ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шилдэг 10: Камертон хамтлагийн дуунууд

Энтертаймэнт  | 2015 / 11 / 23

Монголын шилдэг хөвгүүдийн хамтлагийн нэг болох Камертоны дуунуудыг бид бага, залуу наснаасаа л сонсож ирсэн. Тэдний дуунууд зүгээр чихээрээ сонсоод өнгөрөх биш сэтгэл зүрхний гүнд эгшиглэж, ахин дахин сонсоод л баймаар байдаг шүү дээ. Тэдний маш олон сайхан дуунуудаас хамгийн шилдэг гэсэн 10 уран бүтээлийг нь би өөрийнхөөрөө түүвэрлэн хүргэж байна. Сайхан дурсамжаа сэргээн , хэсэг сэтгэлээ догдлуулаад аваарай. Өнгөрсөн 7 хоногт болсон тоглолтыг нь үзээгүй бүсгүйчүүдэд бүр ч их сэтгэгдэл төрүүлэх байх.

Шилдэг 10: Камертон хамтлагийн дуунууд

Шилдэг 10: Ливаны, уран гарт загвар зохион бүтээгчид

Энтертаймэнт  | 2015 / 11 / 18

Өнөөдөр бид Парис, Милан, Нью Йоркын тухай биш, өдгөө олон улсын Haute Couture –ийн хамгийн том “тоглогч” болоод байгаа Ливаны нийслэл Бейрутын тухай ярилцах болно. Хорвоогийн өнцөг булан бүрээс бүсгүйчүүд мөрөөдлийн даашинзаа Ливаны уран гартнуудын бүтээлээс олж байна. Бидний мэдэх Elie Saab, Zuhair Murad, Georges Hobeika, Reem Acra, Tony Ward зэрэг Ливанаас гаралтай, аль хэдийнэ олон улсын зах зээлд танигдсан загвар зохион бүтээгчдийн талаар дурдсангүй. Харин чиний хараахан танилцаагүй ч байж болох 10 гоёлын, кутюр загвар зохион бүтээгчдийг “Шилдэг 10” булангаараа онцоллоо.

Шилдэг 10: Ливаны, уран гарт загвар зохион бүтээгчид

ШИЛДЭГ 10: Леонардо Дикаприогийн тоглосон кинонууд

Энтертаймэнт  | 2015 / 11 / 04

Шинэ киноны жүжигчдийн жагсаалтанд Леонардо орсон байвал “Тэр тоглохоор сонгосон юм чинь гоё л кино байж таараа” гэсэн бодол толгойд шууд орж ирдэг. “Ард түмний Оскар”-ыг аль хэдийнэ хүртсэн авьяаслаг жүжигчин, холливудын дур булаам залуусын нэг Леонардо Дикаприогийн тоглосон 39 киноноос шилдэг 10-ыг нь хүргэж байна. Үзээгүй нь хэд байна?

ШИЛДЭГ 10: Леонардо Дикаприогийн тоглосон кинонууд

Бидний одооноос сонсож эхлэх ёстой 10 залуу дуучин

Энтертаймэнт  | 2015 / 10 / 13

Нөгөө л хэдийгээ сонсохоос уйдаж байгаа биз дээ?
Тархин дахь хөгжмийнхөө мэдээллийг шинэчилж, дотор нь шижигнэсэн шинэ залуусыг нэвтрүүлэх цаг болжээ. Дараах 10 дуучид хүрээлэл дундаа аль хэдийнэ танигдсан боловч авьяас билэг нь арай л дутуу үнэлэгдээд байгаа, одоогоор бүх нийтээрээ сонсож эхлээгүй байгаа уран бүтээлчид юм. Нээлттэй байж, бүгдийг нь сонсоод үзээрэй.

