Хоёр жилийн өмнө юм уу даа. Мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байсан нэгэн хавар. Ангийнхан маань “бие биедээ багш” сэдвийн дор өөрсдийнхөө мэддэг зүйлсийг бусадтайгаа хуваалцах сонирхолтой хичээл орсон юм. Суралцагч нар 22-45 хүртэлх насны хүмүүс байсан гэдгийг эхлээд дурдах хэрэгтэй болов уу? Тийм ч учраас хүн бүрийн үзэж туулсан туршлага, мэдлэгийн хүрээ, амьдралын харах өнцөг тэс өөр. Бүтээсэн түүх бүр нь онцгой. Хүмүүс түүх бас туршлагаа ярьсаар, миний ээлж ирэв. Бодож бодож бэлдсэн сэдэв минь “Аз жаргалын томъёо” гэдэг хичээл байлаа.
Ангийнхан дундаа балчир, харьцуулах туршлага нь ч дэндүү бага надад хамгийн ойрхон сэдэв нь “өөдрөг үзэл, аз жаргалын тухай” яриа байсан юм. Би аз жаргалыг хэрхэн олж хардаг, юу юунаас түүнийгээ мэдэрдэг, хэрхэн үргэлж өөдрөг байж чаддаг тухайгаа ярилаа. Төгсгөлд нь би “хэрвээ амьдралыг ямар нэг өнгийн нүдний шилээр харж болдог бол би лав яв ягаан өнгийг сонгоно оо. Гэгээлэг өнгө шүү дээ, та нар минь энгийн зүйлээс аз жаргалыг амталж байхаа мартуузай!” гэж хэлсэн юм. Өөрөөсөө өчнөөн олон насаар ах эгч хүмүүст миний энэ үг хүүхдийн тоглоом шиг л инээдтэй санагдсан байж магадгүй ч миний хувьд ертөнцийг үзэх үзэл минь яалт үгүй гэгээлэг байсан юм. Энэ хичээлийн дараа ангидаа би “Аз жаргал“ гэдэг хочтой болж одоо ч тэд минь уулзах болгондоо энэ нэрээр дууддаг хэвээрээ.
Гэвч, цаг хугацаа өнгөрөх тусам аз жаргалтай амьдралын тухай өөдрөг бодлууд минь бага багаар өөрчлөгдөж байлаа. Таагүй зүйлсэд анхаарлаа хандуулж, жижиг зүйлсэд бухимдаж, өөрийгөө маш ихээр голж, өөртөө итгэх итгэл минь дэндүү багасаж, бусдын шүүмжлэлд хэт их сэтгэл эмзэглэж, сайн сайхан гэрэл гэгээтэй гэхээс илүү болж, бүтэхгүй байгаа зүйлсэд л оюун санаагаа илүү төвлөрүүлж эхэлсэн юм. Тэр чинээгээрээ бүхнийг хүндээр тусгадаг болсон. Харин нэг л өдөр, миний эргэн тойрны хүмүүс “чи буруу яваад байна шүү” гэдгийг ойлгуулж амьдралын эерэг хандлагыг минь буцаан авчирсаан. Хамт сурсан эгч надад “ манай Аз жаргал чинь урвайж, хөмсгөө зангидаж явдаг болоо юу даа, өнөөх ягаан өнгийн шилээ зүүхээ больчихсон уу?” гэж хэлэхэд л би мартаад байсан тэр зүйлээ санасан юм. Хэдэн өдрийн дараа замдаа хэдэн цаг түгжирсээр уур цухлаа баран гэртээ очиход дүү минь “Та зарим зүйлийг хичнээн хичээгээд ч өөрчилж чадахгүй. Тиймээс зүгээр л сэтгэлээ суллачих, хүлээн зөвшөөр. Үнэхээр үр дүнтэй шүү, оролдоод үз!” гэж хэрсүүхэн хэлэхэд яг үнэндээ толгой руугаа хүчтэй цохиулах шиг л мэдрэмж төрж билээ. Тэр үйл явлууд надад л нэг зүйл хэлэх гэсэн шиг ар араасаа хөвөрсөөр... Хэдэн өдрийн дараах нэгэн орой ахтайгаа “амьдралын” талаар ярьж суулаа. Үргэлж сайхан зүйлийг надад ярьж, урам өгдөг ах маань урт удаан ярианыхаа төгсгөлд “...өөдрөг үзэл гэдэг чинь үргэлж л сайхан зүйлийг бодоод л байхдаа биш шүү дээ. Тэр ч боломжгүй. Харин гаднаас орж ирэх сайхан муухай, таатай болон таагүй зүйлсээс алийг нь зүрх сэтгэлдээ, оюун ухаандаа оруулах вэ? гэдэг шийдвэр л юм” гэсэн. Аз жаргалын тухай бодлуудаа, гэгээлэг өөдрөг зангаа, ямар ч муу зүйл болсон зүрх сэтгэлдээ “хир халдаадаггүй” байсан тэр чанараа би халаасандаа хийгээд орхичихсон байжээ. Хүн бухимдах зүйлийг олох их амархан, харин сайхан зүйлсийг гээх түүнээс ч амархан байдаг юм билээ. Тэр л чанараа гээж мартаагүй өөдрөг нэгэн байхдаа би: Сөрөг ярианаас татгалзаж чаддаг