Нөхөр чинь чухал хурлын өмнө энд тэндээ үл ялиг үрчийчихсэн, шалчийсан захтай цамцтай гараасай гэж хүсдэггүй биз дээ? Эрэгтэй хүний хослол, цамцаа өмссөн байдал нь түүнийг хэр мэргэжлийн, ажил хэрэгч, нямбай бөгөөд боловсон хүн болохыг илтгэдэг. Харин түүний “нэр төр”-ийг ийнхүү өндөрт өргөх нь эхнэрүүд бидний нэг үүрэг мөн. Учир нь тэр өөрөө үүнийг хийхэд хэтэрхий болхи шүү дээ.
Би жил бүр гэрийнхээ гацуурын тоглоомын санг арвижуулж, шинэчлэхээр хичээдэг юм. Учир нь жил бүр онцгой шүү дээ. Ингэхдээ байдаг л нэг биш, дандаа үзэсгэлэнтэй, гоёмсог тоглоом авахыг хүсдэг. Даанч тийм тоглоомууд нэг бүр нь 10-15 мянган төгрөгний үнэтэй байдаг учраас хүссэнээрээ олныг авахад хүндрэлтэй. Тиймээс энэ жилээс эхлэн зарим нэг тоглоомоо охинтойгоо хамт урлаж байхаар шийдлээ. Гайхалтай нь, цаасаар хийсэн мөртлөө зарим нь дэлгүүрийн тоглоомоос ч илүү чамин харагдах юм...
Өнөөдөр өдөр супермаркетаас авсан зүйлээ бичүүлэхээр зогсож байх зуур ийм бодол зурвасхан орж ирлээ: Чипс авсан хүн бэлэн гоймон юм уу кола заавал авдаг, цагаан гурилан боов их авсан хүн хажуугаар нь иштэй чихэр юм уу ууттай шоколад, зүсэм бялууны аль нэгийг заавал авдаг юм байна. Урдах хэдэн хүнийхээ бичүүлж байгаа зүйлийг санаандгүйгээр ажиглахад тэгж санагдсан юм. Очер урт байсныг хэлэх үү, сониуч зандаа хөтлөгдөн өөрийн арын болон хажуугийн кассан дээрх бичигдэж байгаа хүнс рүү ч "бүдүүлгээр" хараад авлаа. Инээдтэй нь, миний таамаглал бараг 80 хувьтай үнэн болж таарав.
Чи ер нь хэзээ нэг цагт энэ асуултын талаар бодож байсан уу? Tom&Jerry-ээс авахуулаад гадаадын бүх олон ангит эсвэл гэр бүлийн тухай кинон дээр өглөөний цайны үзэгдэлд гэр бүлийн бүх гишүүд 1 стакан сүү ууж байгаа зураглал заавал гардаг. Сүүг дангаар нь уухаас илүүтэй ихэвчлэн сүүтэй цай, хярам, цагаан идээ болгож хэрэглэх нь элбэг гэр бүлд өссөн учраас киноны тийм хэсэг гарахаар би бага зэрэг гайхдаг байж билээ.
Гэр бүлээрээ тойрч суучихаад сүлд модоо чимэглэх чимэглэлээ өөрсдөө хийгээд суувал сайхан. Өртөг ч бага, дээрээс нь гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлээд л нэг оройг хөгжилтэй сайхан өнгөрөөх болно. Бэлдэх зүйлс нь ч гар доорх материал учраас хүндрэл гарахгүй шүү. За ингээд дагаад хийцгээгээрэй.
Хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг. Энэ үедээ тархи, биеэ сайн амрааж байх нь маш чухал. Зүгээр л унтах гэж биш сайхан амрах гэж унтлагынхаа өрөөнд ордог байвал сайхан шүү дээ. Үүний тулд өрөөндөө орж амарна гэхээс л аз жаргал амтагддаг, дотор нь байгаад л баймар мэдрэмж төрүүлдэг байх хэрэгтэй. Сайхан амарчихаад маргааш нь эрч хүчээр дүүрэн ажилдаа явах сайхан шүү.