ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөрийгөө өөгшүүлэх, өөрийгөө хайрлах 2 ямар ялгаатай вэ?

Ажил & Мөнгө  | 2018 / 01 / 05

Бид заримдаа өөрийгөө өөгшүүлж байгаагаа хайрлаж байгаатай эндүүрдэг. Залхуурлаа дэвэргэж, сэтгэл хөдлөлдөө автаж, ухамсаргүй үйлдлээ өөгшүүлснээ өөрийнхөө талд орж, хайрлаж байна гэж боддог. Гэтэл өөрийгөө хайрын үр дүн сайнаар гарах ёстой шүү дээ. Тэгэхээр өөрийгөө хайрлах, өөрийгөө өөгшүүлэх хоёрын дунд ямар ялгаа байна вэ?

Өөрийгөө өөгшүүлэх, өөрийгөө хайрлах 2 ямар ялгаатай вэ?
1. Өөрийгөө өөгшүүлдэг хүн өөрийгөө сонсож, бодитоор мэдрэхээс зайлхийдэг бол өөрийгөө хайрладаг хүн өөрийгөө сайн болон муу талаа хүлээн зөвшөөрч, ямар ч зүйлийг баяр баясгалантайгаар хүлээж авч чаддаг.

2. Өөрийгөө өөгшүүлдэг хүн зөвхөн хүсэж байгаа зүйлийнхээ төлөө л ямар нэг үйлдэл хийдэг бол өөрийгөө хайрладаг хүн өөрт хэрэгтэй зүйлийн төлөө алхам хийдэг.

3. Өөрийгөө өөгшүүлдэг хүн зүгээр л идэж, зурагт үзэж, унтаж, найз нөхөдтэйгөө зугаацахад цаг зарцуулдаг. Үүнийгээ өөртөө цаг зав гаргаж байна гэж халхалдаг. Харин өөрийгөө хайрладаг хүн сайхан дуу дуулж, дасгал сунгалт хийж, эрүүл агаар амьсгалж өөрийгөө халамжилдаг.

4. Өөрийгөө өөгшүүлдэг хүн бусдын өөрчлөлтийг шүүмжилдэг, амжилтад нь атаархдаг бол өөрийгөө хайрладаг хүн бусдын өөрчлөлт бас амжилтад баяр хүргэж, чин сэтгэлээсээ алга ташдаг.

5. Өөрийгөө өөгшүүлдэг хүн амжилтанд хүрч чаддаггүйнхээ бурууг бусдад тохдог бол өөрийгөө хайрладаг хүн сэтгэл хөдлөлөө зөв удирдаж хаана алдаа гаргаснаа эргэн боддог.

6. Өөрийгөө өөгшүүлдэг хүн бусдад таалагдахын тулд ярьдаг бас үйлдэл хийдэг бол өөрийгөө хайрладаг хүн бусдыг чин сэтгэлээсээ сонсож, тэдний тусын тулд үйлдэл хийдэг.

7. Өөрийгөө өөгшүүлдэг хүн өөрт ирсэн эерэг сөрөг бүхий л зүйлсийг гэмшилтэйгээр хүлээн авдаг бол өөрийгөө хайрладаг хүн сайн муу аль алиныг нь талархан хүлээн авч, тэндээсээ суралцаж чаддаг.

8. Өөрийгөө өөгшүүлсний үр дүнд бүтээмжгүй, ахиц дэвшилгүй нэгэн болж, өөртөө гутарна. Харин хайрласны үр дүнд өөрийгөө илүү үнэ цэнтэйг мэдэрч, бусдыг ч хайрлаж сурна.

Тэгэхээр чи өөрийгөө өөгшүүлдэг нэгэн үү, өөрийгөө хайрладаг нэгэн үү?
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(506)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Soko.   2018-01-07
yaanaa bi ooriigoo oogshuuleed bdg ym bn

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com