Урьд нь оюутан байхдаа мөнгө муутай болохоор шинэ гарсан гоё номнуудыг тэр болгон авч чаддаггүй байлаа. Найз нөхдөөсөө гуйж, эсвэл номын дэлгүүрт хөлөө чилтэл зогсож байж л цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг байсан юм. Харин одоо уншихыг хүсч байгаа номнуудаа гэртээ давхарлаад өрчихсөн мөртлөө л завдал болж өгөхгүй, өдөрт ганц, нэгхэн хуудас уншаад л өөр юм хийх хэрэгтэй болно. Тэгээд бодлоо л доо, яаж өөртөө ном унших цаг гаргах вэ гэж.
Бяцхан алаг үрдээ мөрөөдлийн гэмээр сайхан өрөөг тохижуулж өгөхийг хүсдэг л биз дээ? Хүүхэд гэдэг өөрөө маш эмзэгхэн, энхрий амьтан учраас түүний “ертөнц”-ийн бүх зүйл зөөлхөн, цэвэрхэн, гэгээлэг байх ёстой. Тиймээс зайлшгүй анхаарах ёстой хэд хэдэн мөрдлөгөөг л санаад авчихвал хүүхдийн өрөөгөө яаж ч тохижуулсан эрүүл ахуйн талаасаа ч , дизайнаараа ч гадны сэтгүүл дээрхээс нэг их дутахааргүй болох болов уу.
Би бүх зүйлийг төгс байлгахыг хичээдэг. Охины орд болохоор тэгдэг ч байж магадгүй. Гэхдээ энэ нь би хуучинсаг гэсэн үг биш шүү. Би орчин үеийн, бас төгс болгоныг сонгох дуртай. Бүх зүйлд төгс хослол гэж байдаг. Жишээ нь би яг 3 халбага кофе, хоёр ёотон, нэг халбага сүүтэй найруулж уух дуртай. Аль нэг нь илүү, бас дутуу болвол кофены төгс амт мэдрэгдэхээ больчихдог юм.