ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

18 нас руугаа аялъя

Ажил & Мөнгө  | 2018 / 01 / 14

Ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Тэгвэл та анх хэдэн настайдаа ном хэмээх цэлгэр уудам цонхоор ертөнцийг тольдсон бэ? Хүн бүр л өөрийн ажил мэргэжил, сонирхол, сэтгэлзүйд тохирсон номоо байнга биш ч тодорхой хэмжээгээр уншдаг. “Энэ номыг арай эрт унших минь яав даа” гэж харуусах тохиолдол ч олон . Би анх их сургуулийн оюутны жилүүдэд яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар” номыг уншиж дууссаныхаа дараа “10-р ангид байхдаа унших минь яав даа” гэж бодож байсан юм. Ном бүхэн хүнд уншигдах тодорхой цаг хугацаатай. Хэрвээ унших ёстой үед нь уншилгүй өнгөрчихвөл өөртөө нээх байсан ухаарлын хажуугаар зүгээр өнгөрчихсөнтэй адил мэт...

18 нас руугаа аялъя

Ном уншдаг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэднэ дээ? Уншсанаар стрессээс ангижирч, үгийн баялаг сайжирч, алдаагүй зөв бичиж сурдаг. Мөн илүү бүтээлч сэтгэлгээтэй болж, өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Магадгүй та эдгээр сайн талуудыг өөртөө байсан ч анзаарахгүй, номны ач тус гэдгийг нь мэддэггүй байсан байж болох. Тэгвэл энэ чадваруудыг өөртөө хэдэн настай байхад тань суугаасай гэж бодож байна?

Өөрийгөө нээх аяллын 14 дэх өдөр бүгдээрээ гэгээхэн, гэнэхэн 18 насандаа эргэн очицгооё. Гэхдээ гар хоосон очихгүй шүү. 18 настай өөртөө ном бэлэглэцгээе. Ямар ном гэж үү? Чи өөрөө л мэд. 18 настай өөртөө ямар ном уншуулмаар байна?, юуг ухааруулмаар байна? Өөрийнхөө уншсан номнуудаас 18 настайдаа уншсан ч болоосой гэж боддог номоо л бэлэглэе.

Доорх форм дээр дарж “18 настай өөртөө ямар ном бэлэглэх вэ? Яагаад?” гэсэн асуултад хариулаарай. Таны “хариулт” аяллын дараа “18 настнуудад ах эгч нараас нь санал болгож буй ухаарал хайрлах номнууд” нийтлэлийн нэг хэсэг болох учраас сайтар бодож, ач холбогдол бичээрэй:

Ийнхүү өөрийгөө жинхнээр нь танин мэдэх аялал маань үргэлжилж байна. Ахин хэлэхэд тэмдэглэлээ бичихээ мартаж болохгүй шүү. Өнөөдрийн даалгаврыг биелүүлэхэд ямар мэдрэмж төрсөн, юу гэж бодсон талаараа дэлгэрэнгүй бичиж үлдээгээрэй. Хамгийн гол нь өөрийнхөө ертөнцөөр аялсан энэ 30 хоногийн дараа аяллын тэмдэглэлээ бичсэн 30 хуудас цаас гарт чинь байх ёстой юм шүү. Учир нь энэ нь аяллаас олж авч, өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно. Аан нээрэн, чамтай ижил өөрийгөө нээж олох аялалд гарсан залуустай нэгдэж, туршлага хуваалцан, урам зориг авч байхыг хүсвэл ЭНЭ фэйсбүүкийн группт нэгдээрэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(868)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com