Эхлээд Элл Вүүдс гэж хэн юм бэ гэж үү? Тэр бол Бриджит Жонс, Харли Күйн шиг нэг киноны гол дүрийн эмэгтэй л дээ. Магадгүй чи тэр киног үзсэн байх – “Legally Blonde”. Анх буюу нэлээн хэдэн жилийн өмнө шаргал үстэй Элл Вүүдсийг хараад кино шүү дээ л гэж хүлээн авч байлаа. “Кино шүү дээ” гэдэг бол амьдралгүй, бодитоор бүтэх боломжгүй зүйл гарахад хэлдэг үг шүү дээ. Харин хэдэн сарын өмнө ахин тэр киног үзэхдээ би огт өөр зүйлсийг олж харсан билээ.
Гарчгийг уншихад чамд эхлээд “Угаасаа мөнгө зарлагадаж л таардаг шүү дээ?”, “Гэртээ ямар нэг зүйл хий гэх гэж байна уу?” эсвэл “ Өнөөх сэтгэл мэтгэлээ ярих нь” гэж бодогдож магадгүй юм. Гэхдээ тийм биш. Бидэнд огт мөнгө зарлагадалгүйгээр кино үзэж, хоол идэж, гадуур зугаалангаа болзох боломж байна. Тийм ээ, үнэхээр байна.
Тэжээвэр амьтад маань бидний эзгүйд юу хийдэг бол?
Хэрвээ чи тэжээвэр амьтантай байж үзсэн бол нэг удаа ч болов энэ хариултгүй асуултыг өөрөөсөө асууж, царайндаа инээмсэглэл тодруулж байсан байх. Хотжиж, суурьшмал болсон бидний амьдралд хайртай тэжээвэр амьтнаа хаалганыхаа цаана үлдээгээд ажилдаа явна гэдэг заримдаа хүүхдээ үлдээхтэй л адил байдаг. Гэхдээ өөрийг нь хайрлан, хооллож, тоглуулж байгаа эзэн нь түүний хувьд бүх зүйл нь болдогт хүн амьтан хоёрын ялгаа бий болов уу.
Алхах үйл явц нь өөрөө тухайн үеийн сэтгэл санааны байдлаас хамаараад өөр өөр байдаг. Заримдаа нисэх гэж байгаа мэт эрч хүч мэдэрч, хүчтэй гэгч нь гишгэлдэг бол зарим үед хэн нэгнийг санан гуниглаж, нулимс цийлэгнүүлэн алхана. Гэхдээ аль ч байлаа гэсэн бидний сэтгэлийн гүнээс гарч байгаа мэдрэмж учраас яг түүнд тохирсон дуугаар чимж, тухайн үеэ бүрэн мэдэрч чадвал бүтэн болох болов уу.