Гоо сайхны арга заслыг гүйцэтгэх журмыг дэс дараатай чанд мөрдөснөөр арьс хамгаалалт, тэжээллэг чанар, цэвэрлэгээний үр дүн шууд хамаарна. Гоо сайхны хэрэглэлүүд, арга заслыг нүүрэн дэх арьсны шугамын чиглэл, арьсны анатоми бүтцийг тооцож хэрэглэвэл сая үр дүнгээ өгдөг. Нүүрний шугам гэдэг нь арьсны хамгийн бага суналттай судал хэсгийг хэлнэ.
Эрүүний арьсны шугам нь эрүүний дунд хэсгээс, доод эрүүнээс чихний гэдэсний чиглэлд, хамрын шугам амны завьжнаас эхлэн сонсголын сүв, дээд уруулын дунд болон хамрын хажуу талаас чихний дэлбэн чиглэлд: нүдний эргэн тойронд бол нүдний дотор булангаас дээд зовхиор үргэлжлэн нүдний гадна булан чиглэлд (хөмсөгний ургалтын чиглэлд), дараа нь эсэргээр нүдний гадна булангаас доод зовхиор үргэлжлэн дотор булангийн чиглэлд, магнайн арьсны шугам хөмсөгний налж ургасан чиглэлд тус тус байдаг. Энэ бүхэн нь гоо сайхны засалтай холбогдож засал гүйцэтгэхдээ арьсны шугамын чиглэлд хийнэ.
Тосон засал хийхдээ үүнийг онцгой анхаарах хэрэгтэй. Засал хийхдээ арьсаа сунгахгүйгээр, тосыг хөнгөн иллэгээр, бага зэрэг дарсан, тогших маягийн хөдөлгөөнөөр хийнэ. Тос түрхэхдээ хоёр алганы хуруунд нялж хооронд нь үрж халаагаад дараах байдлаар түрхлэгэ хийнэ.
Магнай, хацар, дээд уруул, эрүүнд даралт үүсгэн тогших маягийн хөдөлгөөнөөр түрхэнэ. Таны хуруунууд бүрэн чөлөөтэй, нүүрэнд хүрэх тэр агшинд нүүрийг тань гараар зөөлөн дараад авсан мэт сэтгэгдэл төрөх ёстой.
Нүүрийг тойруулан зөөлөн гулсуулсан хөдөлгөөн хийнэ.
Эрүүнд хурууны ар талаар дунд шугамаас чихний чиглэлд тогших маягаар түрхлэг хийхдээ сул чөлөөтэй, хоорондоо бага зэрэг зогсолттой хийнэ. Түрхлэгийг нэг гараараа хийж нөгөө гараар арьсыг барьж өгнө. Түүнчлэн амаа ангайх буюу хацраа хийгээр түмбийлгэн түрхлэгэ хийж бас болдог. Энэ нь арьс сунаж, үрчлээ суухаас сэргийлдэг сайн талтай.