Охид ихэнхдээ төрөхийн өмнө өрөөндөө ээжтэйгээ эсвэл нөхөртэйгээ хамт байрлаж харагддаг. Харин миний дэргэд аав минь шөнөжин нойргүй сууж хонодог байлаа. Өдрийн нэг цагаас гурван цаг хүртэл хэсэг хугацаанд нүдээ амрааж аваад л год үсрээд босчихно. Эмч нар охиноосоо өмнө хялайгаад унав даа та гэж аавыг минь мөн ч их загнадагсан. Шөрмөстэй эр гэсэн дээ аав нэг удаа ч болов ган хийж миний дэргэд ёолж байгаагүй. Хөдөө байсан хэдэн малаа бүгдийг нь зараад өөрийнхөө эрхэлдэг тариалангийн талбай дээрээс хэдэн ногоогоо оруулж ирж бөөндөөд намайг хамгийн үнэтэй хувийн эмнэлэг дээр төрүүлэх гэж чирч ирэхэд нь би нулимсаа барьж дийлэлгүй цурхиртлаа уйлж билээ. Ганц бие эцэг хүний амьдралын зовлон жаргалд бууж өгөөгүй миний баатар...
Томчууд их хэцүү. Үргэлж томоор сэтгэнэ. Хэтэрхий томоор сэтгэдэг болоод ч тэр юм уу, зүгээр л энгийн зүйлс хийхдээ хүртэл тэрийгээ хэтэрхий том болгож харна. Хүүхэд гэдэг бол хүүхэд. Тэд хэзээ ч том хүний хэмжээнд шунаж чадахгүй. Ээжээсээ эсвэл ааваасаа их энгийн зүйл л хүлээж байгаа. Чи ч мөн адил хүүхэд байхдаа ийм л зүйлсийг аав ээжээсээ хүсч хүлээдэг байсан байх. Заримдаа томчууд хэтэрхий харалган болчихдог. Хэнийг илүү их хайрлах ёстой вэ гэдгээ мартчихдаг. Өсгөж, тэжээж, хувцаслахаас илүү хүнийг хүн болгож бүтээх их ухаан томчуудаас гарах учиртай. Тэр ухааныг хүүхэд аав ээжийнхээ хайраас үлгэрлэн суралцдаг юм. Хүүхэддээ хайраа үргэлж мэдрүүлж байгаарай.
Хүүхэд бүрэлдэх хийгээд хэрхэн төрдөг баримт кинонуудаар жирэмслэлтийн тухай танин мэдэхүйгээ дуусгамааргүй байгаа Гоолингоочууддаа нөхөртэйгээ хамт үзэх дараах 7 киног санал болгож байна. Бүгдийг нь би жирэмсэн байхдаа үзэж дуусгасан учир эдгээр кино бяцхан сахиусан тэнгэрийг нь хорвоод мэндлэхэд та хоёрыг одооныхоосоо ч илүү бэлтгэлтэй, илүү хүлээлттэй болгоно гэдгийг баттай хэлье.
Бяцхан үрийн чинь зүрх сэтгэл бол хайраар дүүргэх ёстой жижигхэн сав юм. Хэрвээ тэр шаардлагатай хайраа мэдэрч, авч чадахгүй бол дотроосоо хоосон оргиж, ганцаардах болно. Үүнийгээ чамд үгээр илэрхийлж чадахгүй учраас тэр муухай аашилж, үргэлж уйлж, сургууль дээрээ болохгүй хүүхдүүдтэй нийлж, өөрөөр хэлбэл чамайг галзууруулах шахдаг тэр л үйлдлүүдийг хийдэг. Хайрын сав нь дүүрэн хүүхэд бол хамгийн сайн “ойлгогдсон” хүүхэд юм.
Аав гэж хэн бэ? Амьдралын багана, нөмөр нөөлөг, зөв замыг чиглүүлэгч, түшиж тулах тулгуур байдаг. Зарим аавууд хүүхдүүдийнхээ баатар, хамгийн сайн найз, дотны зөвлөгч, туслагч нь байж чаддаг. Харин зарим аавууд орхиж явдаг, эргэж хардаггүй. Гэхдээ аав болгон дотроо хүүхдийнхээ төлөө байдаг. Тэрнийгээ ээжүүд шиг ил гаргадгүй л болохоос.
Охид нүд ирмэхийн зуур л өсөх юм... Саяхан л айл гэртэж тоглодог жаахан амьтан байсан чинь одоо нүүрний будаг сонирхдог, нууцаар бас түрхчихдэг, хааяа утас нь дуугармагц ичингүйрээд өрөөндөө орчихдог болжээ. Энэ юу гэсэн үг гээч? Ээж хүний хувьд охиноо өрөвдөж бас өхөөрдөж хайрламаар, үүнээс ч чухал нь өндөр хариуцлага үүрэх үе ирж байна гэсэн үг.
Би дээрээ ганц ахтай айлын бага охин. Бага байх үеэс маань л дуртай юмаа хийхэд саад тотгор их байдаг байлаа. Хүссэн хувцасаа биш ээжийн сонгосныг өмсч, хүссэн хүүхдүүдтэйгээ биш ээжийн тоглохыг зөвшөөрсөнтэй нь найзалж, хүссэн хоолоо биш ээжийн өгснийг л иддэг байсан. Энэнд тухайн үеийн гэр бүлийн маань санхүү гол нөлөө үзүүлдэг байсан ба туслах нөлөөг ээж маань хариуцна. Би өөрийнхөөрөө байя гэж хэчнээн хичээвч төрүүлж өсгөсөн ачийг нь хариулах ёстой ээжийнхээ өмнөөс үг сөрөх, зөрүүдэлж зүтгэх зориг надад байсангүй.
Ганц бие амьдрал ч бай, гэр бүлийн амьдрал ч бай өөр өөрийн гэсэн давуу тал, аз жаргалыг агуулж байгаа. Хамгийн гол нь тэр сайхан зүйлсийг нь өдөр бүр мэдэрч чадаж л байвал амьдралдаа харамсах зүйлгүй байх болно. Харин гэр бүлийн амьдралд доорх 7 зүйлийг санаж явбал “хайрт хосын халуухан зүрх” чинь та хоёрыг төөнөсөөр байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Сайн хүн болох хэрэгтэй гэхээс илүү мөнгөтэй хүн болох хэрэгтэй гэж шууд ба шууд бусаар заадаг болсон өнөөгийн нийгэмд хүүхдэд мөнгөний талаар зөв ухааныг суулгаж чадах цор ганц хүмүүс нь ээж аавууд юм. Тиймээс бид ч мөн эдгээр дөрвөн зүйлийг сайтар тунгаан бодох хэрэгтэй. Ирээдүйд доорх дөрвөн зүйлийг ойлгож мэдэхийн төлөө асар их цаг хугацаа бас мөнгө зарж мэдэх юм.