Яг одоогоос долоон сарын өмнө Австралийн Сидней хотод анх хөл тавьж буй тухайгаа бичиж байжээ. 7 сар гэж бодоод үзэхэд урт хугацаа юм шиг хэрнээ миний хувьд яг л хэдхэн долоо хоног өнгөрсөн юм шиг санагдаж байна. Тэр үеэ эргээд санахад юу ч мэдэхгүй харанхуй. Надад байсан ганц зүйл нь болно, бүтнэ гэсэн итгэл байлаа, бүр дүүрэн байлаа.
Хорвоо дээр хоёр зүйл л ерөөсөө байхгүй. Чамайг шалгуурыг нь төдийлөн сайн хангаагүй байхад 100% тэтгэлэг олгох сургууль эсвэл огт тэтгэлэг өгдөггүй сургууль хоёр. Яагаад гэвэл бүх сургууль гадаад оюутнаар хүрээгээ тэлэхийг хүсдэг ба тавьсан шаардлагад нийцсэн л бол аль болох тэтгэлэг олгохыг зорьдог.
Сурангаа ажил хийх нэг талаараа маш олон давуу талтай. Туршлага, мэдлэг, сайн дадал зуршил, шинэ орчин гээд чамайг хүрээлдэг ихэнх зүйл өөрчлөгддөг. Харин өөрт буй хоногийн 24 цагаа энэ бүгдэд амжуулж, “хүргэж”, тэнцвэрээ алдахгүй явах нь чиний зохицуулалтаас л шалтгаална. Тиймээс чамдаа тус болох үүднээс сайн оюутан, сайн ажилтан хоёрыг зэрэг амжуулахад зайлшгүй анхаарах чухал жагсаалтыг хүргэж байна.
Ажиллана, ар гэртээ санаа тавина гээд тэртээ тэргүй олон юм амжуулах ёстой үедээ давхар сурна гэдэг тийм ч амар зүйл биш. Энэхүү нийтлэлийг оройн цагаар эсвэл мэргэжлийн хичээл давхар судалж буй бүх гэрийн эзэгтэй нартаа зориулж байна. Цагаа л зөв тохируулж, байгаа нөхцөл байдлаа үргэлж “амархан” гэж бодож байвал хичээлдээ ч, амьдралдаа ч онц дүн авсаар л байх болно шүү.
Шинэ хичээлийн жил эхлэх бүрт сургуульд явахгүй ч, ахиад суралцах зүйл их байгааг санадаг. Харин та нарт маань ямар бодол төрдөг вэ? Ажлаа дуртай дургүй хийж тарах цагийг хүлээсэн өдрүүдийг биш, мөрөөдлийнхөө төлөө зогсолтгүй гүйсэн жаргалтай, завгүй амьдралыг өнгөрүүлэхийн тулд бид тархиа шинэ мэдлэг мэдээллээр цангааж болохгүй. Дараагийн зорилго чинь гадаад орны “боловсролын бялуу”-наас хүртэх бол эртнээс бэлтгэх хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа байх.
Өнөөдөр дэлхий дээр 200 гаруй улс оршиж байна. Эдгээрээс заримыг нь бараг амтай бүхэн ярьж, болдог бол очих юмсан гэж мөрөөддөг бол харин заримыг нь хэн ч хэзээ ч сонсож байгаагүйгээр чимээгүйхэн эх дэлхий дээр оршин байдаг улс үндэстэн олон. Анх Австралид ирээд “Би Монголоос ирсэн” гэж ангийнхаа бразил нөхөрт хэлэв. Тэр эхэндээ аан “Монгулл” гэж хазгай муруй намайг дуурайн хэллээ.