ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Delsey

Түүх

Delsey брэнд нь 1911 онд анх Францад үүсгэн байгуулагдсан, Франц брэнд юм.

1911: Компанийн үүсгэн байгуулагч DELahaye камер болон бичгийн машины гадар уут хийж эхэлсэн.

1946: DELahaye, SEYnhaeve –ийн ах дүүтэй хамтран ажиллаж эхэлсэн. DELSEY нь DELahaye болон SEYnhaeve ах дүү нарын нэрийн эхний 3 үсгийг нийлүүлж бий болсон.

1965: Аялалын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн.

1970: “Airstyle”, Францын анхны дээд зэргийн хатуу чемодан үйлдвэрлэсэн.

1972: Анхны дугуйтай хатуу чемодан гарсан.

1975: Полипролин материалаар хийгдсэн боломжийн үнэтэй хатуу чемодан үйлдвэрлэж эхэлсэн.

1984: Анхны зөөлөн чемодан үйлдвэрлэгдсэн.

1993: 2 болон 4 дугуйтай, мөн био загвар дизайнтай цүнх, чемоданууд үйлдвэрлэгдэж эхэлсэн.

1997: DELSEY FIRST чемодан гарсан. Полипролин материалаар хийгдсэн энэ чемодан нь чанартай, аюулгүй чемодан болсон.

1999: Анхны ABS материалаар хийгдсэн хатуу цүнх, чемодан гарсан ба вэб хуудас ашиглалтанд орсон.

2003: Эмэгтэйчүүдэд зориулсан анхны бизнес цүнх.

2007: “Observeur du Design” –аас DELSEY –г загварын болон шинийг эрэлхийлэгч шагнал хүртсэн. Шагнал урамшуулал

1975: Полипролиноор хийгдсэн хатуу чемодан Экспорт Оскар авсан.

1986: Club line загварт Janus de l’industrie шагнал авсан.

1987: DELSEY Экспорт Оскар хүртсэн.

1991: Axiome line загварт Janus de l’Industrie шагнал авсан.

1992: Английн цүнх, чемоданы холбооноос “Энэ жилийн бараа” хэмээх шагнал авсан.

1996: Эмэгтэйчүүдэд зориулсан гар цүнхэндээ загварын шагнал авсан.

1998: Cannes Tax Free Worldwide Exhibition-ээс жилийн шилдэг бараа номинацид Хүрэл медал авсан.

2001: Observateur du Design –аас DUAL DRIVE болон DELSEY 4X4 TROLLEY сонгогдсон.

2003: Volume Fresh загвартаа “Coup de cњur” шагнал авсан.

2004: Carisma загвартаа “Coup de cњur” шагнал авсан.

2006: DELSEY MIPELхудалдааны шоунд шинэ санаа, шинэлэг зүйл номинацид нэр дэвшсэн.

Delsey брэнд нь

  • Дэлхийд цүнхний зах зээлд №2-т орох брэнд.
  • Жилд 3 сая буюу нэг минутанд 6ш цүнх чемодан борлуулдаг.
  • 5тивийн 110 оронд үйл ажиллагаагаа явуулдаг.
  • 6 дизайнертай, нийт 250 гаруй ажилчидтай.
  • Борлуулалтын 75% гадаадын зах зээл дээр хийгддэг.
  • 6,000 борлуулалтын цэгтэй.
  • 6 худалдааны төвтэйгөөс, тав нь Европ тивд (Герман, Бэнэлукс, Испани, Скандинав, Итали) нэг нь АНУ-т байрладаг.
  • Төв оффис Францын Парис хотод байрладаг.

Хаанаас олж болох вэ

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(840)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Ижил төстэй брэндүүд

Converse Adidas Nike
Puma Esprit

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com