Хуурай хирнээ эмзэгшсэн арьсыг арчлахад маш хэцүү байдаг. Буруу арчилгаа, тохирохгүй бүтээгдэхүүн хэрэглэж арьсаа эмзэгшүүлэн, улайх, загатнах зэрэг асуудалтай тулгардаг билээ. Гоо сайхны эмнэлэг, салонд очиж арьсаа эмчлүүлж болох ч хуурай эмзэг арьсыг байнга чийгшилтэй байлган, таталдсан, улайсан, хорссон мэдрэмжээс салахын тулд өдөр тутмын арьс арчилгаагаа тогтмол, зөв дарааллаар хийх нь маш чухал юм. Чиний арьс хэрвээ хуурай бол эмзэгшихээс нь өмнө, эмзэгшсэн бол доорх зөвлөгөөний дагуу арьсаа арчлаарай.
(Хамгийн сайн, хамгийн эрэлттэй)
Бүсгүйчүүд бид сайхан бүхнээр өөрийгөө “цэнэглэх” дуртай. Сайхан гэдэгт сайхан инээмсэглэл, ааш аяг, аливааг хамгийн хөөрхөн болгож хардаг нүд, дур булаам төрх, халуун дулаан гэр бүл, сайхан хайр, салж хагацамгүй найзууд, чамайг үзэсгэлэнтэй харагдуулдаг даашинз гээд маш олон зүйлийг бид сайхан гэдэгт багтааж чаддаг тийм л гайхалтай хүмүүс. Аан нээрээ гоо сайхны гоёмсог бүтээгдэхүүнүүдийг ч мартаж болохгүй. Биднийг улам сайхан харагдахад “тэд” зөндөө тусалдаг учраас. Тэгэхээр сайхан гэдэгт бидний нүүр будалтыг амилуулдаг, сайхан бүтээгдэхүүнд ч орох нь. Юу юуг нэрлэж болох вэ?
Гоо сайхны бүтээгдэхүүн үр дүнгээ өгөхгүй байх хамгийн гол шалтгаан нь арьсандаа тохироогүй бүтээгдэхүүн хэрэглэсэнтэй холбоотой байдаг. Арьсныхаа төрлийг “яг таг” мэдээд л авчихвал ямар ч бүтээгдэхүүн хэрэглэхэд асуудалгүй л гэсэн үг! Маск ч мөн ялгаагүй. Тэгэхээр зөв маск хэрэглэж гоо сайхан арьстай байхын тулд эхлээд мэдлэгээ жаахан нэмцгээе.
Гоо сайхны бүтээгдэхүүн хангалттай олноороо болсон энэ цагт сонголт хийх боломж өчнөөн их байгаад бас баярламаарч гэлээ зөв, тохирсон, найдвартай, өөрт яг хэрэгтэй бүтээгдэхүүн сонгож авна гэдэг нэг талаасаа амаргүй ажил. Тэгвэл Гоолингоо нь тэрхүү эрлийг чинь хөнгөлөх үүднээс нүүр будалтын брендүүдээс “Bestseller” буюу хэрэглэгчдийн итгэлийг хүлээж чадсан, туршиж үзэх жагсаалтандаа заавал оруулах бүтээгдэхүүнүүдийг түүлээ.
Биеийн арьс арчилгаа маш, маш бүр маш чухал. Гэвч бид сэрүүн хуурай цаг уураас шалтгаалан биеийн арьсаа ил гаргах нь бага учраас анхаарал тавьж арчлах нь бага байдаг. Гэтэл эмэгтэй хүний өөртөө хэр арчаатай нь арьсаар дүгнэгддэг шүү дээ. Хуурайшиж, холцруутсан батгатай арьстай байхыг хүсдэггүй хэрнээ л хангалттай анхаарал, арчилгааг биеийн арьсандаа чиглүүлэх нь бага. Арчлах ухаанаа л олдоггүй болохоос бид чинь нярайнх шиг арьстай шүү дээ. Багахан л цаг, сэтгэлээ зориулахад биеийн арьс арчилгаа, нүүрнийх шиг хэцүү биш. Ингээд цэвэрлэгээ юун түрүүнд чухал учраас гуужуулалтаас эхэлье:
Арьсаа байнга арчлах, өдөр бүр зөв хооллох, өглөө бүр эртлэн босох, дасгал хөдөлгөөн хийх зэрэг нь бүсгүйчүүд бидний аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдралын нэг хэсэг юм. Гэхдээ эдгээр хэмнэлээ зөв зохицуулж авч явах нь маш чухал. Жишээ нь арьсандаа ямар бүтээгдэхүүн яаж хэрэглэх, юу хэрэгтэй байгааг мэдэх, өглөө эртлэн босоод юу хийвэл үр бүтээлтэй байх, зөв хооллохын тулд юу идэх гэх мэт. Тиймдээ ч Гоолингоо нь оройн арьс арчилгааны чухлыг хэчнээн сарын турш дурдсан билээ. Ингээд арьс арчилгааны мэдлэгт чинь дусал нэмэхээр шөнийн маск, тос хоёрын ялгааг судалснаа танилцуулъя:
Зуны улирал эхлэхэд бид намар өвлийн хувцсаа далд хийж, нимгэн нойтон, цэцэг шиг навч шиг гоё хувцаснуудаа шүүгээндээ өлгөдөг. Яг үүн шиг гоо сайхны бүтээгдэхүүнүүд хүртэл улиралд тааруулан шинэчилж байхыг шаарддаг! Ингээд толиныхоо урд байгаа арьс арчилгааны бүтээгдэхүүнээ эдгээрээр сольж, сэрүү татуулаарай.