ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүүхнүүд ямар эрийг таалдаг вэ?

Хайр & секс  | 2007 / 04 / 15

Цэвэр гадаад өнгө үзэмж нь энд хамгийн чухал биш аж. Сэргэлэн цовоо ааш зан, шийдэмгий зоригтой байдал нь царай зүс, бие хаагаар тун шалихгүй эрийг ч хүүхнүүдийн шүтээн болгож чаддаг байна. Нийгмийн өндөр байр суурь эзэлдэг эр хүн эмэгтэй хүнд сексийн талаар ч илүү таалагддаг нь сонин. Дэлхийд хамгийн алдартай нууц амраг бол Дон Жуан гэдгийг бид мэднэ. Алдарт зохиолч Проспөр Мөриме Дон Жуаны царай зүсийг сайхан биш, харин чөтгөр шиг муухайгаар дүрсэлсэн байдаг нь сонин.

Сексийн ид шидээ гэж ...

Хайр & секс  | 2007 / 04 / 15

Ухаалаг болно!
Секс хүний амьдралын салшгүй хэсэг болохын хувьд бараг хоолтой ижил түвшинд тавигддаг гэдгийг эрдэмтдийн онолоос та мэднэ. Харин оюун ухаанд яахаараа шууд холбоотой байдаг юм бол гэж бодож магадгүй. Өөрийнхөө олон жилийн судалгааны ажлын дараа Хамбург хотын Эмнэлгийн хүрээлэнгийн мэргэжилтэн, доктор Вернер Хабермел “Сайн секс хүний оюуны чадавхийг дээшлүүлж секстэй огт хамаагүй ямар ч асуудал бэрхшээлийг шийдэх бололцоо олгоно” гэж үзэж байна.

Хайртаасаа хэзээ ч асууж болохгүй 5 асуулт

Хайр & секс  | 2007 / 04 / 14

Сэтгэлд хоногшим сайхан амраглалын дараа амраг хосууд таашаалын дээдийг эдлэн жаргалтайяа инээмсэглэн бие биеэ ширтэн хэвтэнэ...
Бүхнийг мартуулсан халуун дулаахан уур амьсгал, илт халууцсан бас ялимгүй чийглэг орчинд бүрэн дүүрэн аз жаргалыг мэдрэн харилцан ярилцмаар санагдах тэр л мөчид түүнээс "Яг одоо чи юу бодож байна?" гэж асуумаар байна уу? ЗОГС!

Бүгдийг зэрэг амжуулах гэж бүү хичээ

Ажил & Мөнгө  | 2007 / 04 / 14

Хэрвээ та ажлын байрнаас үүдэлтэй сэтгэл санааны хямралд орохгүй байя гэвэл дараахь зөвлөгөөг дагаарай.

1. Нэг зорилгоос нөгөө рүү гүйхэд хамаг амьдралаа бүү зориул. Зогсолт хийх цаг гаргаж, ажилтай холбоогүй бол юуны ч тухай хамаагүй бодохыг оролдоод үз.

2. Бүгдийг зэрэг амжуулах гэж бүү хичээ. Таны мэдрэлийн систем ийм ачааллыг уучлахгүй бөгөөд эхлээд нойргүйдэл, толгой өвдөлтөөр хожим нь сэтгэл мэдрэлийн ямар нэг хямралаар заавал хариу барина.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Эрүүл явахын үндэс

Эрүүл мэнд  | 2007 / 04 / 13

Витамины нөлөөлөл хүний бие организмд асар их билээ. Биө махбодио үргэлж сайн байлгахын тулд витаминаар тордож байх шаардлагатай. Үүнд юуг анхаарвал зохистой вэ?

Витамин А (ретинол).
Өдөрт 0,8-1 мг.
Үр дүн: Арьсыг хамгаалж, харааг тогтмолжуулан, үс, шүд, дархлааг бэхжүүлдэг байна.

Хэн хамгийн сайн амрагладаг вэ?

Хайр & секс  | 2007 / 04 / 13

Саяхан бэлгэвч үйлдвэрлэдэг компаниуд нэгэн өвөрмөц судалгаа явуулж, хамгийн сайн амрагууд хаана байдгийг тогтоожээ.

Нэгдүгээр байрыг францчууд эзлэв. Тэд жилд 151 удаа бэлгийн харьцаанд ордог ба хамгийн гайхамшигтай хүүхэмсэг эрчүүд хэмээн тогтоогдсон байна.

Яаж танилцах вэ?

Ажил & Мөнгө  | 2007 / 04 / 13

Хүнтэй танилцахад учир бий. Найр наадамд бусдаас хожимдож очсон үед хүмүүстэй танилцахад нэлээд бэрхтэй байдаг. Ийм үед гэрийн эздийн амар мэндийг асуугаад бусадтай нь толгой дохин мэндэлнэ. Танилуудтайгаа түрүүлж мэндлэх нь бусдыг эвгүй байдалд оруулж болзошгүй тул гэрийн эзэд таныг бүгдэд танилцуулахыг хүлээх хэрэгтэй. Гэр бүлийн хүмүүс хамт ирвэл эхнэр нь түрүүлж мэндлээд нөхрийгөө танилцуулдаг ёстой.

Хүүхэмсэг эрийг хэрхэн номхотгох вэ?

Хайр & секс  | 2007 / 04 / 12

Хайртай залуу чинь хамт явж байхдаа өөр бүсгүй рүү эргэж хараад байдаг бол, цаад Дон Жуанаа сөрөг цохилтод оруулж чамайг алдчих вий гэхээс үнэн голоосоо айдаг болгоод илбэдэж орхи. Үүнд ид шид хэрэггүй. Доорхи зөвлөгөөг л уншихад болох нь тэр. Нэн түрүүнд цаадхынхаа хэмжээлшгүй биеэ тоосон занг мохоохыг хичээ. Эр хүн хичнээн сайхан байх тусмаа гэрийн ажилд төдий чинээ бага оролцдог гэдгийг хүн төрөлхтөн аль эрт нотолсон юм шүү дээ. За тэгээд доорхи хөгжилтэй гэмээр аргуудыг танг нь тааруулаад хэрэгжүүлээд үзээрэй. Хэрэгтэй зүйлийг нь аваад, хэрэггүйг нь гээгээрэй гэж зөвлөе.

Цэвэршилт

Эрүүл мэнд  | 2007 / 04 / 12

40-45 насны эмэгтэй тун эмзэг, ялангуяа өндгөвч авахуулах мэс засал хийсэн тохиолдолд цэвэршилт эрт эхэлдэг. Цэвэршилт эхэлснээс 1-2 жилийн дараагаас ясны бүтцэд өөрчлөлт ордог. Яс бүрэлдэхэд оролцдог эстроген даавруудын хэмжээ энэ үед буурч, улмаар яс бэртэж гэмтэх нь хялбар. Энэ тохиолдолд дааврын эмчилгээ хийлгэх шаардлагатай. Цэвэршилт эхлэх үед эдгээр эмчилгээг хийлгэх шаардлагатай, цэвэршээд хоёр жил болсон хойно үр дүн өгөхгүй. Дааврын эмчилгээ сөрөг нөлөөтэй, жишээлбэл хөхний ба умаин өмөн үү, элэгний өвчин, артерийн гипертензия, хавагнах, тромбофлебит зэрэг өвчин үүсгэж болзошгүй. Иймээс хийх эмчилгээг зөвхөн эмч шийднэ.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com