“Арчаатай бүсгүйн 100 орой” чээлэнжид нэгдсэнээр бүсгүйчүүд маань арьсаа тогтмол арчилж, арьсны төрөлдөө тохирсон зөв бүтээгдэхүүн хэрэглэн хэвшиж, арьс арчилгааны мэдлэгээ нэмж, гадаад гоо сайхандаа ч дотоод гоо сайхандаа ч үнэтэй хөрөнгө оруулалт хийсэн билээ. Арьсаа арчилж хүссэн үр дүндээ хүрсэн бүсгүйчүүлдээ зориулан Гоолингоо шоп дараагийн шинэ чээлэнжээ зарлаж байна. Өдөр бүр гоо сайхандаа хөрөнгө оруулж, үзэсгэлэнтэй харагдъя! Өдөр бүр сэргэг эрч хүчтэй байя, өөрийгөө хайрлая.
Шалтгаан 1: Гайхалтай, цоо шинэ дадлыг өөртөө хэвшүүлэх болно
Өнгөрсөн 3 сарын хугацаанд Гоолингоо нь бүсгүйчүүдийнхээ хамтаар арьсаа тогтмол арчилж дадах чээлэнж явуулсныг чи сайн мэдэж байгаа байх, тийм үү? Бүсгүйчүүлийн маань арьс нүдэнд харагдахуйц гоё болж, шинэ дадал хэвшлийг бий болгож, дагаад сэтгэл зүй нь 100% болтлоо өөрчлөгдсөн. Харин энэ удаа чи нүүрээ будаж, өдөр бүр үзэсгэлэнтэй, гэрэлтсэн, хайр татам, гоо төгөлдөр харагдах дадлыг хэвшүүлэх болно. Нүүр будах гэдэг чиний хувьд жирийн л нэг үйлдэл биш өглөө бүр толиныхоо өмнө шинэ хүн болсон мэт мэдрэмжийг цоо шинээр мэдрүүлэх тийм л үйлдэл байг. Шинэ дадал, шинэ чи.
Шалтгаан 3: Илүү эрч хүчтэй болно
Өөртөө итгэх итгэл бидний өөрийгөө хэн бэ гэж харахаас шалтгаална. Нүүрээ өөртөө тохируулаад цэвэрхэн будсан үед цаанаасаа л эрч хүч ундраад, сэтгэл санаа урамтай байдаг шүү дээ. Өөрөө өөртөө урьд өмнөхөөсөө 100, 200 бүр 1000% таалагдаж, өөрийгөө хөгжүүлэх 50 өдөр өмнө чинь байна. Түүнчлэн баяр ёслолд, найз нөхдийн төрсөн өдрөөр, анхны болзоондоо, энгийн өдрүүдэд, ажлын уулзалтад очихдоо хэрхэн, ямар будалт хийх вэ гээд нүүр будалтын талаар “бүхнийг”сурна гээд бодохоор гоё байгаа биз? Нүүрээ сайхан будаад, өөртөө итгээд, хатан хаан шиг алхаад байхаас өөр яахав!
Шалтгаан 4: Маш гоё, маш гоё зүйлсийг бусдаас сурна
Энэ чээлэнжид нэгдснээр чи ижил хүсэл сонирхолтой, ижил тэмүүлэлтэй охид бүсгүйчүүлтэй онлайнаар уулзах болно. Тэр бүү хэл нүүр будалтын мэргэжийн багш нар, зөвлөхүүд, энэ чиглэлээр ажилладаг туршлагатай мейк-ап артистуудтай өдөр бүр уулзаж, тэдний туршлагаас судалж, шинэ арга барил, хичээлүүдийг сурах болно. Тухайлбал хөтөлбөрийн явцад ANARA’S MAKE UP студийн үүсгэн байгуулагч О.Наранбилэг мэргэжлийн видео хичээлүүдийг бэлтгэн хүргэнэ. Бас оролцогчдын бүтээлүүдээс мэдэхгүй зүйлээ олж авч, сурч мэдсэнээ ярилцаж, гоё сайхныг хамтдаа гайхан биширч, нэг нэгэндээ багшилж ч болно. Өдөр бүр бие биенээсээ урам зориг авна. Нүүр будалтын талаарх мэдлэг мэдээлэл “зузаарч”, нүүр будалтын толь бичигтэй болно оо л гэсэн үг.
Шалтгаан 5: Чи супер шагналын эзэн ч болох боломжтой
Жирийн нэг 50 өдөр биш шүү! Энэ чээлэнж хүн бүрт нээлттэй. Нүүр будалт, гоо сайханд сонирхолтой бүсгүй бүр оролцох боломжтой. 50 өдрийн турш тасралтгүй оролцож, дадал хэвшил болгож, гоо үзэсгэлэндээ хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг. Хамгийн гоё нь чамайг супер шагналын сан хүлээж байгаа. Юу гээч? Өдөр бүр нүүр будалтын сонирхолтой даалгавруудыг биелүүлэх уралдаан явагдаж 2 ялагчид гоо сайхны чиглэлээр Тайвань улсад суралцах 100% тэтгэлгийн эрхийг ГООЛИНГООГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР -өөс бэлэглэх юм. Хэрвээ чи энэ чиглэлээр сурахыг цаашид ажиллахыг хүсдэг бол энэ чээлэнжид нэгдэж мөрөөдөлдөө нэг алхам ойртоход тусална. Супер биш гэж үү?
Зуныг сэргээж, өөрийгөө сэргээхэд бэлэн үү? Тийм бол "Wake up and Make up" 50 days ("Сэрье, Сэргээе" 50 өдөр) группт яг одоо нэгдээрэй, үзэсгэлэнтүүд минь.
"Wake up and Make up" 50 days ("Сэрье, Сэргээе" 50 өдөр) хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop
Нүүр будалтын мэргэжлийн зөвлөх, багш: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )
Хөтөлбөрийн хамтрагч: Nature Republic, KHADAAN , E.L.F cosmetics, MALU WILTZ , KISS NEWYORK PRO, BRONX, SONIA KASHUK
#СэрьеСэргээе #WakeUpandMakeUp #Нүүрбудалт #AnarasMakeUp #GoolingooShop #GoolingooMn