Одоогоос хоёр жилийн өмнө дэлхий сөнөх тухай яриа хаа сайгүй гарч байжээ. Зарим нь “Хүүхдийн тоглоом” гээд итгээгүй, зарим нь итгээгүй ч эвгүйцэн хүлээж авсан, харин цөөн хэд нь үнэн голоосоо итгэж хотоос зайдуу хашаа, байшин худалдаж авсан байх жишээтэй. Тэрхүү итгэгсдийн нэг нь манай авга ахынх учир ийм итгэлтэй ярьж байгаа юм л даа.
Өвлийн романсийн тухай бодох бүрт надад нэг хачин бодол төрдөг юм. Хэрвээ бид одоогоос 80 юм уу 90 жилийн өмнө хөдөөгийн нэгэн малчин айлын охин болж төрсөн бол яах вэ гэж. Ингэж төсөөлөхийн хамгийн сайхан нь манай ард түмний цүү хаяж тоглох буюу мөс мөргөлдүүлэх тоглоомтой холбоотой. Үстэй малгай, сувсан зүүлт чимэгтэй, хацраа жавранд хайруулж ягаарсан залуухан охин таалагддаг залуу руугаа мөс албаар тохиолдуулж шидээд л...
Монголд яг одоо тачигнасан хүйтэн, цав цагаан цастай өдрүүд үргэлжилж байгаа. Гэрээсээ гараад ажил дээрээ очих хооронд хацар улайн хорсож, орой нь ажлаасаа гараад бас л элдвээр даарч хөөрсөөр гэртээ хүрнэ. Гэсэн ч Монголын минь өвөл л хамгийн гоё гэдэгтэй дэлхийн хаана ч байгаа Гоолингоочууд санал нийлнэ дээ. Үгүй гэж үү?
Өнгөрсөн жилийн шинэ жилийн үдэшлэгийнхээ орой Гоолингоогийн багийнхан 4 хэсэгт хуваагдан цасан хүн хийж өрсөлдсөн юм. Ялагчаар нь нүдний шил, лууван хамартай, гар утасныхаа чихэвчээр транс сонсож буй “зэвүүн” залуу тодорсон. Уран сэтгэмжээ ашиглаад өнөөдрийн шинэ жилсэг санааг хэрэгжүүлэхэд бэлэн үү?