ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Уруулын будгийн ухаалаг хэрэглээ: 19 хакер арга

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 12

Уруулын будаг чинь хугарсан бол заавал шинээр худалдан авч, цамцан дээр санаандгүй толбо болгочихоод түүнийгээ арилгах гэж арьсаа зулгартал үрэх шаардлагагүйг, дууссан нүдний тенний саваа уруулаа хөөрхөн харагдуулахад ашиглаж, заавал тогтоц сайтай үнэтэй будаг хайхгүйгээр гарын доорх аргуудыг бүсгүйчүүл маань мэдэхгүй өнгөрвөл хайран биш гэж үү? Доорх аргуудаас туршаад үзээрэй. Таалагдах болно оо.

Уруулын будгийн ухаалаг хэрэглээ: 19 хакер арга
1. Уруулын будагны толбыг арилгахдаа үсний лак ашигла

Нүүрээ будсаны дараа хувцсаа өмсөх үед будгаа хувцсандаа нааж толбо үүсгэчихээд байдаг тал бий. Яг энэ үеийн сэтгэл зовнил бас бухимдлыг юугаар ч төсөөлшгүй. Харин шийдэх арга нь энд байна. Үсний лакаа толбон дээрээ цацаад хэдэн минут байлгаад зөвхөн тэр хэсгээ угаачих. Ид шидийг нь хэдхэн минутын дараа л харах болно.

2. Шүдэнд наалдсан болон илүү гарсан хэсгийг …

Хэлээрээ долоох хэрэггүй бөгөөд гараараа эсвэл сальфеткаар арчихад арилна. Харин илүү гарсан хэсгийг хуруугаараа тойруулахад арилна. Цаашдаа харин ийм байдалд орохгүйн тулд хуурай сальфеткаар будагныхаа илүүдлийг авч сураарай.

3.Уруулын будаг чинь хугарсан уу?

Энэ арга маш амархан. Хугарсан хэсгээ аваад асаагуураар бага зэрэг хайлуулна. Ингээд хугарсан хэсгээ суурин дээр нь буцааж байрлуулна. Байрлуулсны дараа асаагуураараа хамтад нь ахин нэг хайлуулаарай. Уруулын будгаа тэр чигт нь хайлуулчихгүйн тулд жаахан мэдрэмжтэй хандахаа мартав аа!

4. Уруулын будагны сайн сайхны төлөө...

Тод гарч, удаан ашиглагдаж, зөв түрхэгдэж байхад нь туслаад уруулын будгуудаа хөргөгчиндөө хадгалаарай.

5. Төгс хэлбэр гаргахдаа

Дээд уруулын төв хэсгэт Х хэлбэрээр зур. Энэ зураасаа дагуулан будахад л чиний хүссэн хэлбэр гарах болно.

6. Өө дөрөгч ашигла

Уруулаас илүү гарсан хэсгийг дарахын тулд өө дөрөгч ашиглаад үз. Энэ нь уруулыг өөгүй сайхан хэлбэртэй харагдуулахаас гадна өнгөлөг болгоно.

7. Хуучирсан эсвэл ашигладаггүй нүдний теннийхээ ашгийг гарга

Тенээ ухаж гаргаад нунтаглан уруулын бальзам эсвэл өнгөлөгчтэйгээ холь. Ингээд л шинэ өнгөтэй уруулын будаг бэлэн. Буцаагаад теннийхээ саванд хийж хэсэг байлгахад яг л зориулалтын мэт болно.

8. Ягаан уруулын будгаа хацар өнгөлөгчөөр орлуулж болно гээд боддоо! 9. Уруулаа хүрээлэхдээ өө дарагчныхаа багсыг ашигла
10. Илүү тарааж будахыг хүсч байна уу? Тэгвэл хөвсгөр багсыг туршаад үз.
11. Хэрвээ уруулд чинь хуучин будгийн үлдэгдэл тогтсон байвал!

Дээр нь өө дарагч түрх. Дараа нь уруулаа шинээр буд. Өнгө нь илүү тодорч өнгөлөг харагдах болно.

12. Уруулынхаа төрөлхийн хэлбэрийг өө дарагч ашиглан “тодруул”.

Дараа нь уруул хүрээлэгчээр шинээр хэлбэр гарган зур. Тэгээд уруулаа дүүргэж буд. Харж байна уу, болж байгаа биз?

13. Будгаа тод бөгөөд удаан хадгалахын тулд яах вэ?

Уруулаа будсны дараа цаасаар хавсар. Энэ нь уруул дээрх илүүдэл тосыг нааж авахад тусална. Дараа нь будгаараа нэмж буд. Ингээд л будагны тогтоц удаан хадгалах аргаа хэрэглэчихлээ шүү дээ.

14. Уруулын будгаа арьсны өнгөндөө тохируул

Цайвар арьстай бол ягаавтар будаг, дундаж өнгөтэй бол улбар шардууг, хэрэв хөрслөг бор арьстай бол шоколадан болон карамел бор өнгийн будаг сонгоорой.

15. Арьсныхаа өнгөнд тохирсон улааныг сонго

Бүсгүй бүрийн цүнхэнд улаан уруулын будаг байгаа гэдэгт эргэлзэх хэрэг бий гэж үү? Харин арьсны өнгөндөө тохирсон зөв “улаахан”-ыг сонгох нь чухал. Цайвар арьстай бол хөх туяатайг, дундаж өнгийн арьстай бол улбардуу улааныг, бордуу бол улаан хүрэн өнгийн будаг сонгоорой.

16. Уруулын хэлбэрээ том харагдуулахыг хүсвэл

Цайвар будаг эсвэл өө дарагч ашиглан уруулын төв хэсгийг будаад зөөлөн дарж тараагаарай.

17. Хүрээлэгч ашигласны дараа болхи харагдуулахгүйн тулд хуруугаараа хөнгөн тараагаарай

Ингэсний дараа уруулаа будвал төгс харагдах болно.

18. Уруулын будгаа хэт тод харагдуулахгүйн тулд…

Будахаасаа өмнө уруулын хүрээг тойруулан праймер түрхээд дараа нь будаарай.

19. Уруулын будгийн тогтцыг удаан хадгалахын тулд…

Эхлээд уруулаа будна. Нимгэн салфетка аман дээрээ барьж цаанаас нь энгэсгээ товшиж түрхэнэ. Урууланд шингэсэн бага хэмжээний энгэсэн нь будгийг бэхжүүлж өгдөг

.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(408)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2018-01-15
uurdiin hair amlasan ter min bi uruuliin budgaa tuundee dursgasan oor ogoh ym bgaagui

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com