Яг үнэндээ бол салаалсан үсийг тайрахаас өөр ямар ч арга байхгүй. Зарим нэг үсний шампунь бальзам дараагийн угаалт хүртэл салаалсан үзүүрийг харагдуулахгүй байж чадах ч найдлага бага. Ер нь бол үс салаалах нь үсээ ойр ойр угаах хими хийлгэх мөн алчуураар үрж арчих их самнаснаас болдог гэнэ.
Массаж нь үс уналтаас сэргийлнэ
Одоогоор үүнийг нотлох шинжлэх ухааны үндэслэлтэй ямар ч тайлбар гараагүй байна. Массаж сайн гэж боддог хүмүүсийн тайлбарлаж байгаагаар массаж хийхэд үсний уг тэжээгддэг аж. Гэвч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар толгойн массаж зөвхөн стрэсс л тайлах үүрэгтэй гэсэн байна.
Арьсны томорсон нүхийг багасгаж болох уу?
Яг үнэдээ бол арьс нүх том жижиг байх нь таны эцэг эхийн арьс ямар байснаас хамаардаг. Гоо сайхны бараа үйлдвэрлэгч компаниуд " Манай энэ бүтээгдэхүүнийг та тогтмол хэрэглэснээр арьсны томорсон нүх агшина" гэж суртчилж жилдээ хэдэн сая ам.долларын ашиг олдог байна. Үнэндээ арьснаас ялгарах тос болон янз бүрийн нянгаар бохирдсон бохирдсон учраас нүх нь томорсон харагддаг. Томорсон нүхийг агшаах төгс бүтээгдэхүүн байхгүй ч найрлагандаа Retin-A тай арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж бйана.
- Нэг аяга усанд нэг цайны халбага давс хийж нүүрээ угаавал арьсыг цагаан болгож, хөөнгийг багасгана. Толгойн арьсанд сонгино, сармисны шүүс түрхээд өндөгний шар уургаар угаавал үсийг эрт бууралтахаас хамгаална. Төмс чанасан усаар гараа угаавал гарын арс зөөлөрнө. Хумс хугараад байвал нимбэгний шүүс түрх. Хумсны лак түрхээд бэхжээгүй байхад нь хүйтэн усанд 2-3 минут дүрвэл сайн бэхжинэ.
- Үсээ угаасны дараа 1 литр усанд хоолны халбагаар 3-н удаа цуу хийж үсээ зайлвал гялалзсан өнгөтэй, торгомсог болно. Хуурай үсэнд тараг юм уу, гашилсан сүү түрхээд 20 минут болсны дараа содитой бүлээн усаар угаавал үс намирсан зөөлөн, гялалзсан өнгөтэй болно. Ноосон эдлэлд тогтсон уруулын будгийг цэвэр спиртээр амархан арилгана. Долоо хоногт нэг удаа шилмүүст усанд орж байвал та үргэлж залуу сайхан байх болно. Онгоцтой усанд 1 кг давс шилмүүсний ханд уусгаж орвол та ядаргаа гэдгийг мартана.
Хөлийн ул ширүүн арьстай, хуурайшихдаа амархан байдаг.
Зарим тохиолдолд хөлийн ул хагарч явахад хүндрэлтэй болдог. Иймд хөлийн улны арьсыг зөөлөн, торгомсог болгохын тулд арчилгаа зайлшгүй шаардлагатай.
- Хөлийн улыг хоёр хувийн салицилын тосоор түрх /эмийн санд бий/ Үүний дараа уудаг цаас /жирийн ч болно/ 1-1.5 цаг ороолттой байлга. Ингэхэд хөлийн ул дахь хайрс амархан ховхроно.
- Хамба шарилж, халгайн хандтай халуун усанд хөлөө 20 минут дүр. Үүний дараа зөөлөрсөн эвэрлэг хэсгийг тусгай үрүүлээр үрж ховхлоно. Сахлын бритв хэрэглэж болохгүйг анхаар! Хэрэв арьсанд ан цав үүсвэл ургамлын хандыг зөөлрүүлэх, нянгүйжүүлэх эмчилгээтэй хослуулаарай.
- Усанд 1/4 аяга фурациллин уусгах эсвэл марганцын сулавтар уусмалаар өнгө оруул. Усан эмчилгээний дараа эвэрлэг хэсгийн илүүдлийг үрэгчээр болгоомжтой үр. Үүний дараа хөлөнд зориулсан тос түрхэж, оймс углаарай.
Зөөлрүүлэх хандтай усан засал
- Сайтар угаасан төмсний хальсан дээр 0,6 литр буцалсан ус хийж өтгөн каширхуу зүйл болтол нь чана. Хөргөсний дараа бүлээн ханданд хөлөө 15-20 минут дүрж байлга. Үүний дараа улам сайтар арчиж, тослог крем түрхээд эвэрлэг хэсгийн захыг үрэгчээр үр. Ховхорсон хайрсыг бүлээн усаар угааж хоёр хувийн йодын уусмалаар арчина. Арьсанд тэжээлийн эсвэл мөөгөнцрийн эсрэг тос түрхээрэй.