“Сайн байна уу? Гоолингоо. Гайхалтай номоо ахин хэвлүүлж бидэнд хүргэж байгаад баярлалаа. Амьдрал минь ид шидийн гэмээр сайхан байна. Мөн 7 хоног бүрт бичиж тэмдэглэсэн зүйлс минь бүгд биелэж бүтээд урамтай байгаа шүү. Нээж үзүүлмээр л байна, даанч маш хувийнх болохоор нууцлаад үлдээе… Аз жаргалтай, уйтгар гунигтай амьдралд минь өнгө нэмж, зоригжуулж, эрхлүүлж, дандаа хамт байдагт баярлалаа. Яг бууж өгөх үед гоё нийтлэл ороод л урам зориг аваад л, даваад л гарчихдаг... Яг эргэлзээд эхэлтэл зүглүүлж, чиглүүлж өгдөг. Миний амьдралд яг л тааруулаад байгаа мэт, их хачирхалтай…”
Ээж болсноос хойших нэг жилийн хугацаа минь сэтгэл зүйн хувьд хамгийн их хэлбэлзэлтэй бөгөөд хямралтай цаг үе байсан билээ. Бурханаас бэлэг болгон заяасан бяцхан зулзагадаа хамаг анхаарлаа хандуулан, түүнийхээ хажуугаар сайн гэрийн эзэгтэйн үүргийг биелүүлж, нөхрөө халамжлан суух нь мэдээж тэр чигтээ аз жаргал байлгүй яахав. Гэхдээ үүнтэй зэрэгцэн өөр хоорондоо ялгахын эцэсгүй өнгөрөн одох өдөр хоногууд, нийгмийн харилцаанд огтхон ч орж чадахгүй байгаагаас үүдэн үүсэх ганцаардлаас болж нэг л хоосон, өөртөө гутарсан мэдрэмжүүдийг мэдэрч эхэлсэн юм.
Би бол жирийн нэгэн гэрийн эзэгтэй, бяцхан охины ээж, хүсэл мөрөөдлөө бодит болгохоор хичээж яваа нэгэн. Ажлаасаа оройтоод ирэх үе бүрдээ, амралтын өдрөөр гэртээ биш ажлынхаа ширээний ард суух болгондоо охиндоо хангалттай цаг зарцуулж, түүнийгээ хангалттай их хайрлаж чадахгүй байгаа мэт санагдан битүүхэндээ гэмшдэг учраас ядахнаа орой бүрийн ганцхан цагийг зөвхөн түүндээ зориулахыг хичээдэг юм.
Телевизийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг хамгийн том шагнал гардуулах ёслол болох Emmy Awards 70 дах удаагаа Лос Анжелес хотноо ёслол төгөлдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн арга хэмжээг Colin Jost, Micheal Che нар хөтлөн явуулсан бөгөөд нээлтийн үеэр арьс өнгөөр ялгаварлах үзлийг чухалчлан ярилцсанаараа өмнөх жилүүдийн нээлтээс илүү онцлогтой байсан билээ.
Чиний баяр дээр баяр нэмж, чамайг сэргээдэг, чиний үзэл бодлыг хүндэлдэг, бусдаас хамгаалдаг, хүнд хэцүү бүх үед чиний төлөө байдаг тийм нэг эрхэм найз чамд байдаг биз дээ? Сайхан муухай бүх цаг үеийн шалгуурыг даваад гарсан жинхэнэ найзыгаа чи хамгийн сүүлд хэзээ баярлуулсан бэ? Ажилтай завгүй явна гэсэн шалтгаанаар түүнтэй уулзаж амжихгүй яваа юм биш биз. Хэрэв тийм бол сайн найзыгаа болзоонд урих бяцхан төлөвлөгөө зохиоё!