ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Залхуу” бүсгүйчүүлд зориулсан гайхалтай уруултай байх 6 арга

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 11

Залхуу бүсгүйчүүл байна уу? Бишээ, завгүй бүсгүйчүүл анхаарлаа хандуулаарай. Чи үргэлж үзэсгэлэнтэй уруултай байхыг хүсдэг ч байнга будаж, будгаа засаж сэргээх гээд их цаг орно гэж боддог уу? Тэгвэл энэ нийтлэл чамд бүхнийг боломжтой бас хялбар болгоход туслах болно.

“Залхуу” бүсгүйчүүлд зориулсан гайхалтай уруултай байх 6 арга
1. Уруулын арьс хагараад байна уу? Тэгвэл шүд угаах цагаа ашигла

Зөөлрүүлэгч тос түрхэж шүдний сойзоороо маш зөөлнөөр товшиход болно. 30 секунд л хангалттай. Ингээд ямар ч уруулын будаг ашиглахад уруул чинь “бэлтгэгдэх” болно. Эсвэл завтай үедээ уруулын гуужуулагч хэрэглэгч заншаарай.

via GIPHY

2. Хэт их саа, гялалзуулагчаас татгалз

Учир нь уруул гялалзуулагч нь чамайг байнгын “тайзны” мэт харагдуулна. Чамд өгөх бидний хамгийн шилдэг зөвлөгөө бол түүнийг байнга түрхэхийн оронд зүгээр л юу ч түрхэхгүй яв. Дахин дахин уруулаа будах ч шаардлагагүй.

via GIPHY

3. Үүний оронд зүгээр л өнгөлөгч байхад болно

Уруулаа гялтгар бас үзэсгэлэнтэй харагдуулахыг хүсч байгаа хэрнээ байнга будгаа засч янзлахыг хүсэхгүй байвал өнгөлөгч чамд яг тохирно. Уруулын будгаар будсан мэт мэдрэмж төрүүлэхийн тулд усан тинт хэрэглэхэд нэг сумаар хоёр тулай буудахтай адил. Учир нь уруулыг чинь зөөлөн булбарай болгохоос гадна өнгөлөг харагдуулна. Түрхэхэд толь ч шаардлагагүй.

4. Уруул хүрээлэгч ашиглаад үз

Чамайг өдий хүртэл уруул хүрээлэгчээс татгалзаж байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж, уруулын будагтай зохицох өнгийн хүрээлэгч хайх нь завгүй охидод илүү ажил шиг санагддаг. Гэхдээ хэрэглээд л үз. Уруулын будаг чинь удаан тогтоход туслах болохоор байн байн сэргээх шаардлагагүй. Заримдаа хүрээлэгчээрээ уруулаа будчихсан ч болно. Алив яваад бүх хүмүүсийг үнссэн ч болно.

5. Уруулаа хэрхэн зөв будахыг ч бас сур

Сайхан харагдах энгийн дүрэм бол уруулын голоос эхлэн гадагш нь чиглүүлж будна. Удаан болгоомжтой будаж чадвал чи “уралдаанд түрүүллээ” л гэсэн үг.

via GIPHY

6. Идсэнийхээ дараа буд

Орой хүртэл уруулаа төгс харагдуулахыг хүсэж л байвал зарим стратегийг баримтлах хэрэгтэй. Жишээ нь идэж, ууж дууссаныхаа дараа л уруулаа будаарай. Чамд илүү ажил болохгүй шүү дээ.

via GIPHY

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  
Өмнөх мэдээлэл
Алийг нь сонгох вэ?
Дараах мэдээлэл
12 дахь өдөр: Намайг сонж

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(479)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com