ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Илүү гэр /өгүүллэг/

Бурмаа хэний ч сэтгэл өегшөөх танан шүд яралзуулж, алаг нүд эргэлдүүлсэн махлаг бөөрөнхий хүүхэн. Нөхөр Баадай нь тос дааварласан хүрэн царайндаа буян хураасан Энх амгалант бурхны дүртэй харагдаж, үүдний жавар хаан босго алхаж, гэрийн хоймор дүүрэн намбайдаг эр.

Илүү гэр /өгүүллэг/

Сэтгэл татам ширээ засах 6 арга

Сайхан зассан хоолны ширээ нь гэрийн эзэгтэй, үдэшлэг уулзалтын эзний мэдрэмж, бүтээлч сэтгэлгээ, хүндэтгэл, зохион байгуулалтыг илтгэдэг. Зочиддоо таатай сэтгэгдэл төрүүлэхийг хүсвэл дараах 7 үндсэн зөвлөгөөг дагаарай.

Сэтгэл татам ширээ засах 6 арга

Чиний эр хүнээс авч байсан хамгийн “мэдрэмжгүй” бэлэг?

Бүсгүй хүн бүрт л бэлгийн хайрцгийг нээгээд наанаа инээмсэглэж, цаагуураа “Өөр өгчих юм олдоогүй юм байх даа?” гэж гоморхон бодсон үе байдаг. “Сэтгэлээсээ өгсөн юм бүр сайхан” гэж бид хэлдэг ч, үнэндээ авч ч болохгүй, хаяж ч болохгүй зүйл авах үед тэр хүний талаарх үнэлэмж шалан дээр унадаг. Өөрсдийн авч байсан хамгийн дургүй хүрмээр бэлэгнүүдийнхээ талаар Гоолингоочууд хуваалцлаа.

Чиний эр хүнээс авч байсан хамгийн “мэдрэмжгүй” бэлэг?

Гоолингоо зөвлөж байна

“Гэгээн хайр”-ын өдрийн баярын мэнд хүргэе! Валентины болон ирж яваа сар шинийн баярт чинь хэрэгтэй зөвлөмжүүдийг Гоолингоо чинь бэлтгэлээ.

-Сар шинээс өмнө Гоолингоо нь чамд нэг амархаан “ажил” даалгая! Компьютер дээр крилл үсгээр бичиж хэвшээрэй. Монгол түмний баярын үеэр мессенжэрээр тараагдах мэндчилгээ, вебсайтууд дээр бичигдэх сэтгэгдэл бүр монгол үсгээр байгаасай гэж бид хүсч байна. Харийн үсгээр 10 хуруугаараа бичдэг мөртлөө, монгол үсгээ хайгаад гацчихдаг монгол бүсгүйг цөөрөөсэй. Криллээр бичсэн үгс ямар “нүдэнд дулаахан” харагддаг билээ дээ?

-Та хоёрыг хэн ч, юу ч салгаж чадахгүй! Үүнийг чи ч, Гоолингоо ч мэднэ. Гэхдээ л хагацашгүй гэдгээ бусдад харуулмаар, олонд тунхагламаар, жаахан “гайхуулмаар” санагдаж байна уу? Тэгвэл орой 17:30 минутаас “Love Locks”-д оролцож, хайрынхаа тангаргийг цоожлоорой. Тэр мөчид Ub Palace-д зуун зуун хос хайраа цоожилж мөнхлөх нь ээ. Өнгөрсөн дурсамжуудаа ирээдүйтэйгээ цоожлоод, дараа нь түүнтэй уруулаа бас “цоожлоорой”.

Хайрын тухай киноны хамгийн романтик ишлэлүүд

Титаник, Тэмдэглэлийн дэвтэрээс авахуулаад бүсгүйчүүд бидний сэтгэлд хоногшсон кинонууд олон бий. Заримдаа гол дүрийн залуугийн хэлсэн ганцхан час хийсэн үг нүд “хайлуулаад”, нулимас гаргачих нь бий. Гэгээн хайрын өдөрт зориулан дэлхийн болон Монголын кино урлагийн хайрын тухай шилдэг ишлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.

