Сайн байцгаана уу?
Гоолингоогийн уншигч та нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 21 настай, төгсөх курсын оюутан 10-н жилээсээ хойш сургуулийнхаа бандитай үерхээд яг 5 жил болж байна. Түүндээ анхны нандин гэсэн бүх зүйлээ зориулсан аав ээж найзууд гээд бүгд түүнд сайн, сайн залуу шүү гэдэг. Миний заяаны хань жинхэнэ хайр дурлал минь гэж итгэдэг.
Сайн байнауу?
Гоолингоогийн уншигч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе! Би энэ Миний амьдрал буланг байнга уншдаг. Энэ удаа өөрөөзахиа бичихээр шийдлээ. Та бүхэн надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгнө гэдэгт итгэж байна . Бид хоёр их орой гэр бүл болсон. 30 гарсан хойноо бүтээсэн хоёулангийнх нь анхны амьдрал юм.
Сайн байна уу?
Гоолингоо болон Гоолингоочууддаа энэ захидал очих өдрийн мэндийг хүргэе! Би та бүгдтэй адил Гоолингоогийн уншигч, мөн амьдралыг зах зухаас нь ойлгох гэж унан босон хичээж яваа 20-иод насны бүсгүй байна. Багаасаа л гадаад ба дотоод гоо сайхны талаар сонсч өссөн болохоор учрыг нь ойлгож амжаагүй ч толгой дотор хүний, тэр тусмаа эмэгтэй хүний дотоод гоо сайхан бусад зүйлээс нь чухал, гаднаа хэчнээн хөөрхөн ч дотроо муухай бол хэрэггүй гэсэн бодол суусан юм. Зарим хүмүүсээс бүр царай зүс яахав толгой дотроо л юмтай байгаарай гэж олонтаа сонссон.
Сайн байна уу, Гоолингоо? Танай сайтыг уншдаг нэгэн эрэгтэй уншигч байна. Надад нэг хуваалцах, тусламж хүсэх... яг юу гэхээ ч мэдэхгүй юм их л ганцаардаж байна. Ийм юм болсон юм аа. Би гадаадад ажиллаж амьдардаг. Нэг удаа өөр орон руу явбал арай гайгүй ажил хийж, мөнгөтэй болох боломж их гэж санаад сурч байсан улсаасаа явчихсан юм. Нэг л том зорилго тавиад машин авна нэрийдлээр эхний удаад ажил төрөлд ороод, олон цагаар их л зорилготой урамтай ажилладаг байлаа.