“Ажлын бүсгүйчүүлийг хараач, тэд яаж ингэж гоё биеэ авч явдаг юм бэ, гэтэл миний байж байгааг”, “Тэр охин яг жилийн өмнө англи хэлний курст явж гадаадад сурна гэж ярьж байсан, ирэх сард Австри явахаар болжээ. Бид 2 яг адилхан зорилготой хэрнээ би л зорилгынхоо төлөө юу ч хийгээгүй, өнөөх л байрандаа л үлдлээ”, “Тэд амлалтдаа хүрч өөрсдийнхөө хийнэ гэсэн зүйлсээ хийж чаддаг, харин би...”, “Аль гурван сарын өмнө л өөртөө турах зорилго тавьсан би одоо ч чадаагүй л байна, би ийм л...”
Хоёр жилийн өмнө юм уу даа. Мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байсан нэгэн хавар. Ангийнхан маань “бие биедээ багш” сэдвийн дор өөрсдийнхөө мэддэг зүйлсийг бусадтайгаа хуваалцах сонирхолтой хичээл орсон юм. Суралцагч нар 22-45 хүртэлх насны хүмүүс байсан гэдгийг эхлээд дурдах хэрэгтэй болов уу? Тийм ч учраас хүн бүрийн үзэж туулсан туршлага, мэдлэгийн хүрээ, амьдралын харах өнцөг тэс өөр. Бүтээсэн түүх бүр нь онцгой. Хүмүүс түүх бас туршлагаа ярьсаар, миний ээлж ирэв. Бодож бодож бэлдсэн сэдэв минь “Аз жаргалын томъёо” гэдэг хичээл байлаа.
Ээж болсноос хойших нэг жилийн хугацаа минь сэтгэл зүйн хувьд хамгийн их хэлбэлзэлтэй бөгөөд хямралтай цаг үе байсан билээ. Бурханаас бэлэг болгон заяасан бяцхан зулзагадаа хамаг анхаарлаа хандуулан, түүнийхээ хажуугаар сайн гэрийн эзэгтэйн үүргийг биелүүлж, нөхрөө халамжлан суух нь мэдээж тэр чигтээ аз жаргал байлгүй яахав. Гэхдээ үүнтэй зэрэгцэн өөр хоорондоо ялгахын эцэсгүй өнгөрөн одох өдөр хоногууд, нийгмийн харилцаанд огтхон ч орж чадахгүй байгаагаас үүдэн үүсэх ганцаардлаас болж нэг л хоосон, өөртөө гутарсан мэдрэмжүүдийг мэдэрч эхэлсэн юм.
Аз жаргал гэдэг минийхээр хайртай хүмүүстэйгээ хамт байх юм. Өсөж төрсөн гэр бүлийнхээ хайраас өөрийн бүтээсэн гэр бүлийн хайр луу шилжих үеийг эхнэр нөхөр болох гээд тодорхойлчихмоор ч юм шиг. Бид бүгд л шинэхэн бий болгох гэр бүлдээ хайрыг бялхуулж, аз жаргалтай амьдрахыг хүсдэг. “Хамт л байвал болно доо” гэдэг гэгээхэн бодлоор амьдрал руу хөтлөлцөн ордог. Гэхдээ яг энэ үедээ бид гэнэтийн, шантармаар, гунигламаар, цөхөрмөөр зүйлс хамтын амьдралд ямар олон байдгийг тэр бүр мэддэггүй. Мэдэхгүй байх нь ч аргагүй шүү дээ. Анх удаа л амьдрал зохиож үзэж байгаа юм чинь. Энэ бол айл гэрдэж тоглохоос огт өөр зүйл. Тиймээс залуу хосууддаа зориулан үерхлээс гэр бүлийн харилцаа руу шилжихдээ алдаа мадаг багахан гаргаасай гэсэндээ дараах нийтлэлийг бичлээ.
2019 он гарахад ердөө 90 хүрэхгүй хоног үлдлээ. 2018 ондоо хийж бүтээсэн зүйлсээ яг одоо дүгнээд үзэцгээе л дээ. 10-аас хэдэн оноог өөртөө өгөх вэ? Хангалттай сайн хичээсэн мэт мэдрэмж төрж байна уу, эсвэл үгүй юу? Хэрэв хангалтгүй гэж үзэж байвал гуниглах хэрэггүй шүү, бидэнд дахиад 90 хоног байна. Оройхон гарсан ч ширүүхэн дайрч чадвал энэ оноонд тун ч сэтгэл хангалуун үлдэх боломжтой. Үлдэж байгаа гурван сарын хугацаанд чиний амьдралд өөрчлөлт авчирч чадахуйц өөрийнхөө амьдралд туршиж үзээд “амжилт олсон” эерэг дадлуудаа энэ нийтлэлээрээ би чамтай хуваалцаж байна.
Эмэгтэйчүүд өдөрт дунджаар 11 минутыг нүүр будалтдаа зарцуулдаг байна. Заавал нүүрээ будах хэрэг бий билүү? Ингэж цаг хугацаа алдахын хэрэг юу байна аа? Өглөө хайран цагаа үрж будчихаад оройн нь хаашдаа л арилгачихдаг шүү дээ? гэх мэт бодлууд төрдөг л биз дээ. Ингэж бодсондоо хааяа нүүрээ будалгүй гэрээсээ гарах тохиолдол ч бий. Гэхдээ эерэг талаас нь бодоод үзвэл бүсгүйчүүд бидний харилцаа, карьер, амжилт, өөртөө итгэх итгэл, хайр дурлал гээд олон зүйлд нүүр будалт гайхалтайгаар нөлөөлж чаддаг. Нүүрээ зөв, сайхан будсан эмэгтэй хараа дээгүүр бардам алхдаг гэдэгтэй чи санал нийлнэ биз дээ?
New York хотод ажиллаж амьдрах зургаан найзад тохиолдох адал явдал, хайр дурлалын тухай өгүүлэх “Найзууд” цувралын хамгийн эхний цуврал дэлгэцнээ цацагдсанаас хойш хэдийнээ 24 жил өнгөрчээ. Хэзээ ч уйдамгүй хөгжилтэй үйл явдлуудаар дүүрэн энэ цувралтай хамт би өсөж томорсон гэхэд буруудахгүй. Дунд сургуулийн сурагч байх үедээ ч, их сургуулийн оюутан охин байхдаа ч, хоёр охины ээж гэрийн эзэгтэй болсон ч гэсэн хэзээ ч хамаагүй ахин дахин үзэх дуртай цорын ганц цуврал маань “Найзууд” байсаар ирсэн билээ.
Хэдхэн жилийн өмнө “youtube” сайт дээр нүүр будалтын бичлэгээ хийж тавьдаг алдартай артистууд бүгд л зэрэг шахам “translucent loose powder” буюу өнгөгүй нунтаг пудрийг суурь будалтынхаа төгсгөлд хэрэглэн, алдартай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шил шилээ даран өөрсдийн нэрийн нунтаг пудрээ гаргаж эхэлсэн. Тухайн үед цав цагаан өнгөтэй харагдах энэ нунтагийг нүүрэндээ бүхэлд нь түрхэнэ гэдэг санаанд минь нэг л багтаж өгөхгүй байсныг тодхон санаж байна.