Партичдад зориулагдсан бүтэн нэг өдөр бий. Үүнийг нь “Баасан ахын төрсөн өдөр” гэж нэрлэдэг. Жилд 52 удаа төрдөг “баавартай” ах шүү, Баасан нээрээ. Харин гэр бүлээрээ цагийг хамтдаа өнгөрүүлэхэд зориулагдсан хоёрын хоёр өдөр долоо хоногийн сүүлээр олддог. Дунд нь эмэгтэйчүүдийнх гэдэг тодотгол дутаад байгаа биз? Яг зөв. Тэгээд л бид “Гоолингоо өдөр”-тэй болсон юм.
“Үзэх” гэдэг их сонин үг. “Үргэлжлүүлэх” биш зүгээр л “үзэх”. Үзсэний дараа юу ч болж болно. Энийг аз л мэдэх хэрэг... Чи сүүлийн үед өөрийгөө их гайхаж байгаа. Хэзээ ч авч байгаагүй мэдрэмж дотор эзэмдэж, хэзээ ч төрж байгаагүй “адын” бодол сэтгэлийг чинь донсолгох болжээ. Байнга тааралдах тэр нэгэн залуугийн юу нь чамайг тэгтэл нь татаад байгааг чи мэдэхгүй. Өөртөө бардсан итгэл дүүрэн яриа нь, чамайг онгичих нууцлаг харц нь, эсвэл гоё өгзөг нь юм болов уу?
Аливаа зүйлийн болохгүй байгааг харна гэдэг амархан. Харин голыг нь олж магтаж, урамшуулна гэдэг хэцүү шүү. Зурагт, радиогоор цаг тутамд цуврах сурталчилгаануудыг бусдаас онцгойрч чадахгүй л бол ойшоож үзэхээ больж, жинхэнэ найзынхаа бодит туршлагад бүсгүйчүүд илүү итгэдэг болоод байна. Хүний хэлснээр биш өөрийнхөөрөө аливааг туршиж, дүгнэх хэрэгтэй ч нэг тийш хэлбийлгүй ухаалгаар дүгнэж, сайн талыг нь олж харсан туршлага мэдээж хэрэгтэй. Гоолингоогийн шүүмжийн булан яг л ийм юм.
Өөрийг нь хайрладаггүй залуутай гэрлэхээр шийдэх, ирээдүйд орлогогүй шахуу мэргэжлээр магистраа хамгаалах, болохгүй хүнд итгээд хамаг мөнгөө өгөх...найзын чинь хийх гэж байгаа “буруу сонголт” юу ч байж болно. Ямартай ч тэр бүр шийдчихсэн гэдэг нь харцнаас нь мэдрэгдэж байсан. Түүний шийдвэрийг буруу гэдгийг чи ямар л нэгэн шалтгаанаар сайн мэдээд байдаг. Тийм байж, ганц хайртай найзыгаа харсаар байгаад ангал руу унагаачихмааргүй байдаг. Яах уу?