ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бүсгүйчүүдийн төөрөлдөөн

Эрүүл мэнд  | 2007 / 03 / 08

Орчин үед турж, гоолиг сайхан биетэй болох маш олон дасгал, хоолны жор бий болоод байна. Тэр болгон хүн бүрт тохирч, үнэхээр сайн үр дүн өгдөг үү. Чухам аль нь мэдэгдэм үр дүн өгч, аль нь спортын танхимд өнгөрөөсөн цаг, мөнгөндөө харамсахад хүргэдэг вэ.

Хэрхэн нарийхан бэлхүүстэй болох вэ?

Эрүүл мэнд  | 2007 / 03 / 07

Эмэгтэй хүн хав дөрвөлжин хайрцаг шиг байх нь хэнд ч тааламжтай харагдахгүй шүү дээ. Тэгээд ч бурхан эмэгтэй хүнийг нарийхан бэлхүүс, алим шиг өгзөг, уянгалаг сайхан хоолой гээд л олон зүйлээрээ эрчүүдийг татаж байхаар бүтээсэн билээ. Мэдээж төгс хүн гэж байдаггүй ч та түүнийг бүтээж болно шүү дээ. Биеэ сайхан авч явах эсэхээ чи өөрөө шийдэх ёстой. Гоо сайхан чиний гарт таны мэдэлд явдаг юм. Дасгал бүрийг гэртээ 15-20 минут хийхэд хангалттай.

Зөөлрүүлсэн ус арьсыг булбарай болгодог

Гоо сайхан  | 2007 / 03 / 07

Ус чандмань эрдэнэ гэж үнэн билээ. Усыг бид өдөр тутам янз бүрийн зориулалтаар өргөн хэрэглэдэг. Наад зах нь хир буртгаа угааж цэвэр цэмцгэр явахад ус ямар их ач холбогдолтойг хүмүүс хэлүүлэлтгүй мэднэ. Усгүйгээр гоё сайхан гэрэл гэгээтэй байх талаар санахын ч хэрэггүй биз ээ. Тэгээд ч арьсны цэвэрлэгээнд ус хамгийн түгээмэл хэрэглэгддэг нэгэн чухал хэрэглүүр юм.

Царай муутай эмэгтэй хүн гэж байдаггүй харин арчаагүй эмэгтэй хүн гэж байдаг

Гоо сайхан  | 2007 / 03 / 07

Хүмүүсийн дундаас олны хайр хүндэтгэл, анхаарлыг татахыг хүсдэггүй хүнийг олох хэцүү. Хүн төрөлхтөн үүсэн хөгжиж өнөөг хүрэх хүртлээ гоо сайхан, таашаалыг нэг л адил үнэлж цэгнэн хүндэтгэн дээдэлсээр ирсэн. Чиний гадаад дүр төрх, биеэ авч яваа байдал чиний нэрийн хуудас л гэсэн үг. Хэн ч байлаа гэсэн хэн нэгэнтэй харьцахдаа эхлээд гадаад дүр төрхийг нь харан ерөнхий дүгнэлтэнд хүрч хэрхэн хандах, харьцахаа тодорхойлдог. Иймээс чи өөрийн нэрийн хуудсыг гайхалтай сайхан бас өнгө үзэмжтэй байлгах шаардлагатай болж байна.

Сэвхтэй хүмүүст зориулсан маск

Гоо сайхан  | 2007 / 03 / 06

Бидний дунд сэвхтэйгүй хүн бараг үгүй билээ. Манай орны эрс тэс, хуурай уур амьсгал, амьдрал ахуйн байдал, биеийн дархлаа, хэрэглэж байгаа эм тариа, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг олон зүйлээс шалтгаалаад арьсны тэжээл алдагдаж нүүр харлан, сэвхтдэг. Тэгээд түүнээс салах гэхдээ “сэвх арилгаж, цагааруулна” гэсэн болгоныг авч хэрэглэсээр байгаад хүн харахын аргагүй царайтай болчихсон байдаг.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Цаг хожих 10 арга

Ажил & Мөнгө  | 2007 / 03 / 06

1. Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь юу хийхээ төлөвлө. Тэгвэл та ажлаа тайван хийх бөгөөд бүхнийг хийх гэж сандрахгүй болно.

2. Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март.

Та бусадтай харилцаж чаддаг уу?

Ажил & Мөнгө  | 2007 / 03 / 06

Зан харилцааны соёлоос тухайн хүний дотоод мөн чанарыг таньж болно гэдэг. Таны сэтгэл хэчнээн тавгүй байлаа ч хажуугаар зөрөх хүмүүс рүү эелдэгхэн харж инээмсэглэж байгаарай. Учир нь эдгээр хүмүүс таныг зовоогоогүй шүү дээ. Энэ хоромд та ч бүгдийг умартан тайвшрах болно.
Нэгэн танил маань “Би Цэцгээг муухан танина. Толгой дохин өнгөрөхөөс цаашгүй. Гэвч гэрээсээ гарах бүртээ түүний нүд дүүрэн инээмсэглэлийг харцаараа хайдаг. Хэрвээ тааралдвал тэр өдөртөө л ажил бүтэмжтэй, сэтгэл дүүрэн байдаг юм. Хайртай дуртайдаа биш шүү.

Хамгийн хэрэгтэй 10 болон хамгийн хэрэггүй 4

Эрүүл мэнд  | 2007 / 03 / 05

Залуу, эрүүл чийрэг байхад эрүүл хооллолт хамгийн чухал билээ. Хүний биед хамгийн хэрэгтэй 10, хамгийн хэрэггүй 4 хүнсийг NewScientist сэтгүүл нэрлэжээ.

Эрэгтэй, эмэгтэй нууц амрагуудын ялгаа

Хайр & секс  | 2007 / 03 / 05

Эрэгтэй хүн полиграм шинжтэй бол эмэгтэй хүн монограм шинжтэй байдаг. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэдэг хоёр өөр ертөнц тул аливаа асуудалд, ялангуяа итгэл эвдэн байж, холбоо тогтоосон гэр бүлээс гадуурх харьцаанд нэг адил хандаж хэрхэвч болохгүй. Нууц амраг гэхээр л ижил санаа бодолтой, ижилхэн хүмүүс байдаг мэт ойлголт түгээмэл. Тэгвэл эрэгтэй, эмэгтэй хүйсийнхэн бүх талаараа эрс тэс ялгаатай байдгийг доорх жишээнээс харж болно.

Хайрт чинь ямар жимсэнд дуртай вэ?

Чөлөөт цаг  | 2007 / 03 / 05

Алиманд дуртай эрчүүд хөдөлмөрч, хичээнгүй, тооцоотой, шударга байдаг.
Жүржинд дурлагчид сайхан сэтгэлтэй, нийтэч зантай.
Шийгуанд дуртай эр нарийн харамч, үглээ яршигтай байдаг.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com