Цэцгэн хээтэй бошинз, дэрвэгэр эсвэл бариу даашинз өмссөн үедээ би өөртөө хамгийн итгэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл надад эмэтгэйлэг, бүр хэт эмэгтэйлэг хувцаслалт таалагддаг. Дэлгүүрээс худалдаж авсан хувцсаа өмсөөд гэрийнхээ толины өмнө хэд дахин эргэлдэнэ. Пүүз, кет, юүдэнтэй цамц өмсөөд гарвал нэг л өөртөө итгэлгүй санагддаг. Ууланд гарч, аялал зугаалгаар явах гэтэл чөлөөт хувцас надад байхгүйг олж хараад гайхсан хэдий ч, даашинзанд ухаангүй дуртайгаа мэдээд бүр ч их баярласан юм л даа. Ингээд өөрийн стилээ тодорхойлох нь ямар ашигтайг, бас чиний зан чанарыг хэрхэн илэрхийлж байдгийг дор дурдлаа.
Хэдэн сарын өмнө би 2017 оны хамгийн чухал бөгөөд даацтай шийдвэрээ гаргасан юм. Яг л “Нүүх үү, үлдэх үү?” нүүдэл шийдэл гэдэг шиг. Өөрөөр хэлбэл би томоохон сонголтын өмнө ирж, хэчнээн хоногийн турш өөрөөсөө олон асуултууд асууж, эцэст нь өөрийнхөө хийхийг хүссэн зүйлийг сонгосон билээ. Үүнд миний зөн совин ч нөлөөлсөн гэдгийг би хэлмээр байна. Энэ үйл явцаас харахад би бол ирээдүйгээс илүү одоодоо анхаарал хандуулдаг, өөрийнхөө аз жаргалыг мөнгөнөөс илүүд үздэг дээрээс нь нөхцөл байдлыг бодитоор харж тооцоолохоос илүү зөн совингоо дагадаг хүн ажээ.
Гурван жилийн өмнө хийнэ гэж төлөвлөсөн зүйлүүдээ эргэн харлаа. Бурхан минь хэрэгжүүлж биелүүлсэн нэг ч зүйл алга. Угаасаа хэрэгжүүлээд ч хэрэггүй зүйлүүд дүүрэн байлаа. Хэрвээ би маргааш үхчихвэл хийнэ гэж цувуулан бичсэн төлөвлөгөө, хийсээр ирсэн зүйлс бүгд ямар ч утга учиргүй зүйл болон хувирна. Жаран жил амьдарсан хэрнээ ганц удаа өөрийн дуртай ажлаа хийж, хоббитой болж, эсвэл амьдралын сайхныг мэдрээгүй байвал яана? Бодохоос ч аймаар биш гэж үү?
“Би сургуулиа төгссний дараа ажилд орохоор 30 удаа өргөдөл өгсөн ч бүгдэд нь татгалзсан хариу авсан. KFC-д орохоор өргөдөл гаргасан 24 хүний нэг нь би байсан юм. Тэд 23-ийг нь аваад нэгд нь татгалзсан бөгөөд татгалзсан хариу авсан нь би байсан. Мөн Харвардад орохоор 10 удаа хүсэлт илгээсэн, мөн л татгалзсан хариу авсан” гэж Алибаба компанийн үүсгэн байгуулагч Жек Ма бүтэлгүйтлийн түүхээ хуваалцаж байсан. Одоо тэр Хятадаар хязгаарлагдахгүй дэлхийн онлайн худалдааны зах зээлийг “барьж” байна. Түүнийг бүтэлгүйтлээр нь ч, амжилтаар нь ч мэдэхгүй хүн ховор болжээ.
Чи бүтэн өдөр өөр хэн нэгний амьдралаар амьдарч болно гэвэл хэнийг сонгох вэ?
