Сайн байна уу?
Жолооч ээжүүдийг төлөөлж би энэхүү захидлыг бичиж байна. Би 2 настай охинтой 23 настай ээж. 4 жилийн өмнө машин барьж сурсан жолооны үнэмлэхтэй ч машин барих би дургүй. Улаанбаатарын зам түгжрээтэй, стресстэй бас нүхтэй. Миний тайван инээмсэглэж явах хүсэл машинтай байх хүслээс илүү учраас би жолооны үнэмлэхтэй болсон ч машин барилгүй 4 жил болсон.
Сайн байна уу, Гоолингоо? Энэ өдрийн мэндийг хүргье!
Юу гэж эхлүүлэхээ мэдэхгүй юм. Миний амьдралд тавтай морил!
Надад ч бас муугаас сайн хүртэл бүхий л зүйлс тохиолдсон. Гэхдээ хамгийн муу биш
байгаад нь талархаж, хамгийн сайныг нь тохиолдоосой гэж хүсэн өдөр бүрийг утга
учиртайгаар өнгөрүүлж байна. Амьдрал надад өгөөмөр л хандсан. Харин би түүнийг нь чамладаг байсан ч юм уу? Гэхдээ ингэснийхээ ачаар улам их мөрөөдөж, улам их тэмүүлдэг байсан юм болов уу.
Сайн байна уу? Намайг М гэдэг. Би одоо 20 настай. Та бүхэнд өөрийн сэтгэл дотор байгаа асуудлаа хуваалцаж, сэтгэлээ бага ч гэсэн онгойлгох гэсэн.юм. Маш урт зүйл бичсэн тул хүлээж авна гэдэгт найдаж байна бас залхуурахгүй уншиж надад зөвлөгөө өгнө гэдэгт итгэж байна. Би хүнтэй бараг үерхэж үзээгүй байж байгаад 2014 оны 10 сард нэг залуутай үерхсэн юм. Эхэндээ бол бүх зүйлс их сайхан байсан. Яг л миний хүсэн хүлээж хайж байсан, нэр нь ч онцгой яг л надад таарсан мэт санагддаг тийм хүн. Бид хоёр жил 3 сар үерхээд салсан энэ хугацаанд их л юм болсон их л зүйл үзлээ.
Өөртөө тохиолдоод байгаа зүйлээ хуваалцах гэсэн юм аа. Би энэ жил 17 настай. Аав ээж ахтайгаа хамт амьдардаг. Жирийн л нэг дундаж айл. Аав минь хөдөө явж ажилладаг, ээж маань нягтлан. Юу ярих гэсэн бэ гэхээр надад сүүлийн үед “Амьдрал гэж ямар хэцүү байдаг юм бэ?, одоо байгаа асуудал чинь юу ч биш ээ, дөнгөж эхлэл” гэж хэлэхийг сонсоод өөрийн эрхгүй уйлмаар санагдана.