Өвөл ихэнх хүмүүс хар, бараан өнгийн хувцас өмсдөг. Харин бид яана гээч? Эргэн тойрон тэр чигтээ бүрсийчихдэг бүдэгхэн өвлөөр харин ч илүү тод, цайвар хувцаслах болно. Энэ удаагийн нийтлэлийг “цагаан шөнө” гэж нэрлэх гэж байгаад өвлийн ансамбл гэдэг нэр илүү тохиромжтой юм шиг санагдлаа. Учир нь энэ хувцаслалт өвлийн улиралаас нуугдаж, зугатах биш харин түүнтэй нэгдэн уусаж байгаа юм.
“Өмсөх юм алга аа” – гэдэг үгийг чи ахин хэзээ ч хэрэглэхгүй.
Тренд үүсгэгч хувцас загварын блоггерууд алдаршихын хэрээр тренд дагахыг зөвлөдөггүй, капсул шүүгээ бүрдүүлэгч блоггерууд ч зэрэг алдарших болжээ. Энэ юу гэсэн үг вэ? Тав тух, амар хялбар, моодноос хамааралгүй хувцаслалт хэзээ ч өөрөө “моод”-ноос гарахгүй аж.
Шинэ жилээр гялалзахад чинь зориуллаа
Улаан хивсний ёслолын урдаа барьдаг дизайнер энэ жил харин илүү чөлөөтэй, энгийн, даруу сэтгэхээр шийджээ. Гар урлалыг хойш тавьж, олдоцтой,түгээмэл материалуудыг холин гаргасан давтагдашгүй загварууд нь чамд шинэ жилийн гоёлоо сонгох шпи болж чадна гэдэгт итгэж байна.
Хэрвээ чи нарийхан урт хүзүүтэй бол эсвэл ажил дээрээ жирийн костюм өмсөхөөс залхаад байгаа бол энэ бяцхан акссесуар чиний стильд шинэчлэл хийх болно. Энэ намар, өвлийн тренд, нарийн туузан алчуурт “хөрөнгө оруулах” хэд хэдэн шалтгаан бий. Нэгт, ямар ч энгийн хар, цагаан хувцасны харагдах байдлыг дангаараа өөрчлөх чадвартай. Хоёрт, тийм ч үнэтэй биш мөртлөө олон төрлөөр ашиглах боломжтой...
Чи оффис дээрээ цэгцтэй, эмэгтэйлэг бөгөөд хуучинсаг бус хувцаслалтыг хүсэж байна. Тэгвэл чамд энэ сард юу хэрэгтэйг хэлэх үү? Таазнаас дээгүүр богинохон ноосон цамц, хуниас бүрийг нь сайтар дарж индүүдсэн нимгэн юбка. Юбка нь тугалган бүрээстэй даавуун, лидеринэн гэх мэт гэрэл ойдог материалтай байвал бүр сайн. Учир нь тэгвэл чи түүнийг шинэ жилийн аль нэг үдэшлэгтээ майктай хослуулан өмсөөд, дараа нь ажил дээрээ ноосон цамцтайгаа өмсөж болох юм.
Шинэ жилээр гялалзахад чинь зориуллаа
Наамал алтлаг хээ, хээтэй тор, органза, өдөн цацаг гээд гоелын даашинзанд ашиглаж болох хамгийн дур булаам материалуудын бүрдлийг танилцуулах гэж байна. Византын эрин үеэс санаа аван урласан хээтэй даашинзнууд нь өөртөө зөвхөн онцгойг хүсдэг бүсгүйчүүдийн биелэл болжээ. Маркесагийн нэрийн хуудас болсон хуниастай цэцэг шиг хормойг хамгийн сүүлийн улаан ягаан даашинзнаас харж болно. Энэ хормой хэзээ ч уйтгартай харагдахгүй юм.
Бүх учир даашинзанд бий...
Үдэшлэгт орохдоо зүгээр л уригдсан болохоороо биш, зориуд бусдыг ангайлгах, алмайруулах “далд зорилго”-тойгоор ордог “үл үзэгдэгч титэм”-ийн эзэд минь! Толинд туссан дүрсэндээ дурлахыг хүсдэг бол эдгээр даашинз шуналыг чинь хөдөлгөж л таарна. Румыны гоёлын даашинзны загвар зохион бүтээгч Кристина “өөрийгөө мэдэрсэн” эмэгтэйчүүдийг л хувцаслахыг хүсчээ. Өөртөө итгэх итгэлээ чи даа, харин бусдыг нь даашинзаараа “яриул”.