Бидний одооноос сонсож эхлэх ёстой 10 залуу дуучин

Диснейн хүүхэлдэйн кинон дээрээс авсан 15 сургамжит ишлэл

Энтертаймэнт  | 2015 / 10 / 01

Надад хааяа нэг “муу ёрын” бодол орж ирдэг юм. Бидний ач, гучийг төрөх үед Дисней байхгүй болчихсон байвал яана аа гэж. Түй гэж 3 нулиммаар бодол байгаа биз? Диснейн хүүхэлдэйн кинонууд бидний хүүхэд насны итгэл үнэмшлийг бүтээж, юу сайн, юу муу болохыг ойлгуулж, хүн болж төлөвшихөд маань маш том нөлөө үзүүлсэн гэж боддог юм. Анзааралгүй өнгөрүүлж байсан юм шиг мөртлөө, бид хүүхэлдэйн кино болгоны хэлэх гэсэн санааг нь толгойдоо хадгалсаар л байсан байх. Дараах 15 чухал ишлэл чамд одоо ч ахин нэгийг бодогдуулах болно.

Диснейн хүүхэлдэйн кинон дээрээс авсан 15 сургамжит ишлэл
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Жирэмсэн байхдаа нөхөртэйгээ хамт үзэх 7 кино

Энтертаймэнт  | 2015 / 09 / 29

Хүүхэд бүрэлдэх хийгээд хэрхэн төрдөг баримт кинонуудаар жирэмслэлтийн тухай танин мэдэхүйгээ дуусгамааргүй байгаа Гоолингоочууддаа нөхөртэйгээ хамт үзэх дараах 7 киног санал болгож байна. Бүгдийг нь би жирэмсэн байхдаа үзэж дуусгасан учир эдгээр кино бяцхан сахиусан тэнгэрийг нь хорвоод мэндлэхэд та хоёрыг одооныхоосоо ч илүү бэлтгэлтэй, илүү хүлээлттэй болгоно гэдгийг баттай хэлье.

Жирэмсэн байхдаа нөхөртэйгээ хамт үзэх 7 кино

Аавын хайр ийм байдаг

Энтертаймэнт  | 2015 / 09 / 15

Аав гэж хэн бэ? Амьдралын багана, нөмөр нөөлөг, зөв замыг чиглүүлэгч, түшиж тулах тулгуур байдаг. Зарим аавууд хүүхдүүдийнхээ баатар, хамгийн сайн найз, дотны зөвлөгч, туслагч нь байж чаддаг. Харин зарим аавууд орхиж явдаг, эргэж хардаггүй. Гэхдээ аав болгон дотроо хүүхдийнхээ төлөө байдаг. Тэрнийгээ ээжүүд шиг ил гаргадгүй л болохоос.

Аавын хайр ийм байдаг

Оросын MTV-ийн 2005-2010 оны хит дуунууд

Энтертаймэнт  | 2015 / 08 / 03

Сергей Лазарев, Корни, Максим гээд бидний олон дурсамжийг хадгалж үлдсэн орос дуучдыг чамд эргэн сануулж байна. 25-30 насныхны хувьд энэ л жинхэнэ “носталгия” биш гэж үү?

Оросын MTV-ийн 2005-2010 оны хит дуунууд

Ярилцах сэдэв: Чамайг аз жаргалтай болгодог дууг хуваалцаач!

Энтертаймэнт  | 2015 / 07 / 23

Стресстсэн үедээ дуртай дуугаа сонсвол сэтгэл санаа сэргэх нь 53% -ын магадлалтай байдаг гэнэ. Харин чамд 53% -ын үйлчлэл үзүүлдэг дууг нэрлэвэл ...

Ярилцах сэдэв: Чамайг аз жаргалтай болгодог дууг хуваалцаач!

Бодлын ертөнцөөс бодолд шингэсэн 9 чухал зүйл

Энтертаймэнт  | 2015 / 07 / 17

Их сонирхолтой юм шүү! “Бодлын ертөнц” гэж Монгол хэлнээ хөрвүүлэгдсэн “Inside Out” киног үзээд сэтгэлд үлдэж бодолд гүн шингэсэн хэдэн иш сэтгэгдэлээсээ та нартаа хуваалцах гэсэн юм.

Бодлын ертөнцөөс бодолд шингэсэн 9 чухал зүйл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com