Нэгэн өглөө нүүрээ будаж байхдаа будаг чинь огтхон ч болохгүй байгааг анзаарчээ. Суурь крем чинь шингэж өгөхгүй, уруулын будаг нь хүссэнээр будагдахгүй, нүд ч нэг л хачин харагдаад... Сэтгэлээр битгий уна. Эрт орой хэзээ нэгэн цагт бид бүгдтэй нь ийм зүйл тохиолддог.. Нүүр будалт хэвийн зүйл болох үед түүний чанар нь буурдаг. Энэ байдлыг хяналтаасаа алдахгүйн тулд ердөө хэдэн дүрмийг л мэдээд авчих. Харин бид чамд тусалъя!
Өдгөө телевизээр реклам сурталчилгаа гарахуйд урт хөл, нарийн бэлхүүс, намирсан үстэй гоо бүсгүйчүүд л гунхалзах болжээ. Олонх охид ингэхсэн гэж мөрөөддөг нь мэдээж.
Гоо бүсгүй болохын тулд ямар ямар хэмжигдэхүүн хэрэгтэй байдгийг уншигч охиддоо толилуулъя.
Та гялалзсан, эрүүл, толигор, энхрий зөөлөн арьстай байхыг хүсэж байн уу? Ер нь хүв хүйтэн ус, мөсөн жин нүүрэндээ хэрэглэх нь арьсны булчинг чангаруулж, үрчлээг багасгадаг сайн талтай. Мөс, цасаар жин тавихад ямар ч арьсанд тохирдог онцлогтой бөгөөд нүүр гараа угаахдаа халуун хүйтнээр нь ээлжлэн хэрэглэж угаалтаа хүйтэн усаар дуусгаж дадах нь нүүрний арьс он удаан жил өнгөлөг, уян хатан байлгаж чадна.
ҮҮс сайхан бол зүс сайхан” гэдэг рекламыг бид үдэш бүр телевизээрээ үздэг ч тэр болгон амьдрал дээр хэрэгжүүлэхдээ хойрго ханддаг нь нууц биш. Нэгдүгээрт бид үснийхээ хуурай, тослог, ширүүн зөөлөн гэдгийг нь тодорхойлоод таарч тохирох шампунь, ангижруулагчийг сонгох хэрэгтэй болдог. Мөн 7 хоногт 1 удаа үсэндээ массаж хийлгэн бигнүүр тавих ёстой гэнэ.
Гэхдээ 7 хоногтоо 3-4 удаа л угаахгүй бол үс хэт хуурайшиж унах тохиолдол багагүй учирдаг бололтой. Ингэж арчилсаны эцэст нүүрнийхээ хэлбэрт тааруулан донжыг нь олж үсээ хэлбэр гарган засуулвал эрхэм та өнгө ороод л явчихна. үс гэдэг хүний гоо сайханд чухал ач холбогдолтойгоор барахгүй арьснаас ялгаагүй арчилгаа шаардагддаг болохыг амьдрал дээр бид нотолсоор байгаа билээ. Ямартаа ч эрхэм таны 2004 оны үсний засалтыг модонд орохыг “Vidal Sasoon”-ын захирал, мастер үсчин Д.Одонгоо тодорхойлж байна.
Уруулын будаг чинь хугарсан бол заавал шинээр худалдан авч, цамцан дээр санаандгүй толбо болгочихоод түүнийгээ арилгах гэж арьсаа зулгартал үрэх шаардлагагүйг, дууссан нүдний тенний саваа уруулаа хөөрхөн харагдуулахад ашиглаж, заавал тогтоц сайтай үнэтэй будаг хайхгүйгээр гарын доорх аргуудыг бүсгүйчүүл маань мэдэхгүй өнгөрвөл хайран биш гэж үү? Доорх аргуудаас туршаад үзээрэй. Таалагдах болно оо.