Энэ сорил бол танаас ертөнцөд цацаргаж байгаа өөдрөг энергийн түвшин, өөрийнхөө амьдралд амжилтыг татаж авах чадвар, мөн хамгийн гол нь таны хир аз жаргалтай хүн болохыг тодорхойлох болно.
Асуулт 1 Би өглөө болгон бие амарсан, тайван, эрч хүчтэй сэрдэг. |
|
Асуулт 2 Би хийж буй зүйлдээ ерөнхийдөө итгэлтэй байдаг. |
|
Асуулт 3 Би азаа үзэх дуртай, шинэ өөр юм хийх гэж оролддог. |
|
Асуулт 4 Би бусдаас өө эрээд байдаггүй, өөрийнхөө асуудалд бусдыг буруутгадаггүй, аливаад хүлээцтэй ханддаг хүн. |
|
Асуулт 5 Би инээх дуртай. Хийж байгаа зүйлдээ тоглоом тоглож байгаа юм шиг ханддаг. |
|
Асуулт 6 Би ихэнх хүмүүст мэдрэмжээ зөв илэрхийлэхийг боддог. |
|
Асуулт 7 Би оргилуун хүсэл тэмүүлэлтэй. Амьдралаа сонирхолтой аялал гэж хардаг. |
|
Асуулт 8 Би ямагт зорилго чиглэлтэй байхыг эрмэлздэг. |
|
Асуулт 9 Би амьдралдаа байгаа сайн сайхан зүйлсээ өндрөөр үнэлдэг, өдөр бүр түүнээ ухаарч баярлаж байдаг. |
|
Асуулт 10 Би өөрчлөлтийг уян хатан хүлээж авдаг, санамсаргүй зүйл болоход сандардаггүй. |
|
Асуулт 11 Би зөн совиндоо итгэдэг, ерөнхийдөө өөрийн санаснаар байдаг. |
|
Асуулт 12 Миний үг болон бодол өөдрөг, эерэг, урам оруулж байдаг. Би өөрийгөө ухамсартайгаар үнэлж, өөртөө итгэж байдаг. |
|
Асуулт 13 Буруу юм хийчихвэл би шууд хүлээн зөвшөөрдөг. Ямар ч байдлаас гарах гарц олж харахыг хичээдэг. |
|
Асуулт 14 Би жижиг сажиг зүйлсийг зөнд нь орхидог, тэд миний оролцоогүйгээр аяндаа зохицуулагдана гэж итгэдэг. |
|
Асуулт 15 Би бусадтай харьцахдаа өө сэв эрдэггүй, тэд надаас өө сэв эрэх вий гэж болгоомжилдоггүй. |
|
Та их зовлонтой, амьдралынхаа замыг өөрчлөхөөр тэмцэж яваа байж магадгүй. Та үргэлж ийм байсаар ирсэн байх боловч үргэлж энэ байрандаа байх ёсгүй. Та ямар ч байсан айдсаа хөөн зайлуулж, өөрийгөө цоо шинэ зам дээр аваачих хэрэгтэй байна. Өөрийгөө өөрчлөхөд өдөр бүр цаг гарга. Бодол санаандаа өдөр бүр өөрчлөлт хийж чадвал өөрийн энергийг өөрчилж чадна.
Та их л гонсгор байдаг байж магадгүй. Та өөртөө эргэлздэг, яахаа мэддэггүй, айж эмээдэг гэдгийг энерги тань үзүүлж байна. Та морь нохой мэт зүтгэхээ багасгаж, өөрчлөлтийг илүү уйн хатан хөнгөнөөр хүлээж авч чадвал энэ бүхнийг өөрчилөхөд амархан. Үүний тулд цаг гарга, өөртөө эерэг ханд, өглөө бүр гүн амьсгал авч бай. Та амжилтанд хүрэхэд ойрхон байгаагаа мэдэрч буй.
Та ганцаараа биш. Асар олон хүн энэ ангилалд багтдаг. Та хийх юмаа сайн хийж байна. Гэхдээ 40-өөс бага оноотой бол сайжруулах зүйл олон байгаа шүү. Та илүү урам зоригтой ажиллаж, өөрийгөө хүндэтгэх хэрэгтэй. Та өөрийгөө голдуу 2-т тавьдаг бол үүнийгээ өөрчлөх шаардлагатай.
Та маш аз жаргалтай хүн юм. Та өөртөө харьцангуй сайнаар ханддаг, хүмүүс ч танд таатай ханддаг юм.Харилцаанд тань санаа зовох юм бараг алга, гэхдээ нэг зүйлийг биелүүлээгүй юм уу, хийхийг хүссээр байгаа бол асуудал үүсгэсэн байж болзошгүй ямар нэг юманд анхаарлаа хандуул. Дадал зуршилдаа хийсэн өчүүхэн өөрчлөлт нь хувийн энергийн талбайд том нөлөөтэй байх болно.