ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэ жилийн даашинзны загвар-Faviana

Бөөрөлзгөнө, гүзээлзгэний амтлаг ягаан өнгөнөөс авахуулаад бордо дарсны хүрэн улаан өнгийн Faviana-гийн даашинзнууд сэтгэл булаам. Нэмэлт чимэглэл багатай ч, хуниас нугалааг түлхүү оруулснаараа эдгээр загваруудаас хийлгэхэд илүү амархан юм.

Шинэ жилийн даашинзны загвар-Faviana

Шинэ жилийн даашинзны загвар-Scala

Урьд нь бид шигтгээ голлосон загваруудыг үзүүлж байсан бол энэ удаад хийлгэхэд арай хялбар байх болов уу гэсэн үүднээс гялалздаг материалаар бүтсэн төрөл бүрийн дашинзнуудыг хүргэж байна. 2011 онд металлик тренд голлосон учраас эдгээр даашинзнууд таныг моодны харагдуулна гэдэгт итгэж байна.

Шинэ жилийн даашинзны загвар-Scala

Topshop-ын энэ оны баярын цуглуулга

Өнгөрсөн өдрүүдэд бид хэд хэдэн нэртэй дизайнерын гоёлын даашинзны коллекцоос хүргэсэн. Гэвч үдэшлэг тараад, жинхэнэ party-гаа эхлүүлэх гэж байгаа бүсгүйчүүдэд захиалж хийлгэсэн, гар урлал ихтэй даашинз өмсөх нь тохиромжгүй байж мэднэ. Тиймээс бид энэ удаад Topshop брэндийн арай чөлөөтэй загвартай баярын цуглуулгаас орууллаа.

Topshop-ын энэ оны баярын цуглуулга

Шинэ жилийн даашинзны загвар-Terani

Үдшийн урт болон коктейл богино даашинзны холимог цуглуулгыг энэ удаад хүргэж байна. Теранигийн даашинзнууд таны шинэ жилийн гангарааны загварыг тогтоож чадна.

Шинэ жилийн даашинзны загвар-Terani

Шинэ жилийн даашинзны загвар-Tony Bowls

Он дамнах 00:00-ийг харах мөч улам бүр ойртсоор. Та даашинзаа хийлгүүлж амжсан уу? Урт даашинзнууд илүү их ажиллагаа, материалын эрэл хайгуул шаарддаг учраас бид энэ удаад үдшийн даашинзны нэрт дизайнер Тонигийн цуглуулгаас толилуулахаар шийдлээ. Танд санаа өгөх загварууд олон бий.

Шинэ жилийн даашинзны загвар-Tony Bowls
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Шинэ жилийн даашинзны загвар-Sheri Hill

Нүд эрээлжлэм олон гацуурын чимэглэл, солонгорон цацрах салют, бэлэгний гялтгар баглаа, өрөөг "хувцасласан" өнгө өнгийн саан дундаас хэрхэн ялгарч, басхүү онцгойрч харагдах вэ? Sheri Hill-ийнх шиг шигтгээгээр урласан даашинзнууд таныг тэр үдшийн ганц "гялбаа" нь болгох болно.

Шинэ жилийн даашинзны загвар-Sheri Hill

Энэ жилийн “Halloween”-ы гоёл

Сүнсний баярын шилдэг төрхийг нэгхэн чухал элемэнтийн тусламжтайгаар бий болгож болдог. Танд санал болгож байгаа дараах 15 дүрээс та аль дуртайгаа сонгож “Halloween”-аар гангараарай. Гоолингоо хүүхнүүддээ зориулж хамгийн тачаангуй, эмэгтэйлэг хувцасны санаануудыг бэлдсэн гэдгийг онцолъё.

Энэ жилийн “Halloween”-ы гоёл

Cupcake хийх хялбар жор

Аливаа баяр ёслол, гэнэтийн тэмдэглэлт үйл явдал болоход гарын дорх материалаар хийж болох, хамгийн амархан бялуу бол cupcake. Ялангуяа хүүхдийн төрсөн өдрийн үдэшлэг, жижиг гэр-хүлээн авалт зэрэг олон хүнийг хамарсан баяруудад тохиромжтой дессерт юм.

Cupcake хийх хялбар жор

Гоолингоогийн зурвас

Хайрт уншигчиддаа...
Зуны нар ээсэн нэгэн сайхан өдрийн мэнд! Амьдрал сайн биз дээ? Их ачаалалтай үе өндөрлөөд, ид гангалдаг үе эхэлчихсэн, амралтын өдрүүдээр shopping хийгээд завгүй байна уу? Тийм бол дэлгүүр хэсэхдээ манай “Шоппинг зөв хийх 7 арга”-ыг битгий их зөрчөөрэй гэж зөвлөмөөр байна. Бүр зөрчихгүй байна ч гэж юу байх вэ. Хэрэв нэг хөөрхөн даашинз танд гайхалтай сайхан зохиод байтал дэлгүүрт нь ганцхан үлдчихсэн гэж сэтгэл зовоогоод байвал тэр удаадаа аваад өмсчих. Угаасаа аливаа дүрмийг хааяа ч болов гэм зэмгүйхэн зөрчих гэж зохиодог шүү дээ. Заримдаа замын хөдөлгөөний дүрмийг ч гэсэн бяцхан зөрчихөд зугаатай байдаггүй гэж үү?

Шинэ жилийн шилдэг бэлгүүд

Шинэ жилийн бэлэг бусад баярын бэлгээс ялгаатай байх ёстой. Яагаад гэвэл Шинэ жил бол гариг эрхсийн нэгэн эргэлт явагдан дуусч, шинэ эхлэлийг дагуулж байдгаараа онцлог. Тиймээс хүн бүрийн гариг эрхсийн онцлогт тохирсон бэлэг сонговол бэлгэ дэмбэрэлтэйгээс гадна сэтгэлд нь нийцэж хамгийн үнэ цэнэтэй бэлэг болно.

Шинэ жилийн шилдэг бэлгүүд

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com