ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ярилцах сэдэв: Хадмуудтайгаа хамт амьдрахын давуу тал юу вэ?

Гэр бүл  | 2014 / 07 / 31

Хадам гэдэг хүнийг энэ хорвоогийн хамгийн муу хүн мэтээр төсөөлдөг хүн цөөнгүй. Хамгийн сонирхолтой нь тэд хадам ээжтэй болж амжаагүй хэрнээ бусдын яриаг сонсож, түүндээ бүрэн итгэдэг. Гэтэл юм бүхэн сайн муу хоёр талтай шүү дээ. Бэрээ өөрийн охиноосоо ч илүү хайрлаж, халамжилдаг ээжүүд ч олон бий.

Ярилцах сэдэв: Хадмуудтайгаа  хамт амьдрахын давуу тал юу вэ?

Гоолингоогийн нэвтэрхий толь: Асуулга

Мэдээлэл  | 2014 / 07 / 29

Гоолингоогийн багт нэгдэж сэтгүүлчээр ажиллахаасаа ч өмнө би “Асуулга”-ын буланд дурладаг байсан. Хүн бүрийн өөр өөр түүхийг долоо хоног болгон “Уншаарай, уншаарай” гэсэн юм шиг л нийтлээд байхаар сүүлдээ яг чихрэнд хорхойсох хүүхэд шиг л Пүрэв гараг бүрийг хүлээдэг болчихдог юм билээ.

Гоолингоогийн нэвтэрхий толь: Асуулга

Яах уу: Өмнөх амьдралаас нь болоод эсэргүүцээд байвал...

Гэр бүл  | 2014 / 07 / 28

Холбоо тасраад бараг таван жил болсон хоёр найзтайгаа уулзаад буу халж суутал тэр хоёр маань яг адилхан зовлонтой болж таарав. Хэн хэн нь хорин тав хүрчихсэн ч хүнтэй суугаагүй ба өмнө нь амьдрал зохиож байсан хүнтэй гэрлэж болохгүй гэдэг эцэг эхийн хатуу зарчим гол шалтгаан нь аж. Гэвч хорих тусам хүчирхэгжих хүслийг яалтай. Өмнө нь амьдралдаа алдсан гуч гаран настай эрсийг хүргэдээ болгохгүй гэж ээж аав нь хамаг л арга чаргаа барж байгаа тухай тэд ярина. Сүүлдээ хайрттайгаа зөвхөн нууцаар уулздаг болсноо хэлэх бөгөөд “Одоо яах хэрэгтэй вэ? Зугтдаг ч юм бил үү” гэж шүүрс алдацгаах юм. Төрүүлж өсгөсөн эцэг эхийн хайрыг буруутгах аргагүй. Тэглээ гээд хайртай хүнээсээ салах бодол огтхон ч үгүй үед яах ёстой юм бэ?

Яах уу: Өмнөх амьдралаас нь  болоод эсэргүүцээд байвал...

Гоолингоогийн нэвтэрхий толь: Амралтын өдрийн өглөөний шуудан

Мэдээлэл  | 2014 / 07 / 25

Амралтын өдрийн өглөө болгон хэн нэгнээс чиний урам зоригийг сэргээсэн , оюун санааг чинь чиний бодоогүй зүг рүү чиглүүлсэн, эсвэл чамд хэрэгтэй үгийг олж бичсэн шуудан ирдэг байсан бол гоё уу?

Гоолингоогийн нэвтэрхий толь: Амралтын өдрийн өглөөний шуудан

Яах уу: Хамтын шийдвэртээ нөлөөлж чадахгүй бол...

