Анагаах ухааны үг хэллэг ашиглаагүй, аминчхан бөгөөд дотно зөвлөгөө
Нурууны эмчтэй найзална гэдэг сугалаанд хожсонтой л адил. Яагаад гэвэл тэр амьдралын чинь “түшиг тулгуур”-ын тухай оновчтой зөвлөгөөг өгч чадна. Дээрээс нь, биеийн чинь “түшиг тулгуур”-ын ч тухай ямар ч танихгүй эмчээс сонсохооргүй амьдралд ойр хэрнээ, шинжлэх ухааны баримт дээр суурилсан зөвлөгөөг өгч чадна. Чиний найзууд дунд нурууны эмч байхгүй бол энэ аминд орсон, алтан зөвлөгөөг анхааралтай уншаарай. Бид хэд хэдэн нурууны эмч нараас өвчтөндөө биш найзууддаа, ойр дотныхондоо өгдөг зөвлөгөөг нь буулгаж авлаа.
Эрчүүд багажны хайрцгандаа хайртай байдаг шиг бид гал тогооны “сав суулга”, “халбага сэрээ”-ндээ хэчнээн хайртай билээ? Төрөл төрлөөр нь өрж тавьсан хоолны хэрэгслүүдээ харахаар бахархах сэтгэл төрдөг ч бүгдийг нь зориулалтынх нь дагуу ашиглахгүй байгаадаа гэмшдэг бол чамд хэрэгтэй бүрэн толь бичгийг хүргэж байна.
Та нар болзож байх үед болдог нэг зүйлийг урьд нь анзаарч байсан уу? Үнэтэй ресторанд хоол идэнгээ ярилцсан зүйлс зүгээр л гудамжаар алхангаа ярилцсан зүйлстэй харьцуулахад ой тойнд үлдэхдээ муу байдгийг. Мэдээж болзоот хархүү чинь ресторанд гэрлэх санал тавиагүй бол л доо. Зүгээр л энгийн нэгэн болзоонуудаа харьцуулаад бодоод үз дээ...
Алхах үйл явц нь өөрөө тухайн үеийн сэтгэл санааны байдлаас хамаараад өөр өөр байдаг. Заримдаа нисэх гэж байгаа мэт эрч хүч мэдэрч, хүчтэй гэгч нь гишгэлдэг бол зарим үед хэн нэгнийг санан гуниглаж, нулимс цийлэгнүүлэн алхана. Гэхдээ аль ч байлаа гэсэн бидний сэтгэлийн гүнээс гарч байгаа мэдрэмж учраас яг түүнд тохирсон дуугаар чимж, тухайн үеэ бүрэн мэдэрч чадвал бүтэн болох болов уу.
Энэ бол тус брэндийн анхны цуглуулга юм. Албан ёсны нээлт болохоос өмнө хэд хэдэн хувцасных нь зургийг би харчихсан байсан юм л даа. Анх хараад “Яг энэ л надад хэрэгтэй байлаа” гэж бодогдоод, хурдхан өмсч үзэхийг хүсэж билээ. Мөргүй, хуниастай цамцнууд, дүүжин өмд, унасан материалтай нэлмэгэр даашинз гээд л энэ зуны мөрөөдөл гэж болохуйц загварууд байсан. Хамгийн гол нь эдгээр хувцсуудыг Монгол бүсгүйчүүд урласан юм шүү.
Хэмнэлт гэдгийг хүмүүс хэрэглээгээ танах, хямд сонголт хийх юм шиг ойлгодог учраас их хүнд сонсогддог. Муугаар хэлбэл ядуу юм шиг амьдрах гэж хардаг шүү дээ. Гэхдээ яг үнэндээ хэмнэлт гэдэг хэмнэл+т буюу зөв хэмнэлтэй амьдрахыг хэлдэг. Огцом гүйгээд зогсоод ахиж огцом гүйгээд байвал хүн маш хурдан ядардаг бол жигд хэмнэлтэй алхвал энергиэ зөв хуваарилж, эрүүл байж, бага ядардагтай л ижил юм. Тэгэхээр хэмнэлт гэдэг нь байгаа нөөцөө зөв хуваарилахыг хэлээд байгаа биз?