Хамгийн нандин бөгөөд мартаж боломгүй дурсамж бол анхны хайрын дурсамж. Анхны хайрын эзэн сэтгэлд үргэлж хиргүй тунгалаг ариунхан санагддаг. Залуу насанд олон эрчүүдтэй учиравч тэр нэгэн дурсамжийн эзэн шиг нандин санагдах нь бараг үгүй биз. Тэртээд үлдсэн он цагууд эргээд ирвэл та баярлах уу? Хэрвээ тэр нандин хүн чинь таньтай болзох санал тавьбал та яах вэ?
Бид дараагийн сонирхолтой санал асуулгаа эхлүүлж байна. Саяхан би багын найзтайгаа таарлаа. Манай хүн анхныхаа хайрын өгсөн "I love you" гэсэн бичигтэй бөгжийг хуруунаасаа салгаагүй ч аавын хөвгүүдийг бол ганц нэг сольчихож. Одоо нэг залуутай үерхэж байгаа гэнэ. Би түүнээс "Энэ бөгжийг чинь хараад найз залуу чинь эмзэглэхгүй юу?" гэж асуухад "Надад юу ч хэлээгүйшдээ" гэж байна. Нөгөө залуугаа гомдоочих вий гэж санаа зовох зуураа хүмүүс Экс-ийнхээ өгсөн гоёлыг зүүдэг юм болов уу? гэж бодлоо.
Энэ сарын 20 нд Өргөө кино театрт 2012 нэртэй зөгнөлт кино нээлтээ хийх гэж байна. Киноны гол агуулга нь 2012 он эртний Маяачуудын бичсэн он тооны бичиг дээрх сүүлийн жил бөгөөд энэ онд бидний соёл иргэншил хэрхэн мөхөж буй талаар юм. Би трэйлерийг нь олж үзээд киноны урлагын гайхамшигийг бишрэх, 12 онд юу болох бол гэсэн төөрөгдөл хоёр давхцлаа. Та бүхэнд сонирхолтой байх болов уу гээд киноны трэйлер, 2012 оны тухай эрдэмтэдийн таамаглал, зөгнөл г.м олж үзсэн зүйлсээ нийтэллээ. Үнэхээр ертөнц сөнөхөөр бол та юу хийх вэ?
Нийгэм дунд амьдарна гэдэг тодорхой хэмжээгээр бусдыг хүндэтгэх хүлээцтэй занг шаарддаг. Гэтэл бодит амьдрал дээр ямар байдаг билээ? Автобусанд ороод л хэрүүл тэмцэл хийдэг иргэд байсаар. Өглөөнөөс хар энерги өөртөө татсан хүний ажил үйлс тэр өдөртөө ямар байх нь тодорхой. Соёлтой, хэвийн иргэнийг дараах хүчин зүйл бухимдуулдаг.
Бүсгүй хүний хүч тамиргүй, сул дорой гэмээр байдалд жинхэнэ хүч нь оршдог гэж үг бий. Тэд энхрий, зөөлнөөс гадна маш эмзэг. Тиймээс хэн нэгний муу, муухай үйлдэл хэдэн жилийн турш сэтгэлд нь сэв болон тогтож, эцэстээ тэсрэн гарах хүртэл тэд шаналсаар л байдаг. Сексийн асуудалд ч бүсгүйчүүдийн огт таалдаггүй, хүлээн зөвшөөрдөггүй зүйлүүд бий.