Гоолингоо.мн сайт нээгдээд 6 жил өнгөрчээ. Энэ хугацаанд “эмэгтэйчүүдийн сайн найз” байх үүргээ бололцоот бүх талаар нь биелүүлэхээр хичээнгүйлж ирсэн билээ. Бидэнд хааяа уншигчдаас маань ийм санал ирдэг юм: “Танайх эмэгтэйчүүдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байж яагаад жендерийн асуудлыг дэлгэж, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар өөрийн дуу хоолойгоо өргөдөггүй юм бэ?”
Хавар ирлээ, хайрын сар ч гарлаа. Жихүүн өвлийн улирал шувтарч, цасан ширхэгүүдийн бүжиг анхны ногоо дэлгэрэх үзэгдлээр солигдох цаг ердөө хаяанд л ирсэн байна шүү. Ялдам бүсгүйчүүдийн хувцас аажмаар нимгэрч, гоо сайхнаа гайхуулах улирал улам л ойртсоор. Их баярын сарууд ээлжилсээр, хайрын романсууд ч хөвөрсөөр. Залуу та өөрийн бүсгүйдээ юу бэлэглэхээр зэхэж байна вэ? Бүсгүй минь чи ч гэсэн зүрхээ өгсөн ханхүүдээ хайрын баяраар ямар сюрприз барих гэж байна? Бодол болон, бөөн бөөн бэлэгнээс сонголтоо хийж чадахгүй эргэлзэнхэн явна уу? Тэгвэл миний зүгээс хосууддаа энгийн хэрнээ та хоёрын харилцаанд шинэ алхамыг авчирах хосгүй зөвлөгөөг хүргэхээр шийдлээ. Тэр нь юу вэ гэвэл:
Алтан гарт Galia Lahav-ын уран зөгнөлийн ертөнц дэх бохо сүйт бүсгүйн дүр төрхийг бодит болгохоор ажилласны үр дүн ийн гарчээ. Бүхэлдээ энгэр болоод, нурууг илүү тансаг харагдуулахаар бүтээгдсэн загваруудыг цэцэг, шигтгээ, тор ашиглан гар аргаар чимэглэсэн харц булаам цуглуулга байна. Дунд нь чиний мөрөөдлийн даашинз байгаа гэдэгт итгэлтэй байна.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжигчдэд хэрэгтэй “цорын ганц” бэлэгний жагсаалт...
Дан Монголд үйлдвэрлэгдсэн, эсхүл монгол залуусын бүтээсэн брэндүүдээр энэхүү нийтлэлийг бэлтгэлээ. Хэрвээ чи үндэсний баяраар зочдын гарыг цайлгах бэлэг ч бас үндэсний үйлдвэрлэлийнх байх нь гоё бас зөв гэж боддог бол эдгээрээс сонголтоо хийгээрэй.