ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амралтын өдрийн шуудан: Талх барьж сурсан хүнээс үг сонс

Ажил & Мөнгө  | 2017 / 05 / 14

Хэрвээ чи талх барья л гэж бодож байвал, талх барьж чадалгүй бүтэлгүйтсэн хүний үгийг бүү сонс. Харин үнэхээр амттай талх барьдаг, түүндээ ч дуртай хүнээс зөвлөгөө авч байж чи сайн талхчин болно.

Амралтын өдрийн шуудан: Талх барьж сурсан хүнээс үг сонс

Амралтын өдрийн шуудан: “Хүлээлгийн өрөө”-нөөс гар

Ажил & Мөнгө  | 2017 / 05 / 07

Бидний дамжиж амьдардаг олон өрөө бий. Унтлагын өрөө, угаалгын өрөө, ажлын өрөө, хувцас солих өрөө гээд л. Тус бүрдээ үүрэг, зориулалттай өрөөнүүд дундаас биднийг хамгийн идэвхгүй, сул дорой болгодог өрөө аль нь болохыг мэдэх үү? “Хүлээлгийн өрөө”.

Амралтын өдрийн шуудан: “Хүлээлгийн өрөө”-нөөс гар
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Алдаа гэдэг бол вакцин

Ажил & Мөнгө  | 2017 / 04 / 16

“Би алдаа гаргачихаж” гээд нүүрэн дээрэээ уруугаа харсан C үсэг зурчихаад орж ирж байгаа хүнийг хараад би харин ч алга ташиж баяр хүргэмээр санагддаг. Хүний зовлонгоор жаргал хийж байгаа юм биш ээ, харин алдаа гаргах зоригтой байснаар нь бахархах сэтгэл төрсөндөө юм.

Алдаа гэдэг бол вакцин

Амралтын өдрийн шуудан: Аяганыхаа хэмжээг томсго

Ажил & Мөнгө  | 2017 / 04 / 09

“Асар их боломжууд бидний дээрээс хүрхрээ шиг урсан орж ирсээр байдаг. Бид тэднээс зөвхөн аяганыхаа хэмжээгээр л тосч авч чадна. Тиймээс боломж ирэхгүй байгаад биш, аяга чинь хангалттай том биш байгаад л гомдоллох эрх бидэнд бий”.

Амралтын өдрийн шуудан: Аяганыхаа хэмжээг томсго

Өөдөө Тэмүүл: Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид

Ажил & Мөнгө  | 2017 / 01 / 26

Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Өөдөө тэмүүл” цуврал нийтлэлийнхээ эхний номоор би Японд эмх цэгцийн охин тэнгэр хэмээн алдаршсан Мари Кондогийн “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” хэмээх бүтээлийг сонгон авлаа. Тэрбээр “Амьдралаа нэг л удаа бүрэн эмхлэхэд та замбараагүй “салан баавгайн” амьдралаасаа үүрд хагацна” хэмээн өөрийн ур чадварыг батлан хэлснээс нь харахад их л итгэл даахуйц ном шиг санагдсан билээ. Мөн номон дээрх зөвлөгөөг би өөрийн амьдралдаа 2 сар гаруй хэрэгжүүлэхэд үр дүн нь миний ч, бусдын ч нүдэнд илхэн харагдаж байсан юм. Миний биед, миний өрөөнд, миний амьдралд цаашлаад ээжид минь хүртэл хэрэг болсон бөгөөд бид хамтдаа Кондогийн арга байрлийг өдөр тутамдаа ашиглах болсон. Дэлхий даяар шуугиан тарьсан нь ч аргагүй.

Өөдөө Тэмүүл: Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба  түүний гайхамшигт ид шид

Шинэхэн эзэгтэйн санхүүгийн дэглэм

Ажил & Мөнгө  | 2016 / 11 / 16

Нөхөрт гараад хэдэн жилийг ардаа үдсэн ч саяхныг хүртэл би дэлгүүрийн лангуун дээрх бүтээгдэхүүний үнийг огт анзааралгүй авдаг, 7 хоногтоо 3-4 удаа нөхөртэйгөө романтик болзоонд явдаг, орлого зарлагын дансны талаарх ойлголт нойл, олсон болгоноо гарынхаа салаагаар урсгачихдаг бүсгүй байлаа. Гэтэл амьдралын жам юм хойно үр хүүхэдтэй болж шинэ байранд нүүж орон бусад залуу хосын л адил орон сууцны зээл, машины зээл, хэрэглээний зээлүүд толгой дээр маань буух үед л жинхэнэ утгаар нь бүсээ чангалах гэдэг үгний утгыг ойлгож эхэлсэн юм.

Шинэхэн эзэгтэйн санхүүгийн дэглэм

“Замд гаръя”

Ажил & Мөнгө  | 2016 / 11 / 06

Хаашаа явахаа мэддэг хүнд бурхан хүртэл зам тавьж өгдөг-мэргэн үг

“Замд гаръя”

Завгүй завгүй завгүй...

Ажил & Мөнгө  | 2016 / 10 / 30

Дундаж түвшний амьдралтай хүмүүс хаа сайгүй “Би үнэхээр завгүй байна” гэсээр өөрсдийн үүрэг хариуцлага, ажилдаа эцэж ядарсан байхыг би зөндөө харж байлаа. Найз нөхөд хамтран зүтгэгчиддээ цаг гаргаж чадахгүй байгаагаа ажил их, цаг бага завгүй байна гэж хүмүүс тайлбарладаг.

Завгүй завгүй завгүй...

Цагаа “үр”

Ажил & Мөнгө  | 2016 / 10 / 09

“Хэнд ч хэрэггүй юм хийх юм!”- Энэ үгийг чи хэр олон удаа сонсож байсан бэ? Магадгүй хөгжим сонсож байхдаа, шүрэн эдлэл хэлхэж зүүлт урлаж байхдаа, бүжгийн клубт элсэж байхдаа гээд цагаа зарцуулсан цалингүй “ажил” бүрийнхээ төлөө хэн нэгэнд ингэж хэлүүлж байсан байх.

Цагаа “үр”

Ганц л шийд

Ажил & Мөнгө  | 2016 / 10 / 02

“Бүр болохгүй бол гарчихна даа” гэж бодож хэн ч ажилд ордоггүй. Сална гэж бодож хэн ч гэрлэдэггүй. Гэхдээ л дотроо “Энэ л насан туршийнх мөн. Ямар ч эргэлзээгүй.” гэж баттай шийддэггүй.

Ганц л шийд

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com