Бидний биед агаарын бохирдол, хорт зуршил, чанаргүй хоол хүнс, химийн бодис ихтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс үүдэж их хэмжээний хор хуримтлагддаг. Хэдийгээр хайрт дотор эрхтнүүд маань түүнийг шүүн зайлуулж байгаа ч бидний нэмэлт тусламж тэдэнд зайлшгүй хэрэгтэй. Организмаа цэвэршүүлж, ариутгахыг хүссэн хэнд ч болов энэ 5 хор гадагшлуулах үйлчилгээтэй ундыг санал болгож байна.
Ээжээсээ “Та яаж хоолыг ийм амттай хийдэг байна аа?” гэж асуухаар “Ээж нь чимх сэтгэл, атга хайр хийчихдэг байхгүй юу” гэж хэлдэг юм. Хэдий тийм ч эзэгтэй болгонд хоолоо бусдаас өөр болгох өөрийнх нь “ханцуйны жор” байдаг. Шинэхэн эхнэр надад шинэлэг хоолны жор шиг хэрэгтэй зүйл юу байхав. Сүүлийн үед Facebook-ээр хэсч байхад “Heinz Mongolia” хуудсын санал болгож буй жорнууд нүдэнд их тусаад байв аа. Ганцаараа бүгдийг нь үзэхээсээ харамссандаа тэндээс өөрт хамгийн их таалагдсан 6 жорыг Гоолингоо бүсгүйчүүддээ хүргэж байна. Аль нэг нь чиний ханцуйны жор болох ч юм билүү?
Цай, сүрчиг хоёр юугаараа ч юм адилхан юм шиг. Бие сэтгэлийг сэргээх гайхамшигт үнэрийг нь бүтээхийн тулд байгалийн төрөл бүрийн охийг шингээж, орц бүрийн хэмжээ зохицлыг тааруулан бүтээдгээрээ магадгүй ижилхэн байх. Хэдийгээр кофены соёл олон жилийн баялаг түүхтэй боловч энэ нийтлэлийг уншсаны дараа чамд цайны соёл руу урвамаар санагдах нь гарцаагүй. Дэлхий дээр 3000 гаруй төрлийн цай байдаг бас тэдгээрийн 114 орчим нь Монголд худалдаалагдаж байгаа учраас тэр.