Валентиний баяр болоход 3 хоног үлдлээ. Чи бэлгээ авсан уу? Цагийг нь айхтар тулгасан ч гэсэн чиний дэргэд Гоолингоо байхад санаа зоволтгүй. Хайртай хүндээ авах бэлгээ сонгож ч амжаагүй, эргэлзэх шаардлагагүйгээр хэнд ч таалагдах чанартай бэлэг хайж яваа эрэгтэй, эмэгтэй бүх хүнд энэ нийтлэлийг зориуллаа. Энэ удаад “бэлэнчилчих”...
3 жилийн өмнөх Валентинаар энэ асуулгын эхнийхийг нийтэлж байсан юм. Доор нь 375 сэтгэгдэл цугларсан байсан гээч? Уншиж байхдаа эгээтэй л саваад уначихсангүй. Эрчүүдийгээ муулах гэсэн юм биш л дээ, гэхдээ жаахан инээлдэх гэсэндээ, бас үүнийг уншиж байгаа эрчүүдэд “Ийм л бэлэг өгч болохгүй шүү” гэсэн шпи өгөх гэсэндээ тэндээс хамгийн хөгжилтэй, үгүй байлгүй дээ гэмээр бэлэгний түүхүүдийг цуглууллаа.
Бид хүүхэд байхдаа шинэ жилийн баяраар өвлийн өвөө, зөвхөн чамд л зориулагдсан бэлэг, баяр хөөр, гялалзсан зүйлс гээд маш олон зүйлийг тэсч ядан хүлээдэг шүү дээ. Хүн бүр нэг нас нэмж дэлхий хүртэл нэг нас нэмэн баярлах сэтгэл догдлуулсан энэ мөчийг ид шидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Шинэ жил өөрөө хүртэл ид шид болж хувирдаг. Яагаад вэ гэж үү? Бүх хүүхдүүд ид шидэнд нь итгэдэг учраас дэлхий дээрх хэдэн сая хүүхдүүдийн итгэл үнэмшил нийлж энэ өдрийг ид шидтэй болгодог юм. Тиймээс л энэ өдөрт хүслээ шивнэ.