"Зуны Улаанбаатар"-ыг яаж чимэхээр төлөвлөж байна даа? Шиффон юбка, ваниллийн шар өнгөт даашинз, неон өсгийтөөр байвал ямар вэ? "Дэлгүүр хэсье" булан долоохон хоногийн өмнө нээгдсэн "Latika" дэлгүүрийг танилцуулж байна. Залуу эмэгтэйчүүдийн өдөр тутмын, чөлөөт, оффисын, гоёлын хувцаснуудын чиг хандлагыг эндээс...
Бид охид бүсгүйчүүддээ сонирхсон барааг нь онлайнаар олж өгөх зорилгоор анх удаагаа ороолтны загварууд танилцуулсан нь амжилттай болж, урьдчилгаа төлбөрөө төлсөн захиалагч нартаа барааг нь хүргэж өглөө. Солонгос Улсаас авчирсан зарим бараанаас үлдсэн цөөхөн хэдэн үсний даруулга болон ороолтыг танилцуулж байна. Эдгээр барааг нэг, нэг хувь л орж ирсэн гэдгийг сануулъя. Бид цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, илүү сайн онлайн худалдааг санал болгоно.
Өвлийн улиралд хувцасаар гангарахад тун бэрхтэй. Энэ улиралд гутал, ороолт, малгай л биднийг бусдаас ялгаж загварлаг харагдуулдаг. Харин бид энэ удаад Монголд байдгаас илүү загварлаг ороолтнуудын загварыг танилцуулж байна. Эдгээрийг захиалан авбал 16000-20000 төгрөгний үнэтэй болох ба та goolingoo@gmail.com /eshop@goolingoo.mn-имэйл хаяг техникийн асуудлын улмаас ажиллахгүй байна./ хаягруу сонирхож байгаа барааны дугаараа явуулаарай.
Охид бүсгүйчүүдийн дуртай ажлуудын нэг нь дэлгүүр хэсэх билээ. Улаанбаатар олон дэлгүүртэй болоод хүсэн зүйлээ олохын тулд хөлийн тавхайгаа эргүүлэх хэрэгтэй болсон. Хаана ямар бараа байгааг мэддэг болчихвол очиж авах л ажил үлдэнэ. Тиймээс хаана юу байгааг мэдэж болох шинэ буланг ажиллуулахад бэлэн болоод байна.
Та аль дэлгүүрийн барааг сонирхож байгаагаа бидэнд илгээгээрэй. Бид таны саналын дагуу тухайн дэлгүүрийн барааг танилцуулж байх болно.