Ажлын цагаар яаран яаран байж идсэн үдийн хоол маань хоорондоо үл тохирох бүтээгдэхүүнүүд байжээ. Үдийн хоол ч гэж дээ. Идэж болохоор, энд тэндээс авсан янз бүрийн зүйлс байсан юм. Үүнээс сургамж аваад, ходоодондоо “дайн” үүсгэхгүйн тулд нэг дор хамтад нь хэрэглэж болохгүй хоол хүнснүүдийг зөвлөхөөр шийдлээ.
Хайртыгаа ажлаас нь ирэхэд шинэхэн төрлийн хоолтой угтахад бэлэн үү? Мэдээж тэр чадварлаг гэрийн эзэгтэй чиний нэрийн хоолнуудад ч гэсэн “хайр зарладаг” байх. Гэхдээ энэ удаад жороо өөрчлөөд Гоолингоотой хамт тахианы махан паста хийцгээе. Хайртдаа хоолоо амсуулахдаа чи минь хамгийн шилдэг нь гэж хэлээд үнсэхээ мартав аа.
Хэзээ хамгийн анх “хүн шиг” хоол хийж байснаа санадаг уу? Би лав эмээд загнуулаад гурилаа нялцгай биш зуурах гэж хэрэндээ хичээсэн тэр л амттай, тос даасан сайхан цуйвантай өдрөө гэж боддог. Гэхдээ тэрнээс өмнө хэдэн амтгүй, бараг л гурилтай шөл шиг цуйвангууд жишим ч үгүй дараалан хийж тавьчихаад өөртөө хичнээн пээдгэр байсан гээч. Анх хоол хийсэн бүтэлгүй туршлагаа Гоолингоочууд сөхөж байна.