Чи бол шинэхэн боловсон хүчин. Саяхан л сургуулиа төгслөө хэмээн баяр хөөр болж, ингээд л амьдралын их харгуйд хөл тавьлаа даа хэмээн бодож байсан. Аав ээждээ үнсүүлэн баяр хөөртэйгээр хонхны баяраа хийж байсан цаг саяхан санагдана. Гэвч “дөрвөлжин хавтасаа” гардаж аваад аль хэдийн дөрвөн сарыг ардаа үджээ.
Арван жилдээ би өөртөө итгэлгүй, нэг л ширүүхэн харцанд цохиулвал шууд л дуугаа хураачихдаг, инээд муутай, ихэвчлэн доошоо харж явдаг охин байлаа. Хоёр нүдэн дээрээ нэмээд, дахиад хоёр нүдтэй байсныг ч хэлэх үү. Ер нь нүдний шилтэй хүүхдийг арван жилд “номын” гэдэг бичигдээгүй төрөлд хамааруулдаг даа.
Наймдугаар сарын сүүл болохоор зуны улирал дуусч байна гэхээс нэг л хөнгөн гунигтай. Нөгөө талаас хичээлийн шинэ жилдээ бэлдэж шинэ цүнх дэвтэртэй болно гэхээс хөөр баяраар дүүрдэг байж билээ. Одоо ч гэсэн энэ мэдрэмж сэтгэлд минь хадгалаастай байдаг. Намрын урь орох наймдугаар сарын сүүлээр чамд ямар мэдрэмж төрдөг байсан бэ? гэсэн асуулгыг нийтэлж байна.
Хэрэв чи гадаадад тэтгэлгээр суръя гэж бодож байвал, наад зах нь жилийн өмнөөс боловсролын байгууллагуудтай холбоотой ажиллах хэрэгтэй гэлцдэг. Эрдэм мэдлэгийг хамгийн том гоёлоо болгодог бүсгүйчүүдэд зориулан I Love New UB булангаараа боловсролын зөвлөгөө мэдээлэл, зуучлалын төвүүдийг толилуулж байна.
Сайн байн уу Гоолингоогийн минь ухаант мэргэн дотоод үзэсгэлэн төгс бүсгүйчүүд эгч нартайгаа энэхүү захидалаараа уулзан золгож байдаа туйлын баяртай байгаагаа юуны өмнө онцлон хэлмээр байна. Урьд нь бол бүх асуудлыг өөрөө шийдэж , ганц нэг захидал дээр коммент үлдээдэг байсан бол энэ удаа та бүхнээсээ үнэт зөвлөгөөг чинь авахаар шийдлээ.
Сүүлийн үед техник технологи, нийгмийн харилцаа, улс төр зэрэг бүхий л зүйлсийн хөгжлийг Америкийн туршлагаар харьцуулан ярьдаг болжээ. Эрх чөлөөний улс аргагүй л энэ үеийн жишиг орон гэлтэй. АНУ-д Монголчуудыг зорчиход виз шаарддаг. Хүмүүс зарим тохиолдолд мэдээлэлгүйн улмаас татгалзсан хариу авдаг. Хэрхэн зөвшөөрсөн хариу авах вэ? Одоо энд өгүүлье: