Их хачирхалтай асуулга шиг санагдаж байна уу? Учир нь надад хэд хэдэн хүн ийм асуулга явуулахыг санал болгож өөрсдийнхөө түүхээс хуваалцсан юм. Өөр бусад хүмүүсээс асуутал нүүрэнд нь мишээл тодорч ирээд л шинэ жилээр найзуудтайгаа хамт будилж бас хөглөж байснаа ярьж жил бүрийн уламжлалт зан үйлийнхээ талаар хүртэл дэлгэрэнгүй ярьж өгсөн шүү. Зарим нэгийг нь бүр найзуудтайгаа хамт туршиж үзмээр санагдлаа.
Хүн бүрийн тэсэн ядан хүлээдэг хамгийн сайхан баяруудын нэг бол шинэ жилийн баяр гэдэгтэй санал нийлнэ, тийм үү? Учир нь шинэ жилийн баяр болгоноор ямар нэгэн дурсамжтай сайхан зүйл заавал болдог шүү дээ. Тэр дундаа шинэ жилээр авсан бэлэг бүр хамгийн нандин бас сэтгэлийнх байдаг. Энэ удаагийн асуулгаараа яг л энэ талаар хүмүүстэй ярилцлаа.
Шинэ жил бол гэр бүлийн баяр. Гэр бүлээрээ хамтдаа хуучин оноо үдэж, шинэхэн цаг хугацааг угтахдаа хоол, амттанаар дүүргэсэн ширээнийхээ ард суугаад ирэх жилдээ тэр оройнх шиг элбэг дэлбэг байхыг бэлгэддэг. Тиймээс гэрийн эзэгтэйн ур чадвараа харуулах хамгийн том хийгээд сайхан арга хэмжээ болж өнгөрнө. Үүндээ бэлдэхийн зэргэцээ нэг хэвийн хоолны цэсээ өөрчилж, шинэлэг ширээ засмаар байгаа бол доорх жорын дагуу туршиж үзэж болох юм. Чамд хэрэг болох зүйлс нэг бүтэн тахиа, ...
Чи бусдад ном бэлэглэх дуртай. Тиймээс ч энэ хоббигоо ашиглах алтан боломжийг анаж, шинэ жилийн баярыг тэсэн ядан хүлээж байгаа нь гарцаагүй. Гэхдээ хүн болгонд тохирсон номыг олно гэдэг их цаг хугацаа, эрэл хайгуул шаардсан ажил мөн. Тиймээс бид өмнөөс чинь бодож, чиний бүтээлч, бодлогширонгуй, “улс төржсөн”, “уран сайханжсан” олон төрлийн найзууд, дотны хүмүүст тусгайлан таалагдах номнуудыг хайж оллоо.
Шинэ жилийнхээ маргааш нь оны эцсийн чухал хуралтай юу? Эсвэл ахиад нэг шинэ жилтэй юу? Шарталттай зуун хувь тэмцэх ганц л арга бий: Огт уухгүй байх. Хэрвээ тэгэх боломжгүй гэж үзвэл “уух”-аасаа өмнө заавал идээрэй. Гэхдээ юу идэхэд бас учир бий. Шарталтаас урьдчилан сэргийлэх нь мэдээж дараа нь эмчлэхээс хамаагүй хялбар бас үр дүнтэй юм шүү.
Шинэ жилээр гялалзахад чинь зориуллаа
Улаан хивсний ёслолын урдаа барьдаг дизайнер энэ жил харин илүү чөлөөтэй, энгийн, даруу сэтгэхээр шийджээ. Гар урлалыг хойш тавьж, олдоцтой,түгээмэл материалуудыг холин гаргасан давтагдашгүй загварууд нь чамд шинэ жилийн гоёлоо сонгох шпи болж чадна гэдэгт итгэж байна.
Ганц бие байна гэдэг сайн тал олонтой хэдий ч баярын өдрүүдээр л байгаа байдлаа голох сэдэл төрөх гээд байдаг даа. Гудамжаар хосууд инээлдэн алхах, зурагтаар романтик зүйл гарах, зүгээр л уянгын ая эгшиглэх зэрэгт л дотор нэг л сонин болчихдог. Ганц биечүүдийг улам ганцаардуулдаг “чадвар”-аараа Валентины баярын дараа 2-рт ордог нь шинэ жил шүү дээ.
Би жил бүр гэрийнхээ гацуурын тоглоомын санг арвижуулж, шинэчлэхээр хичээдэг юм. Учир нь жил бүр онцгой шүү дээ. Ингэхдээ байдаг л нэг биш, дандаа үзэсгэлэнтэй, гоёмсог тоглоом авахыг хүсдэг. Даанч тийм тоглоомууд нэг бүр нь 10-15 мянган төгрөгний үнэтэй байдаг учраас хүссэнээрээ олныг авахад хүндрэлтэй. Тиймээс энэ жилээс эхлэн зарим нэг тоглоомоо охинтойгоо хамт урлаж байхаар шийдлээ. Гайхалтай нь, цаасаар хийсэн мөртлөө зарим нь дэлгүүрийн тоглоомоос ч илүү чамин харагдах юм...