Бүсгүй хүнийг олон юмаар нь тодорхойлж болно. Биеэ авч яваа байдал, түрхдэг үнэртэн, инээж байхдаа уруулаа хэрхэн хөдөлгөж байгаагаар нь хүртэл...Бидний зан араншин, эрхэмлэдэг зүйлс үйл хөдлөл байтугай өмссөн хувцсаар ч илэрч байдаг. Стилийг чинь тодорхойлох сонжоо ч чамд үүнийг батлаад өгөх болно.
Бүсгүй хүн бүрт Грекийн охин тэнгэрүүдийн араншин нуугдаж байдаг. Зарим эмэгтэйд Афродитагаас илүү Херагийн чанар зонхилдог бол, заримд нь Афинаас илүү Димитерийн сэтгэл давамгайлдаг. Бүх зүйлд тэнцвэртэй байхын тулд бид охин тэнгэрүүдийн тус тусын давуу талуудыг өөртөө шингээх хэрэгтэй. Та өөрийнхөө дотор нуугдаж буй охин тэнгэрийг тодорхойлсноор юун дээр алдаж, юун дээр онодог болохоо, хамгийн чухал нь өөрийнхөө талаар илүү ихийг мэдэж авна гэдэгт итгэлтэй байна.
“Дэлгүүр хэсье” долоо хоногийн төгсгөлд чамайг ямар төрлийн дэлгүүр хэсэгч болохыг Гоолингоо нь сонжих гэж байна. Дараах асуултуудыг уншаад ойр санагдсан хувилбарууыг өөрийнхөөрөө сонгож бөглөөд зан чанарынхаа нэгээхэн хэсгийг олж хараарай. Шопахолик уу, ашигтай наймааны ангууч уу, ухаалаг хэсэгч үү?