Энэ асуултыг анх сонсоход надад хамгийн түрүүнд “Ким Кардашъян” гэж толгойд буусан ч ахин бодож үзээд “Виктория Бэкхэм” юм байна гэж бодсон юм. Магадгүй хүн бүр алдартай байхыг, олны анхаарлын төвд байж үзэхийг, хүмүүс өөрийг нь хараад сэтгэлээ барьж дийлэхгүй хүндэлж, биширч явдагаа хэлээсэй гэж хүсдэг байх. Гэхдээ энэ бол наад захын, тийм ч үнэ цэнэтэй биш хүсэл юм. Харин үнэхээр хэн байхыг хүсдэгээ ул суурьтайгаар бодож үзээд, түүндээ дөхөх хүнийг сонгохын тулд сайн бодох хэрэгтэй.
Дэлхий дээр амьтан, ургамал, хүн гээд бүгд л эсрэг хүйстнээ өөр өөрийнхөө хайраар хайрладаг. Тэр нь шохоорхол, дурлал, хүсэл, хайр гээд олон үе шатыг дамжиж эцэстээ бие биедээ сэтгэлээрээ уусан нэгдэж нэгэн бүхэл болдог. Нэг хүн болох гэж ярьдаг шүү дээ. Нэгнийхээ сэтгэлийг өөрийнх юм шиг ойлгож, хайрладаг болох хүртлээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс олон асуудалтай тулгардаг шүү дээ. Ихэнх үл ойлголцол бие биенийхээ ямар сонирхолтой вэ? гэдгийг мэддэгүйгээс үүсээд байх шиг. Ингээд өнөөдрийн аяллаар бүгдээрээ эхнэрийн /нөхрийн/, найз бүсгүй /найз залуугийн/ чинь сонирхлоор аялах болно. Тэр дундаа “Бэлэг, Секс, Болзоо” зэрэг дээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс ямар сонирхолтой байдаг бол?
Тулгарсан асуудлаа “гайхамшигтай”-аар шийдвэрлэж, ямар ч нөхцөлд өөрийгөө аваад гарчихдаг, асуудалд үргэлж ухаалаг байр суурьнаас ханддаг гээд тэднийг яг л “супермен” мэтээр хүлээж авдаг. Бас биднээс өөр мэтээр ойлгодог. Гэтэл амьдрал бүх хүний хувьд эгэл жирийнхээр л үргэлжилж, гэрэл унтарахад бүгд л хүн хэвээрээ л байна шүү дээ. Тэдэнд ч бас асуудал тулгарлдаг.
Нүүрний арьсаа хэчнээн арчилсан ч хүзүүний арьсанд хэр үрчлээ тогтсноор эмэгтэй хүний насыг тогтоож болдог гэх үг бий. Яг үүнтэй адилхан хүзүүний арьсаа хэр арчилдаг, анхаарал тавьдаг вэ гэдгээр чинь чамайг хэр “арчаатай” бүсгүй болохыгг тодорхойлж ч бас болно. Бидний арьс арчилгааны хамгийн чухал хэсгүүдийн нэг бол хүзүүний хэсэг. Гэвч нүүрний арьсандаа хэт анхаараад энэ хэсгээ бараг мартчихаад байдаг талтай. Бас ямар ямар муу зуршлаас болоод хүзүүний арьс амархан үрчлээ суудаг юм бол?
Өвлийн улирал гэдэг арьсанд тийм ч ээлгүй 3 сар байдаг. Хүйтэн цаг агаар, чийгшил багатай агаарын төвшингөөс хамаарч арьс өөрийн эрхгүй хуурайшна. Энэ нь хуурай арьстай бүсгүйчүүлийг бүр ч тавгүйтүүлж, холцруутуулж эхэлнэ. Мөн өвлийн улиралд өрөө тасалгаанд цэвэр агаар оруулах нь бага байдгаас хэт хуурай орчин бүрдсэн байдаг учраас арьс чийгээ алдан, хурдан үрчлээтдэг. Бас хүйтнээс дулаан орчинд орж ирэх үед халуун хүйтэн харшилдан арьсанд улайлт, эмзэгшил үүсгэнэ..