Хайрын тухай киноны хамгийн романтик ишлэлүүд
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Зүрх зүрхээ “амталъя”

Валентины баяраар өөрийнхөө бэлдсэн зоогийг “чин зүрх”-нийхээ угаас хичээнгүйлэн хийсэн гэдгээ хэрхэн харуулах вэ? Энэ амархан. Бага зэрэг зүтгэл гаргаад хоолоо зүрхэн хэлбэртэй болгоод л өгчих. Зүрхэн хэлбэртэй өндөг, пицца, латте гурвыг хийх хялбархан аргуудыг зөвлөж байна.

Зүрх зүрхээ “амталъя”

“Надтай бүжиглээч!”-Романтик үдшийг хөглөх жазз дуунууд

Жазз бол хавар, бороо, горхины хоржигнох чимээ. Жазз бол сахиусан тэнгэрийн татдаг чавхдаст хөгжим. Ийм тэнгэрлэг хөгжмийн урсгалд хайртынхаа хацарт өөрийнхийгөө наагаад, бүсэлхийгээ болоод бүхий л хөдөлгөөнөө түүнд даатгаж “согтохыг” хэн үл хүсэх вэ? Валентиний оройг чинь хэзээ хэзээнийхээс илүү тансаг, романтик болгох 9 гайхалтай дууг чамд зориулж байна.

“Надтай бүжиглээч!”-Романтик  үдшийг хөглөх жазз дуунууд

Гоолингоо миний хайрыг аварсан нь...

Хонгор бүсгүйчүүдээ, зөвлөгөө нийтлэлүүдээрээ үргэлж зөв зам руу “дагуулж” явахыг хичээдэг Гоолингоо өнөөдрийг хүртэл олон хүмүүсийн талархлыг хүлээсээр байгаа юм. Гоолингоогийн үгийг дагаснаараа хайр дурлалаас аз жаргалаа, өөрийгөө олсон эмэгтэйчүүд түүхээсээ хуваалцаж байна.

Гоолингоо миний хайрыг аварсан нь...

Валентинаар хайртыгаа баярлуулах энгийн хэрнээ “эгдүүтэй” бэлэгнүүд

Хайрын баярын өдрөөр хайртыгаа, харж явдаг хөвгүүндээ бэлэглэх хөгжилтэй, “хөөрхөн” бэлэгний санааг Гоолингоо охид бүсгүйчүүддээ зориулж байна.

Валентинаар хайртыгаа баярлуулах энгийн хэрнээ “эгдүүтэй” бэлэгнүүд

Гоолингоо зөвлөж байна

Гоолингоо нь чамд өөрийн энэ долоо хоногт олж дуулсан шинэ мэээлэл, сонин сайхнаас хуваалцая.

• Тавьсан будаа хөлддөггүй таван есийн мэнд! Цастай мөртлөө дулаахан энэ л үед амжиж гэр бүлээрээ цанын бааз яваарай. Ид хүйтэн үеэр их цасны тухай бодмогц л хацар жинддэг бол, жавар үргэсэн энэ цагт жаргалтай нь аргагүй гулгаж болох нь! Байгууллагуудын цасны баярууд ар араасаа цуварч байдаг өдрүүд учраас, эхлээд захиалга өгөхийг Гоолингоо зөвлөж байна. Энэ долоо хоногт цаг агаар үргэлж хасах 20-оос доош градустай байх юм билээ.

• Өвлийн улиралд л амсаж болох бас нэг аз жаргалын нэг нь хүүхдүүдтэйгээ эсвэл хайрттайгаа цуг цасан хүн хийж тоглох юм. Хэрэв та энэ өвөл цанын баазад гулгаад амжчихсан бол амралтын өдрөөр зуслан гарч, цастай ханатлаа нөхөрлөөрэй. Хүүхдүүдийн чинь, эсвэл хайртын чинь сэтгэлд 2012 оны өвлийг санагдуулах сайхан дурсамж нэгээр нэмэгдэнэ.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com