ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ирээдүйдээ илгээх захидал

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 15

Нэг насаар дүү өөрөөсөө захидал авч үзсэн үү? Тэгээд бүр одоогийн өөрөөс нь ч ухаалаг санагдах үеийн тэр мэдрэмжийг мэдэх үү? Хэрвээ үгүй бол яг одоо ирээдүйдээ буюу 2019 оны 1 сард байх өөртөө зориулж захидал бичээрэй.

Ирээдүйдээ илгээх захидал

Өөртөө захидал илгээснээр чи:

1. Өөрт байгаа сайн сайхан зүйлсээ олж харна

Өөртөө захидал бичиж байх үед сэтгэл зовоосон зүйлсээс илүү сайн сайхныг бичиж өөртөө урам өгөхийг хүсдэг болохоор нөхцөл байдал хэцүү байсан ч тэр дундаас өөрт байгаа давуу тал, инээмсэглэх шалтгаан, аз жаргалуудыг олж харж эхэлдэг.

2. Өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж авна

Бусад хүмүүст санаа тавьж, бусдын хэрхэн амьдарч байгааг харсаар байгаад өөрийнхийгөө мартчихсан явсан бол эргээд зөвхөн өөр дээрээ ирж, өөртэйгөө ярилцаж, өөртэйгөө ажиллах зорилго тавьж эхэлдэг.

3. Ирээдүйгээ гартаа авна

Маргааш юу болох бол гэж хүлээх биш маргааш би ингэнэ гэж боддог болно. Ирэх жилийг илүү бүтээлч, амжилттай, аз жаргалтай өнгөрүүлэх төлөвлөгөөг чи захидлаа бичиж байхдаа л гаргачихна. Төлөвлөгөө, зорилго гэж сонсоход уйтгартай санагдаад хойш суугаад байсан бол “Ирээдүйдээ илгээх захидал” гэдэг сэтгэл догдлом үгээр өөрийгөө үсдээд босгоод ир.

4. Дурсамж

Амьдрал бол сайхан дурсамжуудын хэлхээ юм гэдэг үг байдаг даа. Дурсамжаараа тэжээгдэж, дурсамжин дунд умбах сайхан. Ирээдүйдээ хандан захидал бичсэнээр 1, 2, 3 жилийн турш өнгөрснөөс ирсэн захидлууд гэдэг хаягтай дурсамжийн хэсэг чиний тархинд үүснэ. Сонирхолтой шүү.

“Олны дунд үгээ, ганцаар байхдаа сэтгэлээ” гэдэг дээ. Энэ бол сэтгэл рүүгээ өнгийх, өөртэйгөө ярилцах боломж юм. Гоолингоо өмнө нь 3 жил “Ирээдүйдээ илгээх захидал” авч байсан туршлагатай болохоор бидэнд захидал бичсэн туршлагаасаа илгээсэн хүмүүс олон бий. Жишээ нь:

- Найз залуутайгаа үерхээд 5 сар болж байхдаа энэ захидлыг бичиж байлаа. Яг жилийн өмнө гэсэн үг л дээ. Үнэхээр их хайртай учраас сэтгэл догдлохдоо бүхэл захиагаа дүүртэл нь түүний тухай биччихсэн байна шүү, эргээд уншихад. Хамгийн сонин нь энэ захидал надад яг дээрх өгүүлсэн шиг бяцхан хүү дуудаж өгсөн. Он гаргаад төрөх өдрөө хүлээж байгаа би хичнээн жаргалтай байна гээч. Түүнтэйгээ хамт амьдарч эхэлснээс хойш ажлаас нь ирэхэд амттай хоол хийж өгөх гэж, сэтгэлээ гаргаж хийсэн хоолыг минь амтархан идэхийг нь харах гэж улам ч их шунах болсон. Хагассайн өдөр цамцнуудыг нь индүүдэж өгчихөөд өглөө болгон өмсөөд гарч явахыг нь харах үнэхээр гоё. Гарахдаа тэр минь үргэлж “Хайр нь ажилдаа явлаа, хайртай шүү” гэж хэлж үнсчихээд гардаг юм. Мөрөөдөж байснаараа “Caffe Hause”-аа байгуулах төлөвлөгөөнд орчихсон байгаа. Хадам ээж маань гол хөрөнгийг нь гаргаж надад тусалж байгаа гээд бод доо?
-Би үнэхээр сүртэй юм бичжээ. Гэхдээ их сайхан санагдаж байна. Тэр үед энэ жижигхэн асуудлуудаас болж тийм л их гутарсан юм байх даа, бүхэл бүтэн захидал ингэж бичсэнийг бодоход. Одоо үнэхээр тэр талаар сайн бодвол л бүдэг бадаг санаж байна. Бүх зүйл цаг хугацаагаар угаагдах юм аа. Одоо миний санааг ажлынхаа шинэ жил дээр түрүү жилийнхээ даашинзыг өмсөхөөс өөр аргагүй болсон минь л зовоож байна даа. Захидлаа уншсан чинь дараа жил гэхэд энэ юу ч биш болохоос хойш, бодож шаналах зүйл өчүүхэн ч биш гэдгийг ойлголоо.

Ингээд өнөөдөр ирээдүйн өөртөө зориулж захидал бичээрэй. Энэ бол өнөөдрийн даалгавар юм. Үүгээр өөрийгөө жинхнээр нь танин мэдэх аялал маань үргэлжилж байна. Ирээдүйн өөртөө зориулж захидал бичих үед төрсөн мэдрэмж, бодлоо тэмдэглэж бичихээ мартаж болохгүй шүү. Хамгийн гол нь өөрийнхөө ертөнцөөр аялсан энэ 30 хоногийн дараа өөрийнхөө тухай бичсэн 30 хуудас цаас гарт чинь байх ёстой. Учир нь энэ нь аяллаас олж авч, өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно. Аан нээрэн, чамтай ижил өөрийгөө нээж олох аялалд гарсан залуустай нэгдэж, туршлага хуваалцан, урам зориг авч байхыг хүсвэл ЭНЭ фэйсбүүкийн группт нэгдээрэй.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  
Өмнөх мэдээлэл
Миний санал болгох 3*3
Дараах мэдээлэл
Алийг нь сонгох вэ?

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(889)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com