/Алдартай дизайнеруудын загварыг арай өөрөөр ахин амилуулдаг зураач бүсгүй/
Fashion illustrator хэмээх манай оронд тийм ч түгээмэл бус мэргэшилд оноож өгөх тохиромжтой монгол нэрийг бодоод олсонгүй. “Загвар зохиогч” гэвэл оновчгүй болно. Учир нь эдгээр уран бүтээлчид ихэвчлэн нэгэнт зохиогдсон алдартай загвар юм уу, оддын хувцаслалтыг өөрийнхөөрөө дүрсэлж шинээр илэрхийлдэг. “Загварын зураач” гэхээр харин арай л сулдана. Тиймээс нэршлийг энэ чигээр нь орхилоо.
Аль хэдийнэ олны танил болчихсон томоохон загварын айконуудыг түр хойш тавья. Харин залуухан, халуухан загварлаг бүсгүйчүүдтэй чамайг танилцуулмаар байна. Тэдний ертөнцөөр нэг нэгээр нь сайтар аялвал сонирхолтой бас биднээс тийм ч их ялгагдахааргүй байгаа. Зүгээр л мөрөөдлийнхөө төлөө л явж байгаа хүмүүс юм. Тэр зам нь л хувцас загвар дээр ирээд зангидагдчихсан болохоос биш.
Хүн бүрийн амьдрал шулуун дардан байдаггүй. Магадгүй чиний одоогийн байгаа нөхцөл байдал ч хүндхэн байгаа байх. Минийх ч мөн адил одоогийн байдлаар олон саад, даваатай тэднийгээ нэг нэгээр нь даван туулах гэж хичээж л явна. Харин би эдгээр олны танил хүмүүсийг түүхийг уншиж үзэхэд ээлж дараа гэж байдаг гэдэгт улам итгэх болсон шүү. Одоо чамд хэцүү байгаа ч дараа нэг өдөр сайхан байх цаг заавал ирнэ.
/Анагаах Ухааны Доктор, Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн удирдлагын магистр/
Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэдэг. Тэгвэл бүсгүй хүний дотор бүхий л хорвоо тэр чигтээ бий гэлтэй. Айл гэрийн сайн эзэгтэй, ээж байхын хажуугаар ажил мэргэжлийн хувьд ч амжилттай байна гэдэг өнөө үед бүсгүйчүүд бидний хувьд тийм ч амар биш. Тэгвэл энэ тодорхойлолтонд тохирох энгийн хэрнээ ухаалаг нэгэн эмэгтэйтэй уулзаж ярилцан эрч хүч, урам зориг авснаа уншигчидтайгаа хуваалцъя.Бүсгүй хүн байна гэдэг хэцүү шүү. Гоо сайхнаа хадгална гэдэг бол бүр ч их хөдөлмөр. Бяцхан үрээ хэвлийдээ тээж байх хугацаандаа маш их илүүдэл жин хуримлтлуулаад дараа нь түүнийгээ хаях гэж нэлээд асуудал үүснэ. Гэхдээ Гоолингоогийн өөдрөг бүсгүйчүүдийн хувьд юугаар ч сольшгүй амин эрдэнэ үрээ эрүүл энх тэвэрчихсэн юм чинь турах бол тийм ч том асуудал биш тийм үү?
Хэн нэг алдартны талаар бидний мэдэх зүйлс ихэвчлэн ямар амжилт гаргасан талаар байдаг. Харин түүний энэ оргилд хүрэхийн тулд хэрхэн тэмцэж зүтгэсэн талаар тийм ч сайн мэдэхгүй. Судлаад байсан чинь тэд биднээс арай илүү хичээл зүтгэл бас мөрөөдлийнхөө төлөө тэмцэх бөхөшгүй зоригоороо л ялгаатай юм шиг ээ.
Хэн нэгэн амжилттай яваа хүн урьд нь амьдрахын тулд ямар ч хамаагүй ажил хийж явсан түүх байдаг. Олны танил алдартнууд ч дардан замаар алхаагүй нь тодорхой. Чи ч бас өөрт ашигтай боломжийг хүлээн зорилгоо төлөвлөж цагийн ажил, сайн чаддаг зүйлээрээ “халтуур” хийх гээд олон зүйл хийж яваа байх. Юмыг яаж мэдэх вэ, зөөгч хийж явсан гэхэд хэн ч итгэхээргүй эдгээр алдартнууд шиг чи гайхалтай бүсгүй болчих ч юм билүү.