Чамд хэлчихвэл “Хоёулаа зүгээр л найзууд гэж би бодсон юмсан?” гэдэг хамаг зүрх шалаар нэг асгачих үгийг сонсож магадгүй гэж айсандаа, эсвэл зүгээр л холоос чамайг хараад явахыг жаргал гэж бодсондоо тэр чиний хажууд зүв зүгээр царайлдаг. Гэхдээ бидэнд түүний духан дээрх бичээсийг тайлах түлхүүр бий...
Насан туршдаа мартаж чадамгүй нэг л агшин гэж байдаг. Тэгвэл насан туршид, огт санаанаас гардаггүй уруул ч гэж байдаг, тийм үү? Гоолингоо бүсгүйчүүд маань энэ удаа “тийм” уруулны тухай нандин нууцаа задалж байна. “Будаггүй уруулын амт”, “Үнсэж амжаагүй уруул”, “Мартахгүй” гээд уруулын, түүний ховсдогч эздийн тухай хичнээн ч их дуу, шүлэг байдаг юм бэ дээ.
Аюулгүй байдал гэнгүүт л юу ярих гэж байгааг минь гадарласан биз дээ. Харин хайрыг аюулгүй амтлахад чинь тусалдаг бяцхан найзаа хаана хийх жаахан асуудалтай байдаг шүү дээ. Цүнхнээс чинь дэвтэр авах гэсэн ангийн охин санаандгүй олж харах, хоолны тооцоо хийхдээ түрийвчнээсээ унагаах гэх мэтчилэн гэнэтийн “ослууд” хэзээ ч гарж болно.