Гэр бүл  | 2014 / 07 / 21

Эргээд харахад нөхөртэйгөө амьдраад чамгүй хугацааг өнгөрүүлчихжээ. Энэ хугацаанд сайнтай, муутай олон зүйл болсон ч бүхний ард гараад, даваад л ирдэг тийм хүч та хоёрт бий. Гэтэл ойрд яагаад ч юм тэр хүч бүх утгаараа зөвхөн түүнийх л юм шиг санагдаад байх болж. Бүр хүмүүсийн “Гарт нь базуулчихаж” гэж нэрлэдэг зүйл хэзээнээс ч юм чамайг тодорхойлоод, бие даасан, хүчирхэг эмэгтэйн байр сууриндаа ч эргэлзэхээр тийм хурц байдалд очоод байна гэж төсөөлье.

Яах уу: Хамтын шийдвэртээ  нөлөөлж чадахгүй бол...
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Яах уу: Хүүхдээ эндсэнд чамайг буруутгаад байвал...

Гэр бүл  | 2014 / 07 / 07

Энэ бүхнийг сөхөн ярихад ч хэцүү. Хэдхэн долоо хоногийн өмнө чи тэс өөр нөхцөл байдалтай, удахгүй ирэх зүйлийн төлөө хийх бэлтгэл ажил олонтой, аз жаргалтай эмэгтэй байсан болохоор арга ч үгүй. Гэхдээ гол учир нь үүнд байгаа юм биш л дээ. Хүсэн хүлээж байсан хүүхдээ гэнэтхэн алдсанд чамайг буруутай гэж нөхөр чинь үзэж байгаа. Та хоёрт адилхан л тохиолдсон гарз хохирол атал алхам бүртээ буруутгах нь ихэссээр байх аж. Ийм тохиолдолд яг яах ёстой юм бэ?

Яах уу: Хүүхдээ эндсэнд  чамайг буруутгаад байвал...

Ярилцах сэдэв: Нэг л өдөр би...

Чөлөөт цаг  | 2014 / 07 / 03

Гоолингоо.мн фэйсбүүк хуудсаар дамжуулан бусадтайгаа санал бодлоо хуваалцдаг байсан “Ярилцах сэдэв” булан нь фэйсбүүк хуудсаас гадна Гоолингоо.мн сайт болон Гоолингоо фэйсбүүкийн группүүдэд давхар нийтлэгдэж байхаар шинэчлэгдсэн юм. Үүний дагуу анхны сэдвээ нийтэлж байна. Гэгээлэг зүйл ярилцаж эхлүүлвэл гоё биз дээ?

Ярилцах сэдэв: Нэг л өдөр би...

Яах уу: Тэр үнэнээ хэлээд байвал...

Гэр бүл  | 2014 / 06 / 23

Хайртай залуу чинь худлаа ярьж чамайг мэхлэлгүй, илэн далангүй байж хамтдаа ярилцаж ойлголцдог байхыг чи юун түрүүнд хүснэ. Гэсэн ч заримдаа үнэнийг мэдсэний дараа “Мэдээгүй байсан бол дээр байсан юм” гэж бодох үе бий. Учир нь чи мэдсэнийхээ дараа аз жаргалгүй эсвэл дотроос чинь нэг зүйл “үнэнийг олж мэд” хэмээн хатгаад тогтож сууж чадахаа больчихсон хэрэг шүү дээ.

Яах уу: Тэр үнэнээ хэлээд байвал...

Яах уу: Хадмуудаа яаж дуудахаа мэдэхгүй бол…

Гэр бүл  | 2014 / 06 / 16

Хайртыг чинь төрүүлж, өсгөж хүмүүжүүлэн өдий зэрэгт хүргэсэн хүмүүс гэдгийг мэдэх атлаа тэднийг төрсөн аав ээж шигээ дотночлон дуудах гэхээр нэг л зориг хүрэхгүй байна уу? Зориг ч яг биш ээ, сэтгэл хүрэхгүй гэх нь зөв юм байна, тийм үү?

Яах уу: Хадмуудаа яаж дуудахаа мэдэхгүй бол…
“ Амралтын өдрийн шуудан” фейсбүүк группт элсээрэй. ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com