Сайн байна уу, Гоолингоо?
Танай вэб сайтыг 2008 оноос хойш ажлынхаа хажуугаар өдөрт заавал 1 орж үздэг байлаа. Ялангуяа эмэгтэйчүүдийн амьралын талаархи захиаг уншаад зөвлөгөөг нь бас уншдаг харьцуулж боддог байлаа. Бас ээж минь 3 жилийн өмнө өөд болж би гэдэг хүн зөвлөх ярилцах хүнгүй болсон юм. Яг энэ үеэс л би амьдралд шийд гаргаж чадахгүй сул дорой нэгэн болж хувирчээ.