“Чамаас бусад нь” хуримаа хийж байгаа юм шиг санагдах жилийн энэ үед чамд юу хэрэгтэй гээч? Найзуудынхаа хуримын зохион байгуулалтан дээр санаа авах, бас зочноор оролцохдоо бэлдэнгээ “хэнтэй ч хамаагүй хурим хиймээр” байгаа ганц бие сэтгэлээ жаахан ч гэсэн зугаацуулъя л даа. Энд чиний үзэх 4 кино байна.
Энэ зун надад тун онцгой санагдаад байгаа. Миний амьдралд гарч байгаа өөрчлөлт, шинэ бүхнээс гадна цаг агаар ч нөлөөлж байгаа байх. Дээр нь мэдээж сайхан дуунууд мэдрэмжтэй салшгүй холбоотой. Ингээд хэрвээ чи сонирхож байвал энэ зун л сонсвол гоё санагдаад байгаа дуунуудаа хуваалцъя. Хэдэн арван жилийн дараа эдгээр дуунуудаас сонсоод л 2015 оны зуны дурсамжаа санах байх.
Анх сонсоод, үзээд хэдэнтээ уяран уйлж байсан “Аз жаргалын эрэлд” киноны дуу гэдгийг нь мэдээд ч “Soar” надад тэгтлээ сэтгэгдэл төрүүлсэнгүй. Харин “youtube.com”-д бичигдсэн сэтгэгдлүүдийг нь уншаад “Хөөх” гэж уулга алдсанаа хүлээн зөвшөөрье. Тэнд хүмүүс энэ дуу өөрсдийнх нь амьдралд эерэг өөрчлөлтийг авчирдаг хийгээд бодит зоригжуулалт болдгийг ихэвчлэн хэлсэн байв. Тиймээс хүчээр ч болов өөрийгөө дуртай болгож өөрчлөөд Гоолингоочууддаа орчуулж хүргэе гэж хатуу шийдлээ.
Үдэш тэнгэрийн баруун хаяанд, өглөө эрт зүүн өмнө зүгт харагддаг хамгийн тод од буюу “Үдшийн гялаан”, “Үүрийн цолмон” хэмээгдэн бидний хоёр янзаар нэрлэх Сугар гарагт эртний Ромчууд анх зүрхнийхээ үгийг шивнэн шивнэн хүслээ даатгадаг байжээ. Хайртай хүнээ санан мөрөөдөж, аз жаргалыг авчраач хэмээн гуйх энэ уламжлал яван явсаар “Одонд хүслээ шивнэх” гэсэн тусгай зан үйл болно гэдгийг тэд таамаглаа ч үгүй байх. Бүр дуу хүртэл зохиогдон алдарт “Rose Royce” амьдруулж, улмаар Бейонсэ, Сийл зэрэг “харууд” тэргүүтэй дуучид дуулсан аялгуу бүтээгдэнэ чинээ санаагүй л байж таараа.
“Now Is Good”-ийг үзэж дуусаад бүв бүлцэн нүдтэй болов уу, үгүй юу араас нь сонсогдох энэ дууг сонсоод төрсөн анхны бодол маань “Кинондоо ийм гайхалтай таарах гэж” байсан. Харин дуучны өөрийнх нь түүхийг сонсох нь ээ, энэ дууг багад нь өөрсдийг нь орхиж явсан аавдаа зориулж бичсэн гэх аж. Ямартай ч “I Know You Care” хоёр биендээ хайртай хэрнээ хамт байж яагаад ч чадахгүй гунигт хүмүүсийн тухай өгүүлдэг билээ. Энэ л утгаараа дуу өөртөө ч, бас кинондоо ч үнэнч оршдог биз ээ.