Авдар дүүрэн алт мөнгөгүй байсан ч эмэгтэй хүн болгонд зүүх бүртээ нэг л өөр оршихуйд орчихдог ид шидтэй эрдэнэс бий. Эмээгээс чинь өв уламжилж ирсэн шүрэн ээмгийг ч, хайртын чинь сүй тавьсны бэлгэдэл болгож өгсөн алмазан шигтгээтэй бөгжийг ч арчлах арга зүй нь өөр өөр. Хуучирсан, шинэ ямар ч үнэт эдлэлийг зохистойгоор арчлах тусам улам тод гялалзаж, эзэндээ дээд зэргээр гялбаа нэмсээр байдаг. Эдийн чанарыг эзний хэрэглээ тодорхойлдог юм шүү.
Гоёл чимэглэл бол ямар ч хувцаслалтыг төгсгөж, төгс болгодог, сүүлийн түлхүүр “амт” юм. Цамц, өмдийг хослуулна гэдэг хялбар боловч “гоёно” гэдэг арай өөр асуудал. Гоёл чимэглэлийн ачаар энгийн хувцаслалт ч анхаарал татам харагдаж чадна. Гоёл чимэглэлийн үндсэн ангилалуудаас загварлаг эмэгтэй бүрт байвал зохих, юм юман дээр зохицдог 9-ийг сонгон танилцуулж байна. Чамд эдгээр байхад “эрдэнэсийн сан”-д чинь юу ч дутагдахгүй.
“...Аливаа зүйлийн дэвшил нь олон мянган жижиг бүтэлгүйтлээс үүсдэг бөгөөд таны хэр их амжилттай байх нь хэдэн удаа бүтэлгүйтсэн байна вэ гэдгээс хамаарна. Хэрэв хэн нэгэн ямар нэгэн зүйлд танаас илүү байгаа бол тэр хүн тухайн зүйлд танаас олон удаа бүтэлгүйтсэн гэсэн үг юм. Хэрэв хэн нэгэн танаас муу байгаа бол тэр хүн таны туулж ирсэн бэрхшээлт замыг туулаагүй байна гэсэн үг.”...
“Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” номын хэсгээсТансаг, хээнцэр, гоёмсог, үнэ цэнтэй, нандин бэлэг хайж байгаа эрчүүд байна уу? Тэгвэл наашаа суу. Чиний сэтгэлийг хайраар бялхуулж, өдөр бүр бяцхан зүйлсээр баярлуулж, халамжилж, арыг чинь найдвартай дааж явдаг хайртай ээждээ, эхнэртээ, найз бүсгүйдээ, эгчдээ, охин дүүдээ Мартаар өгөх мартагдашгүй бэлэг хайж цаг алдах хэрэггүй ээ.