Өмнө гоо сайхан, галын тогоотой холбоотой “зальт” аргуудыг хүргэж байсан бол одоо бяцхан үрээ өсгөхөд тулгардаг ахуйн хүндрэлтэй асуудлуудыг амархан шийдэхэд чинь хэрэг болох хэдэн зүйлсийг хүргэе. Бүхий л асуудалд бус ч зарим тохиолдолд ажлыг чинь хэмнэж болох бяцхан аргууд болохоор толгойдоо тэмдэглээд аваарай.
“Юуны тулд хөргөгч билээ” гээд хоол хүнсээ хөргөгчиндөө хэт удаан хадгалдаг хүмүүс байхад, муудчих вий гэж санаа зовниод зүгээр сууж чаддаггүй нь ч бий. Хэтрүүлэн хадгалсан хүнс амин дэмээ алдаж, тэр бүү хэл огт муудаагүй, шууд хордлогод оруулахгүй ч хүний биеийг аажим аажмаар хордуулсаар байдаг. Хүнсний төрөл бүр хоорондоо харилцан адилгүй болохоор алийг нь ямар хугацаанд хадгалах боломжтойг одоо үзье.
Жинхнээсээ тодруулах биш шүү. Харин хувцсан дээрх жижигхэн толбыг арай тодруулж, анхаарал хандуулцгаая. Хайртай хувцсаа толбо болгох ч гол харлам байдаг шүү дээ. Санаандгүйгээр үлдээсэн тэр толбыг арилгаж чадахгүй үедээ дуртай хувцасаа хаях ч хэцүү, өмсөх ч хэцүү байдалд орох нь бий. Харин тэднийгээ аврах аргыг эндээс олно гэж найдаж байна.
Бага байхад ээж маань “Хоногт 24 биш 30 цаг байдаг байсан ч болоосой” гэж дандаа хэлдэг байсан юм. Би өөрөө том болж, хүний эхнэр, хүүхдийн ээж болсон болохоор одоо түүний яагаад ингэж санааширдаг байсныг маш сайн ойлгож байна. Мундаг эзэгтэй, чадварлаг ажилтан, сайн ээж байхыг нэгэн зэрэг амжуулахад бидэнд цаг хугацаа бүрэн хүрэлцдэггүй.
Саяхан “Нөхөртөө найддаг эмэгтэйн 10 давуу тал” нийтлэлийн дор бичсэн сэтгэгдлүүдийг уншихад бидний дунд эмэгтэй хүн гэрийн ажил хийж, гэртээ суухыг эсэргүүцэж, буруушаадаг бүсгүйчүүд нилээд байдаг нь ажиглагдсан. Дээрээс нь, ерөнхий нийгмийн хүрээнд ч үүнийг үнэ цэнэгүй мэтээр хүлээж авдаг нь сайхан бүсгүйчүүдэд маань өөрсдийгөө доогуур үнэлэх шалтгаан болж байгаа гэж үзсэн учраас энэ сэдвийг чухалчлан ярилцсан юм.