Дуучин, загвар өмсөгч, Францын тэргүүн хатагтай асан Carla Bruni-ийн Канадын “Hello” сэтгүүлд 2017 оны 11 сард өгсөн ярилцлагыг хөрвүүлэн уншигчдадаа хүргэж байна.
Сүүлийн үеийн загвартай бариу жинсэн дээр сонгодог загварын саарал дугуй захтай хээнцэр ноосон цамцыг хослуулан өмссөн Итали гаралтай үзэсгэлэнтэй бүсгүй, дуучин Carla Bruni-тэй түүний байрласан өндөр зэрэглэлийн тансаг буудлын өрөөний ил зуухны дэргэд уран бүтээл, дуу хөгжим, гэр бүлийн харилцаа, түүний гоо үзэсгэлэнгийн нууц гээд олон сэдвийн талаар ярилцсан билээ.
90-ээд оны супер модел, Францын тэргүүн хатагтай асан, хоёр хүүхдийн ээж, уран бүтээлч нэгэн гээд Carla Bruni-г тодорхойлох зүйлс дэндүү олон. Тэрээр 2017 онд French Touch хэмээх шинэхэн цомогоо гаргасан бөгөөд энэхүү цомог нь түүний бие даан гаргасан тавдахь цомог нь юм. Түүний нөхөр Nicolas Sarkozy Францын төрийн тэргүүний албан тушаалаа өгөөд аль хэдийнээ 5 жил өнгөрөөд байна. Хосууд 2008 онд буюу Nicolas Sarkozy-г ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсоны дараахан гэрлэлтээ батлуулсан билээ. Хэдийгээр тэд Елисейн (АНУ-ын цагаан ордонтой ижил Францын төрийн тэргүүн, тэргүүн хатагтайн амьдардаг ордон) ордонгоос нүүсэн хэдий ч Carla-ийн 16 настай хүү Aurélien , тэдний дундаас төрсөн 6 настай бяцхан охин Giulia-гаа өсгөхийнхөө хажууугаар тус тусын ажил хэрэгтээ анхаарлаа хандуулан тун ч завгүй амьдарч байгаа юм.
“Юу гээч, миний хүүхдүүд намайг ая зохиогч, дуучин, модель нэгэн” гэж бодоосой хэмээн би огтоосоо ч хүсдэггүй, тэдний хувьд би зүгээр л ээж байхад л хангалттай, тэгээд л гүйцээ хэмээх хөгжилтэй яриагаар тэрээр ярилцлагаа эхлүүлсэн юм.